Олон юм ярилгүй, олдсон дээр нь ногдол ашгаа авцгаая

Aдмин / Нийгэм

Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэн бүрд хуваарилсан 1072 хувьцааны ногдол ашгийг тараах сураг гарч эхэллээ. Өнгөрсөн лхагва гаригт болсон УИХ-ын намрын сүүлчийн чуулганаар энэ тухай хэлэлцээд, шийдвэрийг компани өөрөө гаргахаар тогтох шиг боллоо. Тодруулбал, тогтоолын төсөлд “2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлнэ. Хувьцааны ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг УИХ гаргахгүй, тухайн компанийн эрх бүхий албан тушаалтны шийдэх асуудал болно” гэжээ.

Харин Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой”-д томилогдож очсон БЭТ Ж.Ганбат “Ногдол ашиг тараах эсэхийг ТУЗ-ийн хурал дээр танилцуулаад, хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийднэ. Бид ямар ч байсан эхний ээлжид 2023 оны ногдол ашгийг иргэдэд олгох асуудлыг судлаад, шийдвэрлүүлэх талд байгаа.

УИХ-аар шийдэгдвэл бүх хүнд өгөх үү, эсвэл 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн 2.5 сая хүнд өгөх үү гэдэг асуудал яригдана. Нэг хүнд 110-120 мянган төгрөг олгогдохоор байгаа. УИХ тогтоолын төсөл баталбал Цагаан сараас өмнө ногдол ашиг тарааж амжина” гэж ярилаа.

УИХ-ын чуулганаар ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргах эрхтэй гээд тогтоол баталчихсан учраас 1072 хувьцаа амь орох уу, монголчууд Таван толгойн ордын ашгийг хүртэх үү, үгүй юу гэдгийг компанийн ТУЗ шийдэхээр болчихлоо. Аль нь ч бай, 1072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчид жил бүр хүртэх эрхтэй юм. Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжиж л байгаа бол ямар ч хувьцаа эзэмшигч их, бага хамаагүй ногдол ашгаа хүртэх ёстой.

Гэтэл энэ ногдол ашгийг тараах сургаар үүнийг зогсоох, болиулах гэсэн оролдлого орон даяар эхэлж байна. Хөрөнгийн зах зээлийн мэдлэггүй гишүүдээс эхлээд нийгэмд инфлүүнсер гэгдэж өөрсдийгөө хөөрөгддөг нөхөд “Иргэдэд бэлэн мөнгө тараах нь буруу. Энэ хөрөнгөөр нүүрс угаах үйлдвэр барья. Тавдугаар цахилгаан станцыг эхлүүлье. Метроны санхүүжилт болгосон ч болж байна. Хархоринд нийслэл байгуулахад санхүүжилт хэрэгтэй” гэх зэргээр “эх оронч” санаачилгууд бичиж эхэллээ. Бүр уриалж ч байна. Мэдлэггүй халуун сэтгэл тэнэгийн дүү гэгчээр ингэж бичээд, уриалаад байгаа нөхдүүд хөрөнгийн зах зээлийн мэдлэггүй гэдгээ баталж байгаа явдал юм. Монголын төр, эрх баригчид л “1072” хувьцааг сонгуулийнхаа жилд санал худалдан авалт болгож, бусад үед нь хав дардаг. Хөрөнгийн биржид бүртгүүлж амь оруулдаггүй. Нэг ёсондоо чөлөөт зах зээлийн эдийн засагтай нийгэмд төр нь өөрөө фашист, зэрлэг гэмээр үйлдэл гаргаж байгаа болохоос хөрөнгийн зах зээл аливаа улс орны санхүүгийн зах зээлийн гол гурван тулгуурын нэг болж хөгжиж, дэмждэг учиртай.

Аливаа компани нээлттэй болж, хувьцаа гарган иргэд, олон нийтэд эзэмшүүлдэг. Түүнийхээ төлөө хариуцлагатай, ашигтай ажиллах үүрэгтэй. Ингээд олсон ашгаа шударга тэгш хуваарилдаг зарчимтай. Энэ зарчмаар бол 1072 хувьцааг анх эзэмшүүлсэн 2012 оноос эхлээд жил бүр иргэд ногдол ашгийг хүртэж байх ёстой байлаа.

Улс орны мега төслийг хэрэгжүүлэх гэдэг тусдаа асуудал. Олон нийтэд нээлттэй болсон, иргэд хувьцааг нь эзэмшиж байгаа компанийн ашгаас санхүүжилтийг татах ёсгүй. Харин манайд эсрэгээрээ, “Том том үйлдвэр барьж, улс орныг хөгжүүлнэ” гэж амлаад иргэдийнхээ халаасан дахь хувьцааны орлогыг булаагаад авчихдаг. Хэзээ ч тэр үйлдвэр, паркууд нь баригддаггүй. Тавдугаар цахилгаан станц барих гэж 20 жил болоход ямар их хөрөнгийг энэ нэрээр урсгаж, угаасан бол доо. Метроны төсөл ч тэр. 10 жилийн өмнө л ашиглалтад орчихоор амлаж, улсын төсвөөс хэдэн арван тэрбумаар судалгаа, ТЭЗҮ нэрээр хулгайлсан. Таван толгойн цахилгаан станц барих гэж хэдэн жил гацав.

