Орон нутаг

Нийт 3201 мэдээ байна
post thumbnail

14 аймгийн 60 гаруй суманд хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна

Малчид өвлийг зутруухан давлаа. Нийт нутгийн 80 гаруй хувь нь цастай. 21 аймгийн талаас илүү нь өвөлжилт хүндэрч, зарим нутагт мал бэлчээрлэх боломжгүй болсон хүндхэн нөхцөл байдалтай хаврын тэргүүн  сартай золголоо. Өвлийн дунд үед гэхэд Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Төв, говийн гурван ай...

post thumbnail

Малчдыг аварга, тэргүүний, сайн гэж цоллон нэг удаа шагнахаас илүү бодлогоор дэмжиж, эрхзүйн туслалцаа өгөх хэрэгтэй

Жилийн жилд цагаан сарын өмнө хэдэн малчдыг сум аймаг бүрээр нь шагнан урамшуулдаг уламжлал бүр социализмаас эхтэй.  Малчдыг ажил хөдөлмөрөөр нь уралдуулж, материал техникийн баазыг сайтар боловсруулах, нөөцлөх бодлого  хэрэгжих нэг арга зам байв. Гэтэл 1990 оны ардчилсан хувьсгалын гол зорилтуудын нэг нь малыг малчдад байсан ба малчин хү...

post thumbnail

Ихэнхи гол мөрнүүдийн мөсний зузаан өмнөх 10 хоногоос 0-30 см-ээр нэмэгдээд байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 85-15 см байгаа нь Хатгал тосгон орчимд энэ үеийн олон жилийн дунджийн орчим, Ханх сум орчимд 10 см-ээр ахиу байна. Мөн мөсөн дээр 5 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Хөвсгөлийн уулсаас эх авсан:&nb...

post thumbnail

НУТГИЙН 70 ГАРУЙ ХУВЬД ИХ, 20 ХУВЬД НЬ ДУНД ЗЭРЭГ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргажээ. Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2022-2023 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын т...

post thumbnail

Ховд аймагт сарын хугацаанд 16000 мал хоргоджээ

Өвөлжилт хүндэрсний улмаас малын хорогдол өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Сүүлийн нэг сарын хугацаанд /2023.01.01-2023.02.01/ малын хорогдол аймгийн хэмжээнд 16000 гаруй толгойд хүрчээ. Үүний 50 гаруй хувийг ямаа эзэлж байна. Одоогоор хамгийн их малын хорогдолтой сумдад Алтай сум-3715, Ховд сум-2495, Булган сум-2050 гаруй толгойд хүрчээ. Бэл...

post thumbnail

АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ДОРНОГОВЬ АЙМАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын тайланг 11 дэх жилдээ танилцуулж байна. Энэхүү тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцогддог. Судалгааг статистик мэдээлэл, 21 а...

post thumbnail

Төв болон зүүн аймгуудын нутгаар цас орно

Төв болон зүүн аймгуудын нутгаар өнөө маргаашдаа цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа. 2023 оны 2 дугаар сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.  Хоёрдугаар сарын 1-нд Халх голын хөндийгөөр, 2-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 3-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно....

post thumbnail

МӨС ЦӨМРӨХ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-35 см нэмэгдсэн хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Он гарсаар Онцгой байдлын байгууллагад гол, нуурын мөсөнд цөмөрсөн дөрвөн тохиолдол бүртгэгдэж, 5...

post thumbnail

Нийт 11 аймгийн 22 суманд цагаан зудтай байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 22 суманд цагаан зудтай, 13 аймгийн 44 сум цагаанаар зудархуу байна. Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Ховдын Алтай, Үенч, Булган, Говь-Алтайн Хөхморьт, Завханы Тэс, Баянхонгорын Жаргалант, Галуут, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Цэцэрлэг, Төвийн Эрдэнэ, Баян, Уг...

post thumbnail

Есөн аймгийн 15 суманд цагаан зудтай байна

Одоогийн байдлаар нийт нутгийн 70 гаруй хувь цастай, есөн аймгийн 15 суманд цагаан зудын, 13 аймгийн 38 суманд цагаан зудархуу байдалтай байна. Аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсний 43.2, тэжээлийн 40 хувийг зарцуулж, 14.2 мянган тонн өвс, 6 мянган тонн тэжээлийн үлдэгдэлтэй байна. Он гарсаар 68521 толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь...