ХҮМҮҮЖЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЖ, ХУУЛИЙГ ЧАНГАТГААГҮЙ ЦАГТ ХҮЧИРХИЙЛЭЛД ИДЭГДСЭЭР

Aдмин / Нийгэм

Цэцэрлэгээс нь өгсүүлээд хүчирхийллийн баримтууд хөвөрч сургууль, их дээд сургуульд, цэрэгт хүртэл зодуур дээрэлхэлт хүчирхийлэл газар авч, гудамжаар бага насны хүүхэд явахад ч айдастай нийгэм болжээ. Статистикийн газрын мэдээгээр 3 эмэгтэй хүүхэд тутамд нэг нь бага насандаа ямар нэг байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэх судалгаа байна. Нийгэм дэндүү харгислал, зэрлэгшилд автахад юу нөлөөлсөн бэ.

Архидалт, араар тавилт, гэр бүл салалтын цаад шалтгаан юу вэ? Хүчирхийлэл үйлдэгч нь ихэвчлэн оюун санааны хувьд төлөвшөөгүй, ухаан дутуу, мансуурсан байх нь элбэг. Гэтэл сүүлийн үед нийгмийн түүчээ хэсгүүдээс хүчирхийллийн баримтууд хөврөх боллоо. Хөдөлмөрийн мөлжлөг, хүний наймаа, боолчлол, бэлгийн хүчирхийллээс авхуулаад өч төчнөөн үйлдлүүд нэг дор төвлөрсөн тохиолдлыг ч бид харлаа.

Эрдэмтэн Мулдашевын үзлэгээр нийгэм ядуурал, авилгалд идэгдэх тусам хүн амын сэтгэл зүйн тогтвортой байдал алдагдаж зэрлэгшилд автагддаг гэх үзэл бий. Завгүй ажил хөдөлмөр, зорилго чиглэл амьдралын өрнүүн бадрангуй хүсэл эрмэлзэлтэй, хэдий ч далдуур хүчирхийлэгч байсаар байдгийг өгүүлж буй үйлдлүүд гэрчилж байна.

Иймд боловсролын салбарыг бодлогоо нарийвчлан хүмүүжүүлэх ухааныг төлөвшүүлдэг хөтөлбөрийг давхар хэрэгжүүлэх шаардлагатай. Ирээдүйн үр хүүхдээ зэрлэг, харгис, айдастай орчинд хүн болоосой гэж хэн хүсэх вэ? Цэцэрлэг, сургууль цэрэг цуур ажил хөдөлмөр гээд алхам бүрт шат шатанд хүчирхийлэл үйлддэг гаж донтнууд нуугдсаар байх уу? Хууль чангарч, бодлого чамбайрах л ёстой.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.102] 2024-04-08 21:49:27

Монголын ядуу эрчүүдэд нууц амраг олддоггүй учраас ядуу эцгүүд төрсөн охидоо өлгийтэй буюу нялх байхад нь хүчинддэг юм.

Эхлээд шашин, ёс суртахууны асуудлаа цэгцлээч. [66.181.160.25] 2024-04-08 12:15:07

Шашны сургаалийн болон ес суртахууны НӨЛӨӨ Монголд СУЛ байдаг. Иймд хүн бүр бусдад өөрийн үзэл бодол, байр суурьнаас ЧАДЛААРАА нөлөөлөхийг хичээдэг. Иймд эцэг эх, бусдыг болон хүүхдээ ӨӨРИЙН ҮЗЭМЖЭЭР албаддаг. Энэ нь зарим тохиолдолд зодуур, нүдүүр, хүчирхийлэл болж хувирдаг. Шашингүй яваад байвал хүчирхийлэл энд тэнд гараад л байна.

Зочин [66.181.177.240] 2024-04-08 10:57:47

Хүчирхийлэл гэр бүлийн хүрээнд, сургууль, цэцэрлэг, гудамж талбай хаа сайгүй байна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.