Сүхбаатар дүүргийн хэмжээнд 91 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад учруулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэх ажил үргэлжилж байна.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн холбогдох албаныхан энэ сарын 15-16-нд шилжих шөнө 35 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, ул суурийг цэвэрлэн ариутгалаа.
Дүүргийн хэмжээнд нийт 91 ТҮЦ-ийг нүүлгээд байна.
- 3 дугаар хороо Авлигатай тэмцэх газрын урд талд -1 ширхэг
- 6 дугаар хороо МУИС-ийн номын сангийн автобусны буудал-3 ширхэг
- 6 дугаар хороо МУИС-ийн урд талд -2 ширхэг
- 6 дугаар хороо Өргөө кино театрын хойд талд -2 ширхэг
- 6 дугаар хороо Залуучууд зочид буудлын урд -2 ширхэг
- 6 дугаар хороо Герман элчингийн зүүн талд -2 ширхэг
- 6 дугаар хороо Новотел зочид буудлын эсрэг талд -1 ширхэг
- 6 дугаар хороо Дашчойлин хийд орчим -5 ширхэг
- 7 дугаар хороо 11-р хорооллын автобусны буудал -2 ширхэг
- 7 дугаар хороо Хөгжим бүжгийн автобусны буудал -3 ширхэг
- 8 дугаар хороо МУБИС-ийн баруун талд -1 ширхэг
- 8 дугаар хороо Спорт төв ордон -2 ширхэг
- 8 дугаар хороо МУИС-ийн Эдийн засгийн сургууль урд талд -3 ширхэг
- 8 дугаар хороо Логарифм сургуулийн баруун талд -5 ширхэг
- 8 дугаар хороо Багшийн дээдийн хойд автобусны буудал -1 ширхэг
Сэтгэгдэл
Иргэн [66.181.177.105] 2025-04-16 18:32:57
Эртнээс ингэж ажилласан бол аль эрт аятайхан болох бжээ. Болж бна ард олныхоо сн сайхан эрүүл амьдрахад нь төр оролцох эрхтэй бас үүрэгтэй шүү. Хүн бүр талархалтай бга да . Амжилт…
зочин [202.9.41.32] 2025-04-16 15:36:22
ИНГЭЖ Л НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ТӨЛӨӨ ЭРС ШИЙДЭМГИЙ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