Таван толгойн цахилгаан станц нэртэй компани байгуулаад, нэжгээд олон хүн ажилласан нэрээр татвар төлөгчдийн мөнгөнөөс жил бүр хуваарилж ирлээ. Өнөөдөр тендерээ зарлаж, гүйцэтгэгчээ сонгож чадахгүй, үрэлгэн зардал гаргаад сууж байна шүү дээ.

Хамгийн ойрын жишээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны ногдол ашиг тараах болоход 2023 оны дөрөвдүгээр сард БЭТ Ж.Ганбат гэж нөхөр “2022 онд ЭТТ 1.3 их наядын ашигтай ажилласан. Хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнд ногдол ашиг хуваарилбал нэг хүнд 100 гаруй мянган төгрөг ногдохоор байна. Гэхдээ нүүрс угаах үйлдвэр барьж ашиглалтад оруулан орлогоо нэмэгдүүлэх нь чухал” гэж мэдэгдэж байлаа. Ингээд 2022 оны ногдол ашгийг тараахыг зогсоож, Монгол Улс нүүрс угаах үйлдвэр барих юм болсон. Үүнээс хойш жил орчмын хугацаа өнгөрлөө. Өнөөдөр нүүрс угаах үйлдвэрийн тухай хэн ч дурсахгүй байна. Дурсах ч боломжгүй, үйлдвэрийн шав битгий хэл ТЭЗҮ ч яригдсангүй. Харин нүүрсний мөнгөнөөс дарга нар 40-өөд их наядаар хулгай хийснийг энэ өвөл бид мэдэх шив дээ. Юун Ж.Ганбат нүүрс угаах үйлдвэр барих вэ дээ. Ингэдэг гэдгийг бид харлаа. Энэ жилийн ногдол ашиг тараах болоход үүнийгээ л ярьж байна. Дараа жил ч ярина. “Мөрөөдлийн баг” гэдэг мөрөөдлийн мега төслүүдийн цувааг нэгээр нэмсэн үлгэр болж л үргэлжилнэ.

Сингапур 1965 онд Малайзын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтнолоо зарласны дараа ажилгүйдэл 14 хувиас давж, нийгэм тогтворгүйтэх байдалтай байлаа… Ажилгүйдлийг бууруулах гэж зогсолтгүй тэмцэж ирсэн бидний хувьд аж үйлдвэржилт бол асуудлыг шийдвэрлэх цорын ганц зам гэдгийн сайн ойлгож байлаа… гэж Сингапурын ерөнхий сайд асан Ли Куан Ю дурдатгалдаа бичсэн нь бий. Өнөөдрийн Монгол Улс 60 жилийн өмнөх Сингапурын нөхцөл байдалтай нэлээд төстэйдүү харагдана. Зөрүүтэй нь манайд ажилгүйдлийн түвшин 17, 18 хувь руу орчихоод байхад сэхээ авч, иргэдээ ажил орлоготой болгоход бодлого уралдуулдаггүй. Аж үйлдвэржилт хэрэгтэй гэдгээ мэддэг ч ажил болгодоггүй.

Иргэдээ хуурч, үйлдвэр барих нэрээр өөрсдөө хөлждөг төр засагтай, эрх баригчидтай ийм нэгэн улс 21 дүгээр зуунд аж төрж байна шүү дээ.

Тиймээс одоо бол итгэхгүй ээ, хүмүүс ээ. “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаа авъя. Эрх баригчид, МАН-ынхан жил бүр бүтэхгүй төслүүд ярьж, тэрбумаар биш их наядаар нь хулгайлдаг, хөлждөг болох нь нэгэнт ил болсон. Одоо бид хууртаж болохгүй. Авах ёстой зүйлээ авдаг, нэхэх ёстойгоо нэхдэг хариуцлагатай, хэрсүү иргэд байцгаая. Бүр өмнөх жилүүдийн 1072 хувьцааны ногдол ашгийг нөхөж авах хэрэгтэй байна. Нэгэнт ярьсан төслүүд нь бүтэлгүйтсэн. Бүтэлгүйтсэн ч гэж дээ, эрх баригчид ард түмнээ хууран мэхэлж өөрсдөө хулгайлж, хөлжсөн нь ил болсон болохоор бид хувьцааны ногдол ашгаа нэхэх эрхтэй. Шүүхэд дуудсан ч болно.

