Б.Дашзэвэг: Олон хүний сэтгэл зүтгэлээр Говь-Алтай аймаг өнөөдөр шинэ мэргэнээ өлгийдөж авлаа
Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваа өндөрлөж, Монгол Улсын мэргэн цолтон төрлөө. Энэ жилийн наадамд 480 харваач оролцож, цэц мэргэнээ сорив. Энэ жилийн наадмаар нийт 16 шинэ цолтон төрсөн юм. Эрэгтэй харваачдаас Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, Засаг хан клубын харваач, спортын мастер Баатарын Дашзэвэг 37 оноогоор түрүүлж, Монгол Улсын мэргэн боллоо.
Тэрээр “Манай Алтай Нутгаас мэргэн төрөөгүй олон жил болсон байна. Би 2012 онд 40 настайдаа анх нум эвшээлгэж сурсан. Анхны багш минь Монгол Улсын хүндэт мэргэн н.Батмөнх юм. Орсон цагаасаа хойш манай нутгийнхан нэгдэж сурын гал байгуулдаггүй юм байхдаа гэж их боддог байсан. Тэгээд өнгөрсөн жил “Гов-Алтай аймгийн засагт хан” клуб байгуулагдаж байлаа. Олон хүний сэтгэл зүтгэлээр манай аймаг өнөөдөр шинэ мэргэнээ өлгийдөж авлаа. Шинэ мэргэн болсондоо баяртай байна. Азтай одтой сайхан наадлаа. Алтай нутгийнхандаа сайхан наадаарай гэж хэлмээр байна. Ноднингийн наадам надад маш их туршлага болсон. Өнгөрсөн жилийн алдаагаа зассан. Хүмүүсийн оноо тоолох сөхөө байсангүй” хэмээн ярилаа.
П.УРНАА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН
Сэтгэгдэл