МЭДЭЭ

Нийт 100377 мэдээ байна
post thumbnail

Орон сууцны үнэ 0.2-11.3 хувиар нэмэгджээ

Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 11.3, өмнөх сарынхаас 0.2 хувиар нэмэгджээ. Шинэ орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ хоёрдугаар сард 3.46 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.77 сая төгрөг байв. Харин хуучин орон сууцны үнэ ам метр нь д...

post thumbnail

В.Зеленский Ши Жиньпинийг Украинд урьжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Украинд урьжээ. Хэрэв Ши Жиньпин урилгыг хүлээн авбал Орос Украин руу довтолсноос хойш хоёр удирдагч анх удаагаа уулзах юм. “Бид Ши Жиньпинтэй энд уулзахад бэлэн байна” гэж В.Зеленский Америкийн “Associated Press” агентлагт Киев хүрэх галт тэргэнд сууж явахд...

post thumbnail

Чилид шувууны томуу хүнд халдварласан анхны тохиолдол илэрчээ

Чили улсад шувууны томуу хүнд халдварласан анхны тохиолдол илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас лхагва гарагт мэдээллээ. Томуугийн хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрч байсан 53 настай эрэгтэйгээс халдвар илэрсэн гэж яамны мэдэгдэлд дурджээ. Гэхдээ өвчтөний биеийн байдал тогтвортой байгааг онцолсон байна. Чилид өнгөрсөн оны сүүлээс хойш зэ...

post thumbnail

Төрийн банк "Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл"-ийг олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, им...

post thumbnail

Эд хөрөнгийн эрхээ шилжүүлэхийг шаардан хохирогчийн биед гэмтэл учруулж, хүчиндэх гэмт хэргийг ЗАХИАЛГААР ҮЙЛДЖЭЭ

Сүүлийн үед нийтлэгдсэн онц ноцтой гэмт хэргийн талаар прокурорын зөвшөөрөгдсөн хэмжээнд Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас өнөөдөр мэдээлэл өглөө.  Гэмт хэргийн мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр танилцуулав.  Тэрбээр "Урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан эр...

post thumbnail

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нутгийн хойд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг АНХААРУУЛАВ

Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байх боловч, маргааш, ирэх сарын 1, 2-нд хүйтрэн, зарим газраар цас орж, нутгийн хойд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ. Тодруулбал, 1, 2-нд хангайн уулархаг нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи энэ сарын 30, 31, ирэх сарын нэгэнд ихэнх нутгаар 12-14м/с, говийн нут...

post thumbnail

Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх санал гаргав

УИХ-ын чуулганы  эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гурван гишүүнийг түдгэлзүүлэх асуудлаар байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр шүүхийн нэр хүнд унасныг онцлон тэмдэглээд, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх горимын санал гаргав. Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуульд шүүхээс гэм буруутай нь эцэс...

post thumbnail

Шар усны үерээс урьдчилан сэргийлж ажиллаж байна

Нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний уснаас үүссэн халиа тошин, уулын гуу жалга, сайрын цас мөс хайлж, шар усны үер үүсэх эрсдэл өндөр байдаг. Геодези, усны барилга, байгууламжийн газраас шар усны үерээс урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдал, халиа тошин, шар усны үер үүсэхээс...

post thumbnail

Украины ерөнхийлөгч БНХАУ-ын даргатай уулзахад бэлэн байгаагаа мэдэгдэв

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Хятад улсын дарга Ши Жиньпинтэй Украинд уулзахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр “Ассошиэйтед пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа тэрчлэн, Хятадын даргатай огт харилцалгүй жил гаруй хугацаа өнгөрснийг дурджээ. Ши Жиньпин даргыг Москвагийн айлчлалынхаа дараа Зеленскийтэй цахимаар яриа хэлэл...

post thumbnail

Япон дахь ажиллах хүчний хомсдол 2040 онд 10 саяд хүрч болзошгүй

2040 он гэхэд Японд ажиллах хүчний хомсдол 10 сая гаруйд хүрч мэдэхээр байна. Дайны дараах төрөлт эрчимжих үед мэндэлсэн хүмүүсийн үр хүүхдүүд 65, түүнээс дээш насныхныг бүрдүүлэх болсноор үзүүлэлт ингэж гарахаар байгааг японы судалгааны хүрээлэн тогтоосон байна. “Рэкруит” нэртэй мэдээллийн томоохон компани дэргэд ажилладаг эрдэм шин...