Нийтлэл

Нийт 3969 мэдээ байна
post thumbnail

Кит Келлог: Бид Минскийн гэрээг давтахгүй

   Мюнхений Олон улсын аюулгүй байдлын бага хурал өндөрлөв. АНУ-ын бүрэн эрхт төлөөлөгчид энэ бага хурал дээр ерөнхийлөгч Трампын Орос, Украины дайныг зохицуулах бодлогын талаар албан ёсны байр сууриа илэрхийлсний дараа барууны улстөрчид болон хэвлэлүүд “Энэ бол Путины хувьд том ялалт, тэр бүр тулалдах шаардлагагүй ялалт байгуулахаа...

post thumbnail

Гуравдугаар сард “Алтан баззер” сугалаат барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос 2025 оны төлөвлөгөөнд хэд хэдэн шинэлэг барилдаан зохион байгуулахаар тусгажээ. Тухайлбал, ирэх сар болон аравдугаар сард “Алтан баззер” сугалаат барилдаан болно. Харин “Алтан цом”-ын барилдааныг хоёр жил тутамд зохион байгуулах бөгөөд ирэх аравдугаар сараас эхлэх ажээ. Үүнээс гадна тав...

post thumbnail

НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гаригт болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг хоёрдугаар сарын 19-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. Иргэн та 2025 оны нэгдүгаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.

post thumbnail

АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохыг хязгаарлана

Дональд Трампын АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн хувиар гарын үсэг зурсан эхний зарлигуудын нэг нь АНУ-ын газар нутагт төрсөн хүүхэд бүрт тухайн улсын иргэншил шууд олгогдож буй явдлыг зогсоох шийдвэр байв. Шинжээчид АНУ-ын Үндсэн хуулийн заалтыг Ерөнхийлөгчийн зарлигаар цуцлах боломжгүй хэмээн мэдэгдсэн байна. АНУ-ын хүний эрхийг хамгаалах Америки...

post thumbnail

Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны хоёрдугаар сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Хур тунадас: 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 19-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 20-нд нутгийн төв хэсгээр, 21-нд нутгийн өмнөд хэсгээр, 23-нд Хангайн уулархаг нутгаар, 2...

post thumbnail

Цагаан сараар менингококкт халдварын оргил үе таарахыг анхаарууллаа

Монголчуудын уламжлалт баяр “Цагаан сар”-аар менингококкт халдварын дэгдэлтийн оргил үе таарч байна. Тиймээс баярын бэлтгэл хийх, баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ олон хүн цугларсан газарт аль болох бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, золгохдоо бага насны хүүхдийг үнсэхгүй байх, амны хаалт зүүж, гараа халдваргүйт...

post thumbnail

С.Жамбалжамц дугуйн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Тайланд улсын Питсанюлок, Пичит гэсэн хоёр хотод засмал замын дугуйн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-16-нд болов. Тэмцээний эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаанд 22 орны 72 шилдэг дугуйчин өрсөлдсөн юм. Тус уралдаанд манай улсаас С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Идэрболд нар...

post thumbnail

Хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай 35 нэр төрлийн эмээс гурвыг нь хүлээн авав

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр өчигдөр тохиов. Хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг дэмжих, төлөвшүүлэх зорилготой өдөр болгон 2002 оноос дэлхий дахинд тэмдэглэж эхэлжээ. Монгол Улс энэхүү өдрийг...

post thumbnail

"Баруун бүсийн 5 аймаг хилийн боомттойгоо холбогдсоноор худалдааны эргэлт нэмэгдэж, хөрөнгө оруулалт төвлөрөх боломжтой"

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Завхан аймгийн Тэс, Баянхайрхан сумдад ажиллалаа. Баруун бүсийн хөгжлийн тулгуур бодлогыг тодорхойлох, аймаг сумдад шаардлагатай хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, парламентаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрт иргэдийн дуу хоолойг тусгах зорилгоор Говь-Алтай...

post thumbnail

Өнгөрсөн онд 535 явган зорчигч зам тээврийн осолд өртжээ

Улаанбаатар хотын хэмжээнд 176 уулзвар байдаг бөгөөд 2023 онд 292 явган зорчигч зам тээврийн осолд өртсөн бол 2024 онд 535 явган зорчигч зам тээврийн осолд өртөн эрүүл мэндээрээ хохирчээ. Тодруулбал, 2023 онд зохицуулалттай явган хүний гарц дээр 16 явган зорчигч, зохицуулалтгүй явган хүний гарц дээр 276 явган зорчигч гэмтсэн. 2024 онд энэ тоо 535 б...