Мал, махыг хөдөө аж ахуйн биржээр дундын зуучлагчгүй арилжаалж эхэлжээ

Aдмин / Нийгэм

Засгийн газрын өнгөрсөн оны 233 дугаар тогтоолын хүрээнд мал, махны арилжааг биржээр эхлүүлжээ. Түүнчлэн Хөдөө аж ахуйн бирж нь мал, махны арилжааг худалдагч, худалдан авагч нь хаанаас ч захиалга өгдөг нээлттэй, хялбар системийг бий болгожээ. Мөн захиалгад тулгуурласан арилжаа, дуудлага худалдааг байнга зохион байгуулах аж. Тус биржийн арилжаа нь малчдад нөөцөлсөн махаа хадгалалтын нөхцөлөөс шалтгаалан муутгах эрсдэлээс сэргийлэх, тээврийн зардал төлөхгүйгээр орон нутгаасаа мал, махаа худалдаалах боломжтой юм.

Эхний арилжаанд Архангай, Өвөрхангай, Төв аймгаас малчид оролцож, нийт 238,7 сая төгрөгийн арилжаа хийжээ. Үүнд 350 толгой хонь, 52 тонн хонь, ямааны мах арилжигдсан байна. Мал, махны арилжаа нь цаашид Хөдөө аж ахуйн биржээр тогтмол зохион байгуулагдах аж.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.