Орон нутаг

Нийт 3054 мэдээ байна
post thumbnail

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй шуурганы улмаас Ховд, Говь-Алтай аймгийн зарим сум цахилгаангүй болжээ

Өнгөрсөн шөнө Ховд, Говь-Алтайн нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурч гамшигт үзэгдэл болсон талаар Цаг уурын байгууллагаас мэдээлээд буй. Шуурганы улмаас арванхоёрдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Ховд аймгийн гурван сум, Говь-Алтай аймгийн нэг суманд цахилгаан эрчим хүч хязгаарлагджээ. Гэмтлийн шалтгааныг тогтоохоор өнөөдөр 08:38 цагт Ховд ай...

post thumbnail

Аймаг, орон нутгийг бэлэн байдлын зэрэглэлд хэсэгчилсэн байдлаар шилжүүлж ажиллуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанд /2023.12.06/ Улсын онцгой комиссоос өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл танилцууллаа. Цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өнгөрөгч арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 70 гаруй хувьд их (26% нэн их, 43% их), 26 хувьд н...

post thumbnail

Сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид зохион байгуулж, өнөөдөр буюу 6-нд эсэн мэнд оллоо. Он гарсаар сураггүй алга болсон, төөрсөн 245 удаагийн дуудлага Онцгой байдлын ба...

post thumbnail

Хархорин-Цэцэрлэг чиглэл улсын чанартай авто замын зорчих хэсгийг цэвэрлэж байна

Хархорин-Цэцэрлэг чиглэл улсын чанартай авто замын 57-117км-т МАЗ шүүрдэгч авто машинаар зорчих хэсгийг цэвэрлэж байна. Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын 176-195 км хооронд зорчих хэсэг дээр тогтсон цасыг автогрейдерээр хусаж цэвэрлэх ажил хийгдэж байна. Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

post thumbnail

Сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна

Өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Бор-Өндөр сумын чиглэлд суудлын авто машинтай зорчиж явсан Ц, Н нар нь сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 01:00 цагт хүлээн авсан байна.  Тус аймгийн Бор-Өндөр сум дахь Он...

post thumbnail

Залуу малчид цөөрч байна

Мал тооллогын 2022 оны улсын хэмжээний дүнгээр 305.1 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл малчдын тоог нийт ажиллагчидтай харьцуулахад, ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг буюу 25.8 хувь нь малчид байна. Улсын хэмжээнд 2022 оны эцэст 941.6 мянган өрх бүртгэгдсэний 26.4 хувь нь малтай өрх байна. Малчдын дотор 15-34...

post thumbnail

ДАРХАН: Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн ихэнх нь гурав хүртэлх настай байна

Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 98 хүүхэд амьсгалын замын өвчлөл буюу томуу, томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна.  Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь гурав хүртэлх насны хүүхдүүд байна гэдгийг тасгийн их эмч онцолж байна. Өндөр халуурах, бөөлжих, гүйлгэх зовуурьтайгаас...

post thumbnail

Гэрийн нөхцөлд яаралтай журмаар хагалгаа хийж, хүний амь аварчээ

Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг Лүн сумын төвөөс 15 км зайд орших айлаас яаралтай дуудлага хүлээн авсан байна.  “Төрөх эмэгтэйчүүдийн алсын түргэн тусламжийн баг малчин айлд очиход өвчтөн их хэмжээний цус алдаж, биеийн байдал маш хүнд, цочролд орсон байдалтай байсан. Эхэд гэрийн нөхцөлд яаралтай журмаар хагалгаа хийж, эхийн амийг аварлаа....

post thumbnail

Ховд аймагт хүчтэй шуурганы улмаас гэр, байшин нуржээ

Ховд аймгийн Зэрэг суманд өнөөдөр буюу 04-ний өдрийн 12:10 цагийн орчим 28 м/с хүрч хүчтэй салхи шуурга шуурсаны улмаас гэр, байшин, гараашийн дээвэр нурсан дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 ханатай 2 гэр, 4 ханата...

post thumbnail

Цасан шуурганы улмаас сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэний аюулгүй байдлыг хангалаа

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 4-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар цас орж баруун аймгуудын нутгаар салхины дундаж хурд 10-15 м/с, түр зуур 24-38 м/с хүрч ширүүссэн байна. Мөн 4-5-нд шилжих шөнө Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар ца...