Зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг нэг сарын хугацаанд ЗОГСООЛОО

Aдмин / Нийгэм

Зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг энэ сарын 20-ноос 4-р сарын 20-н хүртэл түр хугацаагаар зогсоох болсонтой холбогдуулан ЗТХЯ-ны Авто замын бодлого зохицуулалтын газрын засвар арчлалт хариуцсан хэлтсийн дарга Ц.Эрдэнэ-Очир мэдээлэл өгч байна.

Тэрээр “Зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг энэ сарын 20-ноос 4-р сарын 20-н хүртэл түр хугацаагаар зогсоож байна. Учир нь хавар, намрын хөлдөлт гэсэлт явагдаж буй энэ үед авто замын ачаалал даах чадвар буурч, эвдрэл гэмтэл ихээр гардаг. Засгийн газрын тогтоолоор задрах боломжгүй ачаа тээврийг нэг удаа төлбөр төлөөд тээвэрлэж болдог.

Өнгөрсөн жил авто замын арчилгаа засварлалтад 56 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Бидний тооцоолсноор 113 тэрбум төгрөг шаардлагатай байна. Өнгөрсөн жил анх удаа зам засварын арчлалтад 35 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнд тэмдэг тэмдэглэгээг засах, авто замын жижиг нүхийг бөглөх зэрэг ажлууд багтдаг.

Өмнө жилүүдэд авто замын их засварт төсөв тавьдаггүй байсан. Өнгөрсөн жил Ерөнхий сайдтай уулзах үеэрээ авто замын ээлжит болон их засварыг хийх шаардлагатайг уламжилсан. Цаашид жил бүр тодорхой хэмжээнд авто замын урсгал засварт төсөв тавьж явах болно.

Мөн өнгөрсөн жилээс үер уснаас үүдэн зам эвдрэх, гүүр угаагдах зэрэг эвдрэл гэмтэл ихээхэн гарсан. Тиймээс зам засварын ажилтнууд 24 цагаар ажиллах шаардлагатай болсон” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-03-14 17:09:38

дахар шороон зам тавьчхаач хн даац нь яваг


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.