Нийслэлийн 33 цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдэхээр болжээ
Цалингаа нэмэгдүүлэх хүсэлтэй багш нарын жил хаялт есдүгээр сарын 3-ны өдрөөс эхэлсэн Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтыг зохион байгуулж буй юм. Тус холбооноос өнөөдөр мэдээлэл хийж маргаашнаас ажил хаялтад цэцэрлэгийн багш нар нэгдэх болсныг мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 45 сургууль ажил хаялтад хамрагдсан байна. Цаашид сургуулийн өмнөх боловсролын байгууллагын болон хөдөө орон нутгийн багш нар ажил хаялтад нэгдэх мэдэгдлээ өгөөд байгаа аж. Тухайлбал маргааш буюу есдүгээр сарын 6-наас Нийслэлийн хэмжээнд 33 цэцэрлэгийн багш ажил хаях юм байна. Мөн цаашид 92 цэцэрлэг ажил хаялтад нэгдэхээр Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд мэдэгдлээ өгчээ.
М.АМАРЖАРГАЛ
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
- 57 дугаар цэцэрлэг
- 66 дугаар цэцэрлэг
- 77 дугаар цэцэрлэг
- 88 дугаар цэцэрлэг
- 89 дугаар цэцэрлэг
- 95 дугаар цэцэрлэг
- 100 дугаар цэцэрлэг
- 164 дүгээр цэцэрлэг
- 198 дугаар цэцэрлэг
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
- 61 дугаар цэцэрлэг
- 122 дугаар цэцэрлэг
- 172 дугаар цэцэрлэг
- 199 дугаар цэцэрлэг
- 200 дугаар цэцэрлэг
СҮХБААТАР ДҮҮРЭГ
- 109 дүгээр цэцэрлэг
- 135 дугаар цэцэрлэг
- 143 дугаар цэцэрлэг
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
- 12 дугаар цэцэрлэг
- 27 дугаар цэцэрлэг
- 29 дугаар цэцэрлэг
- 41 дүгээр цэцэрлэг
- 49 дүгээр цэцэрлэг
- 53 дугаар цэцэрлэг
- 67 дугаар цэцэрлэг
- 71 дүгээр цэцэрлэг
- 72 дугаар цэцэрлэг
- 73 дугаар цэцэрлэг
- 145 дугаар цэцэрлэг
- 189 дугаар цэцэрлэг
- 190 дүгээр цэцэрлэг
- 218 дугаар цэцэрлэг
- 219 дүгээр цэцэрлэг
- 243 дугаар цэцэрлэг
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
- 70 дугаар цэцэрлэг
- 74 дүгээр цэцэрлэг
Сэтгэгдэл