ЭМЯ: Амьсгалын замын цочмог хүнд халдварын 72 хувийг 5 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2024.12.11) ээлжит мэдээллээ хийв. Энэ үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр "Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр амбулаторид суурилсан тандалтын нэгжүүдэд нийт 277.320 хүн хандаж тусламж үйлчилгээ авсан. Үүнээс 21.367 буюу 7.7 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байна.
Эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдийн мэдээллээр 9643 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3087 нь буюу 32 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчний хүндрэл өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад 10 хувиар илүү байна.
Мөн нийт өвчлөгсдийн 47.1 хувь нь, амьсгалын замын цочмог хүнд халдварын 72 хувийг тав хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Энэ хүндрэлээр өвдөж байгаа бүлэг нь тав хүртэлх насны хүүхдүүд байна. Таван хүн тутмын нэг нь хүүхдүүд байна гэсэн үг.
Энийг өнгөрсөн долоо хоногийн мэдээтэй харьцуулахад 8.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Бид нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг эрт авч, вакцинжуулалтыг эхлүүлсэн.
Улаанбаатар хотын зорилтот бүлгийн 90.4 хувь нь томуугийн вирусийн эсрэг вакцинд хамрагдсан байна. Ер нь энэ өвчлөл арванхоёрдугаар сүүлчээр нэмэгддэг. Тийм учраас эрсдэлт бүлгийн хүмүүс өрхийн эмнэлэгтээ вакцинд хамрагдах боломжтой гэдгийг зөвлөж байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 5-ны хугацаанд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид 223 сорьцод шинжилгээ хийхэд 48 буюу 21.5 хувь нь амьсгалын замын синцитиаль вирус, 12 буюу 5.3 хувь нь томуугийн А хүрээний вирус, цар тахлын вирус 11 буюу 4.9 хувь нь SARS-Cov-2 илэрсэн.
ХӨСҮТ-өөс амьсгалын замын цочмог хүнд халдвартай бага насны хүүхдүүдийн 109 сорьцод шинжилгээ хийхэд 15 төрлийн томуу, томуу төст өвчний үүсгэгчийг илрүүлэхийг зорьсон. Нийт 67 сорьц буюу 64.4 хувьд ямар нэгэн вирус илэрсэн. Тэр вирус дотор 45 хувь нь амьсгалын замын синцитиаль вирус байсан.
Агаарын бохирдол гэхээр зөвхөн нүдэнд харагдаж байгаа гадна орчны бохирдлыг хэлдэг. Агаарын бохирдол нийгэм, эдийн засагт нөлөөлөхөөс гадна сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
Монголд 2021 онд судлаачдын хийсэн судалгаа байдаг. Агаарын бохирдолд 65-аас дээш насны ахмад настан, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд илүү өртөх эрсдэлтэй. Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээс хойш агаар дахь нарийн ширхэгт тоосонцорын хэмжээ буурсан. Иргэдийн зүгээс агаарын бохирдлыг түлштэй холбон шүүмжилж байна" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Irgen [139.5.216.239] 2024-12-12 10:09:40
Utaa agaar iin bohirdliin talaar duugaraach ee. mergejliin yam uhaantai yum bol Said ne hurtel Eruul mended nuluulj baigaa gehdee hawdart nuluugui uhaanii yum yriad baihiin yaj doromjilj baina ve
Angus Levie [212.119.40.138] 2024-12-11 18:48:37
Hi friend, i want to ask u if u need loan , i can give u up to 100k without any questions, fees start from 2%. u can take for long and short term, if u need please contact me My Whatsapp: +353877761357 My phone: +17852122012 My email: anguslevie@gmail.com