Бээжинд тамхи татахыг хориглолоо

Д.Тулга / Гадаад мэдээ

pekinБНХАУ нийт 300 сая гаруй тамхичинтайгаас 4 сая нь тус улсын нийслэл Бээжин хотод байдаг ажээ. Тиймээс тус улсын засгийн газраас “Бээжин хотод тамхи татахыг хязгаарлах тухай хатуу дүрэм” боловсруулж, энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн байна.

Энэхүү шинэ дүрмээр онгоцны буудал, галт тэрэг, нийтийн тээврийн өртөө зэрэг олон нийтийн газрын өрөөн дотор тамхи татахыг бүрэн хориглохоос гадна хүүхдийн цэцэрлэг, бага дунд сургууль, хүүхдийн ордон зэрэг байгууллагын эргэн тойрны задгай орчинд тамхи татахыг хоригложээ.

Хятадад жил бүр тамхи татсаны улмаас сая гаруй хүн нас барж буй юм байна. 1997-2011 он хүртэл Бээжин хотын тамхи татагчдын тоо хүйс харгалзахгүй буурсан боловч хотжилтын явц түргэсч, хүн амын тоо тасралтгүй нэмэгдэж байгаатай холбоотойгоор тамхичдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Бээжингийн олон улсын онгоцны буудал дахь 14 тамхины өрөөг хааж, нойлын өрөөнд утаа мэдрэх тоног төхөөрөмж суурилуулжээ. Бээжин хотын "тамхидалтыг хориглох тогтоол"-д дүрэм зөрчсөн нөхцөлд 50 юаниар, эсэргүүцвэл 200 юаниар торгохоор заасан байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭpekin


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000