Элчин сайд Н.Тулга Ирланд улсын ерөнхийлөгч Майкл Хиггинст итгэмжлэх жуух бичгээ барив

Д.Тулга / Улстөр

Монгол Улсаас Ирланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга Ирландын Ерөнхийлөгч Майкл Хиггинст Итгэмжлэх жуух бичгээ 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр барив. Итгэмжлэх жуух бичгээ барих ёслолын ажиллагаанд Ирландын Ерөнхийлөгчийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Конор Рагхалайх, ГХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ниаль Бургесс зэрэг албаны хүмүүс байлцав.

Ирланд Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Элчин сайд Н.Тулга хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа улс төрийн салбар дахь найрсаг харилцаан дээр тулгуурлан худалдаа, эдийн засаг, бизнес, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтойг тэмдэглэв.

Ирландын Ерөнхийлөгч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд Элчин сайдад үүрэгт ажлаа хэрэгжүүлэхэд нь бүх талын туслалцааг үзүүлэн ажиллах болохоо нотлов.


Сэтгэгдэл

Зочин [61.228.211.121] 2019-09-17 03:56:29

Лондонд суугаа Элчин сайд давхар Ирландыг хамаардаг учраас заавал жуух бичгээ барьдаг юмаа

Зочин [202.179.31.12] 2019-09-17 00:19:21

ирландад элчин сайд байх шаардлага байнауу даа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.