Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" руу нүүлгэн шилжүүлнэ

Aдмин / Нийгэм

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг зохион байгуулсан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах замаар төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, стратегийн чухал ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Монголын Арьс, ширний үйлдвэрлэлийн холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" руу нүүлгэн шилжүүлж, тус үйлдвэрүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа байршлын хөрсний бохирдлыг цэвэрлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх юм байна.

Мөн арьс, ширний 55.6 хувийг гүн боловсруулж, экспортод гаргах боломж бүрдэнэ гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.69] 2024-03-15 16:01:43

100 айлын зах, наад 2-г чинь аль хэдийн нүүлгэчихсэн гэж бодоод очдоггүй. нүүгээгүй байсан юм уу?

Зочин [203.98.76.249] 2024-03-15 14:12:38

нүүлгэнэ гэж хэдэн жил ярьлаа. баахан хужаа эзэн суучихсан хужаагаа дийлэхгүй юм даа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.