Гудамжинд иргэдийн гар утсыг залилах гэмт хэрэг ихэсчээ

У.Уранцэцэг / Хууль

Сүүлийн үед цагдаагийн байгууллагад иргэдийн зүгээс гудамжинд явж байгаад утсаа дээрэмдүүлсэн, булаалгасан, залилуулсан гэх дуудлага мэдээлэл ирэх болсон байна. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас хулгайн гэмт хэргийн эсрэг нэгдсэн ажиллагаа явуулж шалгасан аж.

Шалгалтаар гудамж талбай, олон нийтийн газраар явж байхдаа хэн нэгэн хүн “Гар утсаараа нэг яриулаач, хүнрүү дохиод өг, хүн дуудах гэсэн юм залгаж өгөөч” гэх нэрийдлээр гар утсыг нь залилах тохиолдол гарч байгаа нь тогтоогдсон байна. Энэ төрлийн гэмт хэргийг бүлэглэн үйлдэж байгаа нь илэрчээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд та бүхэн харанхуй гудамж талбайд ганцаар явахгүй байх, үл таних хүнд өөрийн эд зүйлээ өгөхгүй байх, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ өөрийн аюулгүй байдлыг хангах зэргээр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.197] 2019-02-17 10:19:38

ter medeejiin asuudal aa

zochin [124.158.107.88] 2019-02-14 04:58:59

Hulgaach barij avaad sain zodood baildaa hunii erh erh choloo yariad hereggui baihaa


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.