УЛААНБААТАРТ ЭРҮҮЛ ХҮҮХЭД ӨСӨХ БОЛОЛЦОО АЛГА

Aдмин / Нийгэм

Өвөл нь хорт утаа, зун нь хөрсний бохирдол, элдэв үнэр танар. Дэд бүтэц нь эвдрэл гэмтэл ихтэй. Дээдэс түшмэд нь авлигад автамтгай согог ихтэй нийслэл хотод эрүүл хүн амьдарч эсэн мэнд хүүхэд торних бололцоогүй ялзарсан газар болжээ. Орчин нөхцөл, хоол хүнс бүгд зуун хувь баталгаатай эсэх нь тодорхой бус. Нийслэл хотын суурь асуудлыг шийдэхээр жил бүр хэдэн их наядаар төсөв баталдаг ч өнөөх бохир заваан, эмх замбараагүй байдал нь бахь байдгаараа л. Алс холын үгээгүй буурай Африкийн хүүхдүүд шиг Монгол жаалууд гудамжинд тогтсон ус шалбаагт умбах тоглоцгооно. Тэнд хэчнээн төрлийн ямар нян бактери, өвчин үүсгэгч байгааг тэд мэдэхгүй. Гэр хорооллын хүүхдүүдэд тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай байхгүй. Төрөх эмнэлгүүдэд шинээр мэндэлж буй нярайн ихэнх нь элэгний шарлалт, уушги, тархи нь өвчтэй төрж байна. Суурь шалтгаан нь хөрс, агаарын бохирдол.

Хүчилтөрөгч ба аминдэмийн дутагдал. Бяцхан үрс томчуудын үйлдсэн алдаа завхралыг хохирогч болох ёсгүй. Тэдэнд хүн байх эрхээ эдлэх жам ёсных. Үндсэн хуулиас ч давсан хүн шиг амьдарч хүүхэд шиг өсөх эрх чөлөөгөө эдлэх бололцоо муудаж байгааг Дэлхий сохор биш учраас мэдэж байгаа.

Ирээдүйгээ эрүүл аюулгүй орчинд өсөж өндийх боломжийг бүгд яагаад хойш нь тавьдаг вэ? Сонгуулийн өмнө намуудын мөрийн хөтөлбөр хянагдаж байгаа бөгөөд тэдний нэн тэргүүний зорилт нь амьдрал сайжруулах, авлигалын бууруулахад чиглэсэн ч аюулгүй эрүүл, ээлтэй дулаан, айдасгүй амгалан нийгэмд хүүхэд өсөж хүн болох тухай асуудлыг яагаад хойш тавьдаг вэ? Түрүүлээд том хүн болцгоосон болохоор уу? Үхлийн хөндий шиг үзэгдэх болсон улсын нийслэлд сая шахам хүүхэд элдэв өвчин, харгис хүчирхийлэл дор амьдарсаар байх уу?


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.102] 2024-04-08 21:47:40

Крантнаас гоождог халуун уснаас шинэ байранд хүртэл өмхий үнэртэж байна.

Зочин [202.9.46.224] 2024-04-08 20:29:03

Манан гавьяа шүүү

Зочин [103.57.95.228] 2024-04-08 13:48:14

эрх баригч МАН-ын гавъяа шүү дээ

зочин [139.5.219.158] 2024-04-08 10:15:50

УЛААНБААТАРТ ХҮҮХЭД ЭРҮҮЛ ӨСӨХ БОЛОЛЦОО АЛГА гэж бичвэл ойлгомжтой юм.

Зочин [66.181.177.240] 2024-04-08 10:55:06

Хохино мэдрэл муутай бла оркуудаа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.