Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэллээ

Aдмин / Нийгэм

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/181 тоот захирамжаар Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалт хийсэн.

Уг зохицуулалтыг хийснээр Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 44 хувь, Наадамчдын зам, Яармагийн гүүрний баруунаас зүүн чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 37 хувь, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн баруун урд уулзварын зүүнээс баруун чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 28 хувиар тус тус нэмэгдсэн юм.

Түүнчлэн Туул голын гүүрний өргөтгөлийн барилгын ажил дуусаж, ашиглалтад орохын өмнөх болон дараах үеийг харьцуулан үзэхэд оргил ачааллын үед 120 мянгатын уулзварын нэвтрүүлэх чадвар 10.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан.

Arslan.mn

Харин 2024 оны гуравдугаар сарын 27-нд “Зайсан холбоо” байгууллагаас “Зайсан тойруугийн замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчлөх тухай” А/0321 тоот албан бичгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвд хүргүүлжээ. Уг албан бичигт Зайсан тойрууг нэг чигийн урсгалтай болгосноор Хан-Уул дүүргийн 11, 22 дугаар хорооны 20,000 байнгын оршин суугчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх болон үйл ажиллагаа явуулж байгаа 1,000 гаруй аж ахуй нэгжийн үйлчилгээнд хүндрэл учруулж байгаа тул иргэдийн эрх ашгийг хамгаалж, нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон шийдвэрийг цуцлан, хуучин байдалд оруулахыг хүссэн байна.

Тухайн хүсэлтийн дагуу Зайсан тойруугийн хөдөлгөөнийг хуучин зохицуулалтад нь оруулбал оройн оргил ачааллын цагаар хотын төвөөс гадагшлах хөдөлгөөнд сөрөг нөлөө үзүүлж, Зайсангийн зам, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Энхтайваны өргөн чөлөө, Дүнжингаравын зам зэрэг гудамж, замуудад хөдөлгөөний ачаалал үүсэх юм. Мөн ХААИС-ийн уулзварын гэрлэн дохионы горим дөрвөн үетэй болж, хүлээлтийн хугацаа нэмэгдэн, Нисэх, Яармаг талаас ирэх хөдөлгөөний ачаалал ихсэж, зүүнээс баруун тийш чиглэх түгжрэлийн урт 1 цагт 5.3 км-аар нэмэгдэнэ.

Иймд Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг хуучин хэвд нь оруулах эсэх асуудлаар олон нийтээс нээлттэй санал авч байна.

ИИргэ та https://vote.ulaanbaatar.mn/citizen/survey холбоосоор нэвтрэн санал өгөх боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл

Зочин [103.168.34.16] 2024-04-13 10:26:19

Zaisangiinhan teruuhendee l gatsaj l baig l dee, hot ruu oruulj irj bolohgui, ali boloh gatsaatai huvilbaraar ni shiid naadhaaa

Зочин [103.57.92.14] 2024-04-14 21:14:17

Hehehe

Дэмжигч [66.181.183.202] 2024-04-13 00:24:39

Дэмжиж байна. Зайсан толгой уламжлалаар дээдлэн эрхэмлэх толгой. Түүнийг буруу тоййрдог. Тэр нэг биш. Дөрвөн замын хөдөлгөөнөөс болоод саатал гарах нөхцөл байхгүй. Харин ч Толгойн өмнө хоёр чигийн хөдөлгөөн нийлж, түгжрэл улам нэмэгдээд байгаа. За энэ ч яахав. Тойрох замд жолооч бүрийн машины шатахуун. Яг одоо маш чухал бензиний хэмнэлт. Үүнийг боддоггүй Төрийн хүн байна гэхээрУлс яаж хөгжих вэ.Хуучнаараа болгож.бензиний илүү хэрэглээг багасна.

Зочин [103.57.92.102] 2024-04-12 20:11:51

Замын цагдаа нар барилгын компаниудаас хахууль авч, замын чигийг өөрчилдөг юм.

Зочин [103.140.10.205] 2024-04-12 18:37:54

Үнэн эсэх нь мэдэгдэхгүй фактууд бичээд, сөрөг үр дүнгүүдийг нь дурдахгүй л дээ хаха. Нийтийн санал асуулга гэж аваад 2 урсгалтай болгосныхоо дараа жоохон түгжрээд ирэнгүүт бид нарын буруу биш ээ, та нар л санал өгсөн биз дээ гэж хэлээд буцаах биз. Зохиомол түгжрэл үүсгэхийг ч үгүйсгэхгүй.

Зочин [103.10.22.236] 2024-04-12 15:44:54

odogin hubalbar zugeer

Жич [66.181.183.202] 2024-04-13 00:36:49

Буруг дэмжих хэрэггүй.

Кса [103.57.95.169] 2024-04-12 15:10:35

Зайсан толгойг нар буруу тойрдог нь оркуудад эвгүй байх шиг байгаа юм. Яахав өөрчлөөд зөв тойроод түгжрээд, хундага тулгацгаагаад нэг хэсэг үз дээ. Тэгээд буцаагаад одоогийн энэ хэвэндээ оруулахыг бодоорой. Уг нь одоогийн энэ тойрдог нь аажим ч гэсэн зогсолтгүй урсаад байдаг.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.