Гатлага онгоцны ослоор 38 хүн амь үрэгдэж, 15 хүн сураггүй болжээ
Энэ сарын 2-ны өдөр Филиппиний төв хэсгийн Лейте арлын ойролцоо гатлага онгоц осолдсон хэрэг гарсан талаар ВВС агентлаг мэдээллэжээ. Ослоос 134 хүнийг аварч гаргасан боловч 38 хүн амь үрэгдэж, 15 хүн сураггүй алга болсон байна. “Kim-Nirvana” гатлага онгоцонд 173 зорчигч, хөлгийн багийн 16 хүн зорчиж явжээ. Тус гатлага онгоц Ормок хотын боомтоос хөдөлснөөс хэдхэн минутын дараа живсэн байна. Гэрчүүдийн мэдээллэснээр, гатлага онгоц боомтоос хөдөлснийхөө дараа огцом эргэлт хийсний улмаас живсэн бололтой. Энэ хэрэгт гатлага онгоцны ахмад болон хөлгийн багийн бусад гишүүдийг баривчлан саатуулж, мөрдөн байцаалт явуулж эхэлжээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл