Нийтийн тээврийн шинэ маршрутын төлөвлөлтөөр 74 чиглэлд 1075 автобус үйлчилгээнд гарна

Aдмин / Нийгэм

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцал арилгахаар шинээр төлөвлөлт гаргаад буй. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм. Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна. Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явж, нийт 74 чиглэлд 1075 автобусаар иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр чиглэлийн төлөвлөлт нь бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой юм.

Богино эргэлтийг хэрэгжүүлснээр 11-13 км цаг байсан нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 18-20 км цаг болж, 25 орчим хувиар нэмэгдэх юм. Түүнчлэн чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгахаар төлөвлөсөн. Зорчигчдын дамжин суух давтамж нэмэгдэх хэдий ч зорчиход зарцуулах хугацааг 10-30 хувиар буурах тооцоог гаргаад байна.

Нийтийн тээврийн сүлжээний дахин төлөвлөлттэй хавсралт хэсгээр орж танилцана уу.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [59.153.86.215] 2024-01-18 14:51:43

120 -оос хороолол, баруун дөрвөн зам, 1-р хороолол орох чиглэл байхгүй юм уу. Сүхбаатарын талбай ороод баруун тийш явах гэхээр баруун тийш явах зогсоол байхгүй

Зочин [103.57.95.140] 2024-01-17 21:24:35

Ёстой нэг бантан шиг юмаа

Амараа [66.181.161.230] 2024-01-17 19:06:38

5 шар дээр баахан автобус овооролдоод ачааллаа дийлнэ гэж бопож байна уу Тэгээд 5 шараас хороолол орох ганц ч автобус алга

Зочин [203.98.76.249] 2024-01-17 10:31:49

хичээл эхлэхээр хүүхдүүдийг зөөж байгаа хүмүүс 4-12 удаа бууж сууж гүйлдэх нь дээ. сургуулийг нэг хөтөлбөртэй болгож төлбөртэй сургуулийг хааж нэг адил болго.

зочин [66.181.191.177] 2024-01-15 22:41:17

Дарга нарт нийтийн тээврийн чиглэл, маршрутыг өөрчлөхөөс өөр хийх ажил байхгүй юм байх даа? Яах гэж нийтийн тээврийн чиглэл маршрутыг өөрчилдөг вэ? 2 буудлын хооронд 30 минут явдаг, бохир завааны туйл, ядахдаа жолооч нар нь тасралтгүй гар утсаараа хувийн зүйлээ бусадтай ярьдаг, маш чангаар дуртай дуугаа толгой тархи эргэтэл орилуулдаг, раллид оролцож байгаа юм шиг хоорондоо уралддаг нийтийн тээвэртэй биз дээ? Энхтайвны өргөн чөлөөгөөр хэт олон чиглэлийн нийтийн тээвэр явдаг мөртлөө босоо тэнхлэгийн дагуу нийтийн тээвэр бараг байхгүй биз дээ?

Dolgor [202.9.46.74] 2024-01-15 19:53:21

Tas hiisen hvitend avtobusnii buudal deer 20.30 minut unaa hvleeh hetsvv ....zogsoj bhad yg hotin tovoor yavdag chiglelin avtobus mash ih irne zah toiruu zamin chiglelin avtobus irne gj bhgvi irsen ch musun ambaar ygd bvten bvleen ungutei bvhnee tuvuuruu hvngui shaham yavuulad bdgin holoos toiruu zamaar damjij suuj ajilda ochdog irged tsonh n tsan tatsan musun ambaart suuh estoi bol nvgelin nvdig gurilaar huurch bga ymu

Ахмад [202.126.89.49] 2024-01-15 18:15:05

Буудал болгон дээр маршруутаа тодорхой байрлуулах хэрэгтэй, хэдэн ноймрынх аль аль буудал дээр зогсох

Зочин [66.181.176.15] 2024-01-15 16:59:42

Ийм балай юм хийчихээд АХМАДУУДЫГ явуулахгүй дарамтлах юм бна.

Зочин [202.9.47.13] 2024-01-15 16:35:53

Дамжин суух богино эргэлт болгочоод өдөрт суух автобусыг хязгаарлаад бдг нь ямар учир бнаа, хязгааргүй зорчдог бж дамжин сууна биз дээ, хачин юм сэтгэх юмаа. 2 дамжиж бж хүрэх газраа хүрэх болоод бна, буцахдаа бас 2 дамжихаар өдөрт 6 автобусанд суухаар болж бна

Оодой [66.181.190.129] 2024-01-15 16:31:46

Бичлийн автобусийг ядас Тэнгис оруулж явуулаарай

Ахмад [66.181.161.85] 2024-01-15 15:49:21

Жагсаалтаар танилцуулаач ээ !!! Ахмадууд Баахан андуурах юм болж дээ !!! Хөөрхийс !!!


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.