Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 680 мянган төгрөг байна

Aдмин / Нийгэм

Тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцтай уялдуулан жил бүр шинэчлэн тогтоохоор хуульчилсан. 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх төсвийг Улсын төсөвт суулгасан тул 2025 оноос тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалт үйлчилж эхэлнэ.

Тэтгэвэр авагч эхнэр, нөхрийн нэг нь нас барвал ханийнх нь авч байсан тэтгэврийн 20 хувийг үлдсэн нэгийнх нь тэтгэвэрт нэмж олгоно. Жишээлбэл, 680 мянган төгрөгийн тэтгэвэртэУлсын хэмжээнд дундаж тэтгэвэр 680 мянган төгрөг байна.й байсан бол 136 мянган төгрөг үлдсэн эхнэр, нөхрийн аль нэгийн тэтгэвэрт нэмэгдэнэ гэсэн үг.

Өндөр насны тэтгэвэр авч байгаад нас барсан бол гэрлэлтээ батлуулж, 20 жилээс дээш хугацаагаар хамт амьдарсан тохиолдолд энэ зохицуулалт үйлчилнэ. Улсын хэмжээнд энэ зохицуулалт үйлчлэх боломжтой гэрлэлтээ батлуулаад 20 жилээс дээш хамт амьдарсан 7000 гэр бүл байна.

Нэгэнт тэтгэвэр тогтоолгосон иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол НДШ давтан төлөхгүй байж болно. Тэтгэвэрт гарсан иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд дахин НДШ төлөх дургүй байдаг. Шинэ хуулиар өөрийн саналаар шимтгэл төлөхгүй байж болно. Эсвэл тэтгэврээ нэмэгдүүлэхийн тулд өөрийн саналаар шимтгэл төлж болох сонголт бий болгожээ.


Сэтгэгдэл

зочин [103.57.92.52] 2024-01-10 21:10:43

Энэ статистик тоо үнэн үү? ҮСХ гаргасан тоонуудад үнэмшихээ болиод их удаж байна даа, яаж ийм худал тоо ямар аргаар, хаанаас гаргаж яриад байдгийг огт ойлгодоггүй. эсвэл эрх баригч намдаа тохируулж статистик тоо гаргаад яриад байдаг юмуу? Бараг 500000 хүн тэтгэвэр авдгийн 90 гаруй хувь нь 550000 төгрөгийн тэтгэвэр авдаг мөртлөө дундаж 680000 байж таарах уу? эсвэл үлдсэн 10 хүртэлх хувь нь асар өндөр тэтгэвэр авдаг юмуу? Улсад 40-50 жил чөмгөө дундартал ажиллаж, асар их мөнгө татвар шимтгэлд төлсөн мөртлөө өнөөдөр ийм ядуу амьдарч байгаа ахмадуудыг төр засаг арай хэтэрхий дорд үзээд байна уу?

Номин Алтанхуяг [66.181.181.189] 2024-01-10 11:55:35

Насаараа хөдөлмөр эрхэлсэн Огт хөдөлмөр хийгээгүй сүүлийн хэдэн жил НД төлсөн хүмүүсийн тэтгэвэр адилхан бна Зарим тохиолдолд хөдөлмөр хийгээгүй хүмүүс нь өндөр авч баых юм арай арай

зочин [66.181.183.71] 2024-01-10 11:19:21

Олон жил ажиллаж даатгалд их мөнгө төлж байсаны хэрэг гарахгүй үхэх боллоо доо. 10 жил ажиллаад 10 жилийг Эрдэнэ сайдын үед автоматаар нэмсэн хүмүүс дороос түрж ирээд тэтгэвэрийн утга алдагдлаа шүү. Тэтгэвэрийн зөрүүг 4-р сард дахиад л гаргаж эхэллээ яасан бодлогогүй байна аа.Инфляцийн түвшинээрээ нэмнэ гээд хуульчилчихсан. Хуулиа зөрчих бол төрд юу ч биш гэж үү


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.