Ногдол ашиг тараахгүйн тулд янз бүрээр л үзэж байх шиг байна. Зуун мянган төгрөг тараавал иргэд баас болгоод л дуусна гэв үү. Дарга нар хувааж идээд бас л баас болгох биш үү. Энэ улсад шударга, зарчимтай, эх оронч бүтээн байгуулалт, ажил үйлчилгээ гэж байхгүй болсон шүү дээ. Хэн нь илүү идэх вэ, хэн нь нууж идэх вэ гэсэн уралдаан л болсныг МАН-ын эрх барьсан жилүүдэд ард түмэн харж байна. Тиймээс ядаж ард түмэнд хаягласан хувьцааныхаа ногдол ашгийг авцгаая. Цаашлаад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д энгийн хувьцаа эзэмшигчид олноор төлөөлж суумаар байгаа юм. Дарга нар, эрх баригчдыг санхүүжүүлдэг, нүүрсний хэрэг мэтийн хулгай гарахаас хамгаалж, ашигтай ажиллахад ташуур болж суух хэрэгтэй.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Irgen [103.212.117.165] 2024-01-23 07:08:11

Ямар новш нь ингэж тархи угаалт явуулаад үүнд нь автдаг малнууд зүгээр зайлчих. 500к р яг юу хийх юм бэ? Улс орноо бодоод ийм улсдаа хайргүй новшын үйлдлээс татгалзаач? Арчаагүй хог шаарнууд минь

abauaa [103.57.94.83] 2024-01-23 02:10:34

abauaa

м [66.181.180.71] 2024-01-23 00:04:57

5000 ч байсан авна шүү

Зочин [103.57.92.210] 2024-01-22 21:49:09

322 Таван Толгойн хувьцаа зарахад 300000 л төгрөг болж байсан. Тиймээс ногдол ашиг бол шалихгүй мөнгө болно. АН-ынхан ногдол ашиг нэрийдлээр засаг руу дайрах шалтгаан хайж байна.

Зочин [66.181.161.196] 2024-01-22 20:55:12

өгвөл өгсөн чиг сая сая төгрөг тараа,өгөхгүй боо боль пиздаа

erka [103.57.94.82] 2024-01-22 14:01:05

tor shig tortei bol mongoo abalgui oor uls orondoo heregtei umand zartsuulmaar bna daanch hulgaichuudaar duurchihsen heden ih naydaarna ideed baihad yaj demjih be de deereesni ene jil songuuliin jil uchraas ogch bna ternees ogohgui shuu beleehen hajuudna hytad gej huuli hynalt saitai ulsaas suraltsaad ene heden hulgaichuudaasaa salj boldgui um baihda ur huuhed ah duuni uurd ene ulsad amidarah baimaar yahaaraa ingej hontsiin setgeltei bolchihdog um bol iish tiishee ulsiin mongoor ih ybah um uls orondoo heregtei um er hiihgui um huukee muu hudalch mini uheech ingej hudal yrij eronhiilogch bolchhood yaj amid ybj chaddag bnaa

Зочин [202.9.40.213] 2024-01-22 13:08:08

Авсан нь дээр. Төр засгийн толгойд гарч суучихаад авилга авах өгөх идэж уух бүх төрлийн шахаа хулгай хийх бусдын боломжийг дээрэмдэх ард түмний тархи толгой угаах бохир ажил хийгээд сууж байгаа новшнуудад итгэж үлдээж яаавч болохгүй.

хүмүүс [103.212.119.70] 2024-01-22 12:15:53

116 мянган төгрөгөөр ч яах юм билээдээ. гуйлгачин гэж нийт иргэдээ доромжилж үүгээр сонгуулийн шоу хийхээ болиоо новшнуудаа

Зочин [103.212.118.51] 2024-01-22 23:06:51

Яасан баян юм бэ? Хэрэгтэй хүн зөндөө бий. Хандивлаарай. Тэгвэл чи доромжлогдохоос аврагдана ш дээ.

Зочин [203.98.76.249] 2024-01-22 11:52:33

дээгүүрээ хуйвлдаж идсэн хүмүүсээсээ мөнгийг нь төлүүл.

Зочин [66.181.169.116] 2024-01-22 11:20:26

100к биш 580к авах хэрэгтэй бага доромжлоорой МАНгаруудаа

Зочин [66.181.186.123] 2024-01-22 11:05:06

Мөнгөний ханш унана гэдэг үнэн наад доншуур наймаачид чинь мөнгө тараагаасай юмныхаа үнийг нэмэх юмсан гээд л гарынх нь алга загатнаад байж байгаа ноогдол ашиг өгвөл цагаан сарын дараа өг 2 сарын сүүлээр 4 сард гээд өг тэгвэл арай гайгүй байх

Иргэн [202.21.97.218] 2024-01-22 10:49:26

Худлаа мэдэмхийрэхээ болио. Юугаа мэдэж долоож явдэг гар вэ? Хулгайчуудад идүүлж ханалаа. одоо больёо.

Зочин [66.181.183.72] 2024-01-22 10:28:14

Тэгвэл мөнгөний ханш дахиад л унана


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.