"Том" П.Сүхбатын нэрэмжит барилдаанд Д.Цэрэнтогтох түрүүлэв
Баянхонгор аймагт зургадугаар сарын 6-нд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, МУГТ, Монгол Улсын Гарьд Пунцагийн Сүхбат агсны нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан болжээ. Хүчит 128 бөхийн барилдаанд Улсын начин Д.Цэрэнтогтох түрүүлж, Ховд аймгийн Ховд...