Х.Нямбаатар: Гуравдугаар сард нийслэл гадаад бонд гаргаж, гэр хорооллыг орон сууцжуулахад 100 хувь зориулна

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хот энэ жил гадаад бонд гаргахаар төлөвлөж байна. Гадаадын зах зээл харьцангуй нааштай байгаа тул гуравдугаар сар гэхэд гадаад бонд гаргана гэдгээ Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэллээ.

Тэрбээр "Нийслэл бонд гаргах эрх нь нээгдсэн. Засгийн газраас шийдвэр гарч, бэлтгэл ажил нь өнгөрсөн оны аравдугаар сард хангагдаад цан цохих л дутуу байсан тэр үед бид ажил солилцсон. Би Хотын даргаар ирээд, тухайн үед дотоодын бондоор санхүүжүүлэх төслүүд нь эдийн засгийн төдийлөн үр өгөөжгүй гэж үзээд түр хойшлуулсан.

Та бүхэн санаж байгаа бол коксон нүүрс авах, сургууль цэцэрлэгийн үлдэгдэл санхүүжилтийг хийх, хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг санхүүжүүлэх зэрэг төсөл дээр 500 орчим тэрбум төгрөгийн дотоод бонд гаргахаар байсан. Тэр үед тулгамдаж байсан асуудлуудыг нийслэлийн төсвийн тодотгол хийгээд шийдчихсэн.

Харин одоо гадаад бонд гаргах учир нь Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулахад 100 хувь зориулах юм. Ингэхийн тулд нэлээд хэдэн жилийн өмнө дэд бүтцийг нь татчихсан Сэлбэ, Баянхошуу, Шархад зэрэг дэд төвийг барилгажуулахад гадаад бонд гаргах, ялангуяа гадаад бонд "ногоон" байвал хүү багатай босно гэж гаднын зөвлөхүүд зөвлөөд байгаа. Тиймээс бид Өрийн удирдлагын тухай хуульд төгрөгөөр гэдгийн ард валютаар хэмээн оруулах гэж байгаа. Учир нь ихэвчлэн гадаад валютаар барилгын материал худалдаж авдаг. Арматур, цемент, хаалга цонхны түүхий эд гээд бүгд.

Бид энэ жил 20,000 айлын орон сууц барих том амбицтай хөдөлж байгаа тохиолдолд ханшид дарамт учруулж болзошгүй. Тиймээс бага хүүтэй гадаад бонд гаргах, гадаад бондоор ханшийн дарамтад нөлөө үзүүлэхгүйгээр төслүүдээ санхүүжүүлэх зорилготой.

Дэд төвүүдийг барьж чадвал түгжрэлийг 40 хувь, агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулна.

Засгийн газрын "Сенчири 3" бонд 7.48 хувийн өртөгтэй гарч ирсэн. Эрэлт нь 13 дахин их байсан. Бид ч мөн гадаад зах зээл аятайхан байгаа нөхцөл байдлыг ашиглаад хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сард гэхэд нийслэлийн бондыг гадаад зах зээлд арилжъя гэж байгаа" хэмээв.


Сэтгэгдэл

Зочин [103.212.118.64] 2024-01-17 17:50:20

5 р цахилгаан станц барих хэрэгтэй арай гэж өвөлжиж байгаагаа бодолцоно уу

Зочин [59.153.87.30] 2024-01-15 23:40:35

Заавал сонгуулийн наана хийх гэж яардаг нь юу вэ?

Зочин [59.153.87.30] 2024-01-15 23:37:52

Хотын даац хэтэрсэн. Ширэнгэн ой болгох нь харин зөв. Ширэнгэн цемент хэрэггүй ээ. Үүний оронд дэд бүтэцээ сайжруулж, нэмэгдүүлъе.

Зочин [202.126.89.23] 2024-01-15 19:12:40

Битгий тэнэгт Нянбакериа Сонгууулийн мөнгөө босгох нь уу. Сонгуулийн дараа их хурлаар оруулж шийдвэр гарга. Сонгуулийн өмнө ямарч мөнгө битгий босго. Хулгайлж дуусахгүй юмаа

Зочин [103.57.95.86] 2024-01-15 18:00:18

Зөв. Дэмжиж байна.

Зочин [202.179.26.1] 2024-01-15 17:49:19

Төрийн нэр барьж Бонд гаргах нэрээр өрөнд оруулж улсаа худалдахаа больчих. Суудлаасаа буусны дараа нь тэр мөнгийг ард түмэн төлөх үү? Татвар төлөгчдийн мөнгөөр ард түмэнд үйлчлэх үүрэгтэй төрийн байгууллагуудыг Янз бүрийн бонд , зээл, сугалаа гаргахыг нь хуулиар хориглох хэрэгтэй. Хэрэв бонд, зээл гаргавал захирамж тушаал гаргасан албан тушаалтнаар эргүүлж төлүүлдэг болгомоор.

зочин [192.82.65.120] 2024-01-16 09:28:58

зөв. дэмжиж бна.

Иргэн [216.247.85.97] 2024-01-15 17:09:58

Хотын жилийн төсөв 2.6 их наяд төгрөг. Гаргах бонд нь цэвэр мөнгө угаалт. Сонгуулийн жил. Төлөх хугацаа нь ирхээр татвар төлөгчдийн мөнгөөр төлөх нь ойлгомжтой. Хөгжлийн банкны туух давтагдах нь дээ. Ногоон автобус бол наад захын ил болсон кейс, цаан нь аймшиг ….

зочин [192.82.65.120] 2024-01-15 17:00:26

Битгий тэнэгтээд бгаарай НЯМБААТАР аа, цемэнтэн ширэнгэн барилгаа ЗОГСОО. Чи асуудлыг угааса шийдэж чадахгүй. ЧАМД хийх чин сэтгэл, зориг, чадамж байхгүй.

1 [202.55.191.194] 2024-01-15 16:53:33

СОНГУУЛИЙН МӨНГӨ Ш ТЭЭ

Зочин [203.98.76.249] 2024-01-15 16:13:08

хөдөө айл амьтан нүүж амьдруулах ажил хий. өр бүү тавь. нянбактери олон салбар унагааж байна шүү.

ЗОЧИН [202.126.88.221] 2024-01-15 14:54:57

ЗЗАВАЛ ГАДААД БОНД ГАРГАВАЛ ЯАДГИЙН ХУВИЙН ХЭВШИЛТЭЙГЭЭ ХАМТАРЧ БОЛДОГГҮЙ ЮМ УУ.

Зочин [103.11.192.46] 2024-01-15 15:10:50

Бонд гаргаж мөнгө шаах нь чухал байна ш т. Хувийн хэвшин чинь дундаас нь шаах мөнгө гаргахгүй байна ш т


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.