“Гуравдугаар сарын 1-нээс өмнө нийслэлийн харьяа агентлагууд Яармаг руу нүүлгэнэ” гэв

Aдмин / Нийгэм

Нийслэлийн захиргааг үе шаттайгаар Яармаг дахь шинэ байр руу нь нүүлгэхээр болжээ. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Гуравдугаар сарын 1-нээс өмнө нүүхээр төлөвлөж байна. Хангарди ордон болон наад талынх нь гурван давхар байрнаас бүгд нүүнэ.

Нийслэлийн удирдлагын ордныг Яармагт барьж байгуулсан. Нийслэлийн төр захиргаанд бараг 2,000 орчим хүн ажилладаг. Хотын төвийн түгжрэлийг бууруулахад нийслэл өөрөө манлайлж, Яармаг руу нүү гэх шийдвэрт хүрсэн. Энэ дагуу бэлтгэл ажлаа хангаж байна. Харьяа агентлагууд очно. Зэрэгцээд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ)-ын бүх алба хаагч Яармаг руу гуравдугаар сарын 1-н гэхэд нүүнэ.

Хангарди ордныг хэрхэх шийдвэр нь аль эрт гарсан. Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд өгөхөөр болсон. Наад талын гурван давхар байшинд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгийн менежмент хийхээр олон нийтэд нээлттэй тендер зарлахаар төлөвлөж байна” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [124.158.69.8] 2024-01-16 08:30:44

Нүүлгэнэ гэж хоёр жил боллоо. Хотын захиргаа, Иргэдийн хурал нүүчихвэл хот түгжрэлгүй болгоно. Хурдан нүүлдээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.