Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-нөөс зогсоохыг мэдэгдлээ

Aдмин / Нийгэм

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг.

Хуулийн дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн сонгуулийн санал авах өдөр буюу зургаадугаар сарын 28-ныг дуустал хугацаанд түр зогсоохыг УБЕГ-аас мэдэгдлээ.

Иймд дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнө Улсын бүртгэлийн байгууллагын өөрт ойр байрлах төв, цэг, нийслэлийн үйлчилгээний цэг болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем /https://e-mongolia.mn/-ээр дамжуулан шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэх боломжтойг зөвлөв.


Сэтгэгдэл

Зочин [103.212.117.91] 2024-01-10 20:50:59

Паспорт гээгүүлсэн авч чадахгүй байна хөнглөлт байна уу?

Зочин [203.98.76.249] 2024-01-10 11:55:38

хор хутгаж улсаа дээрэмддэг бүлэг этгээдүүдээ цаазла. нэг бол зарлаад дахин босохгүй болгож хуга цохь


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.