Гадаад мэдээ

Нийт 7749 мэдээ байна
post thumbnail

АНУ: Титан шумбагчийн дэлбэрэлтийн шалтааныг тогтоохоор мөрдөн шалгалт эхлүүлжээ

АНУ-ын эргийн хамгааллын алба Атлантын Далайн ёроол руу Титаник хөлгийн үлдэгдлийг үзэх аялалд яваад сүйрсэн Титан шумбагч аппаратын дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгалт эхлүүлжээ. Харин уг шумбагчаар зорчиж явсан таван аялагчийн цогцсыг эрэн хайх ажлыг өчигдрөөр дуусгавар болгосон байна. Тодруулбал, АНУ-ын эргийн хамгааллын алба Ти...

post thumbnail

Грекийн эрх баригч нам парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулжээ

Грекийн эрх баригч консерватив үзэлтэй, Шинэ Ардчилал нам таван долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа болсон парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулжээ. Ялалтын дүнд тус намын дарга, ерөнхий сайд Кириакос Мицотакис дахин дөрвөн жил бүрэн эрх хэрэгжүүлэх, шинэ засгийн газраа бүрдүүлэхээр болж байна. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард проп...

post thumbnail

Ле-Буржегийн үзэсгэлэнгийн үеэр нийт 150 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ

Ле-Бурже хотноо болж өнгөрсөн олон улсын агаар, сансрын техникийн үзэсгэлэнгийн үеэр гарын үсэг зурсан гэрээнүүдийн нийт дүн 150 тэрбум ам.доллар болсон нь 2019 оныхоос 10 тэрбум ам.доллароор их байна.  Энэ тухай уг үзэсгэлэнг зохион байгуулагч Францын нисэх, сансрын салбарын групп ням гаргийн орой мэдээлжээ. 54 дэх удаагаа зохион ба...

post thumbnail

Рублийн ханш 15 сарын доод үзүүлэлтэд хүрчээ

ХУ-д “Вагнер” цэргийн хувийн компани бослого гаргахыг оролдсоны дараа рублийн ханш даваа гарагт 15 сарын доод үзүүлэлтэд хүрч унажээ. Энэ долоо хоногийн арилжааны эхний өдөр ам.доллартой харьцах рублийн ханш 2.1 хувиар унаж, 86.37 болсон нь 2022 оны гуравдугаар сараас хойших хамгийн доод түвшин юм. Улмаар даваа гаргийн ар...

post thumbnail

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дахин мэдэгдэл хийжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 24-ний өдөр бослого гаргахыг оролдсон үйл явдлын талаар дахин мэдэгдэл хийж, нөхцөл байдлыг шийдвэрлэхэд тусалсан бүх хүнд талархал илэрхийлэв. Тэрбээр уг үйл явдлын үеэр эв нэгдэлтэй, эх оронч байсанд ард иргэддээ мөн талархал илэрхийлсэн байна. Түүнчлэн цус урсахаас урьдчилан сэргийлэх бүх...

post thumbnail

Ойн түймрийн утааны улмаас Монреалийн агаарын чанар ихээхэн мууджээ

Канадад дэгдэж буй ойн түймрийн улмаас ням гарагт Монреаль хотыг өтгөн утаа бүрхэж, улмаар агаарын чанар нь дэлхийн томоохон хотуудын дунд хамгийн муу үзүүлэлтэд хүрсэн талаар агаарын чанарын судалгааны компани мэдээлэв. Канадад олон зуун ойн түймэр дэгдэж байгаатай холбоотойгоор Квебек мужийн хамгийн их хүн амтай тус хотод агаарын чанар “эрү...

post thumbnail

Орос, Украины мөргөлдөөнийг зохицуулах албан ёсны хэлэлцээ ирэх сард эхэлж магадгүй байна

Орос, Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудлаарх албан ёсны хэлэлцээ ирэх долоодугаар сард эхэлж магадгүй тухай “ARD” телевизийн суваг эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.  Тус сувгаар мэдээлснээр,  өнгөрсөн бямба гарагт Копенхаген хотноо Өрнөдийн орнуудын дипломатчид, мөн Бразил, Энэтхэг, Хятад, ӨАБНУ-ын төлөөлөгчдийн о...

post thumbnail

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ: Иргэддээ сонор сэрэмжтэй байхыг зөвлөлөө

Иргэд, оюутнуудын анхааралд Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын “Вагнер хувийн цэргийн компани”-ийн үйл ажиллагаатай холбогдуулан ОХУ-д тогтворгүй байдал үүсгэх эрсдэлийг бий болгож байна. Нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Терроризмтой тэмцэх үндэсний хороо мэдэгдэл хийж 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Москва, Воронеж, Ростов-на-Дону хо...

post thumbnail

ИБУИНХУ Украины сэргээн босголтод 3 тэрбум доллар гаргана

Лондонд Украины сэргээн босголтын асуудлаарх хоёр өдрийн олон улсын бага хурал эхэлсэн. Энэ хурлын эхэнд Их Британи улс Украины сэргээн босголтод зориулж ирэх 3 жилд 3 тэрбум доллар гаргахаар болсноо зарлаж байна. Ерөнхий сайд Риши Сунак хурал дээр энэ тухай албан ёсоор мэдэгдэх юм байна. Мөн Европын Комисс Киевт зориулж ирэх 4 жилд зээл тэтгэлэг х...

post thumbnail

2024 оны Парисын олимпын наадам зохион байгуулах хорооны төв байруудад нэгжлэг хийжээ

2024 оны Парисын Олимпын наадам, Паралимпын тоглолтыг зохион байгуулах хорооны төв байруудад нэгжлэг хийжээ. Францын санхүүгийн мөрдөн шалгах газраас тэрчлэн, Олимпын наадмын дэд бүтэц хариуцсан төрийн албан нэгжийн байранд, мөн наадмын зохион байгуулалтад оролцож байгаа хэд хэдэн компани, зөвлөх үйлчилгээний байгууллагуудад нэгжлэг явагдсан байна....