Гадаад мэдээ

Нийт 7679 мэдээ байна
post thumbnail

Америк тивийн орнуудын дээд хэмжээний уулзалт Лос-Анжелест эхэлж байна

ЛОС-АНЖЕЛЕС. /TASS/. Америк тивийн орнуудын ес дэх удаагийн дээд хэмжээний уулзалт даваа гарагт Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо нээгдэж, 28 жилийн дараа АНУ-д дахин зохион байгуулагдаж байна. 1994 онд Майамид болсон анхны дээд хэмжээний уулзалтаас хойш олон жилийн дараа энэ үйл явдал АНУ-д болж байгаа тул Вашингтон бөмбөрцгийн баруун ха...

post thumbnail

ДЭМБ-ын тэргүүн: “COVID-19” бодитой, тулгамдсан аюул хэвээр байна

ЖЕНЕВ. /VOA/. Дэлхий даяар “COVID-19”-өөр халдварласан, нас барсан тохиолдлын тоо цар тахал дэгдсэнээс хойших хамгийн цөөн үзүүлэлтэд хүрч буураад байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдээлжээ. Гэсэн хэдий ч цар тахал дууссан гэж үзэхэд хэт эрт хэвээр байгааг тэрбээр тодотгоод,...

post thumbnail

“ОПЕК+” олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

ВЕНА. /Reuters/. Дэлхийн хэмжээнд газрын тосны эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан газрын тос олборлогч томоохон орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, долоодугаар сард өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 648 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон ОХУ тэргүүтэй холбоотнуудын...

post thumbnail

Канадын Төв банк бодлогын хүүгээ 1.5 хувь хүртэл өсгөснөө зарлав

ОТТАВА. /Xinhua/. Канадын Төв банк лхагва гарагт бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөж, жишиг хүүг 1.5 хувьд хүргэнэ хэмээн мэдэгдлээ. Тус улсын Төв банк ийнхүү энэ онд гурав дахь удаагаа бодлогын хүүг нэмэгдүүлнэ гэдгээ зарлаж байгаа юм. Канадын инфляцийн түвшин 4 дүгээр сард 6.8 хувь байсан нь зорилтот 2 хувиас хол давсан үзүүлэлт байсан бө...

post thumbnail

Хятадын арми Тайванийн асуудалтай холбогдуулан хамгийн муу хувилбарт бэлдэж байна

БЭЭЖИН. /Global Times/. Хятад, АНУ-ын хооронд Тайванийн асуудлаарх сөргөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми /ХАЧА/ хамгийн муу хувилбарт бэлтгэж байна. Учир нь Тайванийн асуудлыг шийдвэрлэхэд АНУ цэргийн хүчээр оролцох аюул бий гэж Хятадын “Global Times” сонин мэдээлжээ. “Япон, АНУ-ын аль аль нь Тайвани...

post thumbnail

ЖОННИ ДЕПП ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

Тангарагтнууд шийдвэрээ эцэслэн гаргаж, заргыг Жонни Деппийн талд шийдлээ. Амбер Хөрдөөс 50 биш 10 сая 350 мянган долларыг гаргуулахаар болсон ба үүнээс 10 сая нь нөхөн төлбөр, 350 мянга нь торгууль юм байна. Ялалтынхаа талаар Жонни Депп: "Шүүгчид 6 жилийн дараа миний амьдрал, нэр төрийг минь надад буцаан өглөө" хэмээн ярьжээ.

post thumbnail

Нидерландын компани Оросоос хий нийлүүлэн авахаа зогсоож байгаагаа мэдэгджээ

АМСТЕРДАМ. /DW/. Нидерландын төр, хувийн хэвшлийн хамтарсан “GasTerra” хийн компани Оросын төрийн мэдлийн эрчим хүчний “Газпром” компаниас тавдугаар сарын 31-нээс хий нийлүүлэн авахаа зогсооно гэдгээ мэдэгджээ. “Gasterra” нь хийн төлбөрийг рублиэр хийх Москвагийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан байна...

post thumbnail

В.Путин: Оросын эсрэг хориг арга хэмжээний улмаас хүнсний хямрал улам хурцадсан

МОСКВА. /RIA Novosti/. АНУ, Европын Холбоо /ЕХ/ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсны улмаас дэлхий дахинд хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд улам хурцадсан гэж Владимир Путин Италийн Ерөнхий сайд Марио Драгитай ярилцахдаа хэлснийг Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. "АНУ болон ЕХ-ноос тавьсан Оросын эсрэг хязгаарлалтын улмаас нө...

post thumbnail

В.Зеленский В.Путинтэй шууд хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ

КИЕВ. /DW/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зөвхөн ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа лхагва гарагт мэдэгджээ.   “Миний бие ямар нэгэн зуучлал, зуучлагчгүйгээр зөвхөн Ерөнхийлөгчтэй шууд хэлэлцээ хийх бодолтой байна” гэж В.Зеленский Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн...

post thumbnail

Япон дэлхийн аялал жуулчлалын рейтингийг тэргүүлжээ

ТОКИО. /Kyodo/. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг аялал жуулчлалын хөгжлийн тайлангийн 2021 оны аялал жуулчлалын рейтингийг Япон улс өнгөрсөн онд тэргүүлжээ. Тус улсад коронавирусний халдварын улмаас хязгаарлалтууд тогтоосныг үл харгалзан ийнхүү нэгдүгээрт жагссан байна.  Энэхүү жагсаалтын нэгдүгээр байрыг анх удаа эзэлж буй Япон...