Хүүхдийнхээ 20 мянган төгрөгийн тэтгэмжийн дэвтрийг ломбарданд барьцаалж амь зууж байна

У.Уранцэцэг / Хууль

-ХҮҮХДҮҮДЭЭ ХООСОН ХОНУУЛАХГҮЙН ТУЛД ЦААС ЛОМБАРДАЖ БАЙНА-

Сар шинийн баярыг айл өрхүүд чадлынхаа хирээр тэмдэглэх гэж ахмад настнууд нь тэтгэврийн зээл, ажилчин залуус нь цалингийн зээл авч ард нь гараад авлаа. Хамаг байдгаа цагаан сард бариад “туучихсан” тэд одоо цалин буутал гар хоосон, хэрхэн амьдрах вэ? Тэд гэж.. хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэж зүтгэж яваа жирийн иргэд. Амь зуух арга хайсаар, эцэстээ хүүхдийнхээ тэтгэмжийн, ахмад настны тэтгэврийн дэвтрээ барьцаанд гуйсаар байж тавиад өдрийн хоолоо залгуулж байгаа тэд.

Улсаас сар бүр 20 мянган төгрөгийг 18 хүртлэх насны хүүхдүүдэд өгдөг. Энэхүү мөнгөн тэтгэмж буух өдрийг хүлээн олон бяцхан үрс хоолгүй хонож байгаагийн илрэл тэтгэмжийн дэвтрийг ломбардаж байгаа явдал юм. Тэд сар бүрийн сүүлээр хүүхдийнхээ 20 мянган төгрөгийг аваад төд удалгүй дахин ирж хүүхдүүдээ хоолгүй хонуулахгүйн тулд өөр аргагүй байгаагаа учирлан тэтгэмжийн дэвтрээ ломбардаад баярласнаа илэрхийлэн гарч оддог аж.

Өрх толгойлсон олон хүүхэдтэй ээжүүд ломбардах үнэд хүрэх эд зүйлгүйн улмаас ганц мөнгөний эх үүсвэр болох тэтгэмжийн дэвтрээ ломбардах хүртэл туульдаж.

Манай улсын нийт хүн ам болох гурван сая 63 мянган хүнээс 907,5 мянган иргэн нь ядууралд өртсөн гэх тоон судалний бий. Энэ нь 2016 оны тоон судалгаа даруй нэмэгдсэн үзүүлэлт юм. Жил ирэх тусам ядуурал, ажилгүйдлийн тоо нэмэгдсээр байгаа гэсэн үг юм. Ажилгүйдэл ядуурал эцэстээ архидалт, мансууруулах бодист донтох явдал нэмэгдэх том шалтгаан болдог. Архидан согтуурах ундаа болон мансууруулах бодисны хамааралтай болж улмаар гэр бүл салалт нэмэгдэж үүний үр дүнд олон хүүхэдтэй эмэгтэйчүүд бага насны хүүхдүүд хохирогч болсоор байна.

Ядуурлаас болж иргэд бухимдаж цалин нэмэх, ажлын байр бий болгох талаар жагсаал цуглаан зохион байгуулж, дарга нарын нэр дээр албан бичиг хүсэлт, шаардах бичиг хүргүүлсэн ч төдийлөн үр дүнд хүрдэггүй. Ажиллах насны эрүүл чийрэг саруул ухаантай залуус эх орноо орхин дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байна. Залуус эх орондоо үр хүүхэд, хань ижил аав ээжийнхээ дэргэд ажиллаж амьдрах хүсэлтэй ч ажил олдохгүй байна гэх шалтгаанаар дайжсаар л байгаа.

Улс орны эмх замбаараагүй байдал дарга нарын сандал суудал булаацалдсан хэрүүлийн дундуур ирээдүй болсон иргэд ядуурлын туульд амьдарч байна.

image

-АЛДАРТ ЭХИЙН ОДОНГИЙН МӨНГӨНИЙ ДЭВТЭР, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ЛОМБАРДАХ ҮЗЭГДЭЛ ИХ ГЭВ-

Бид энэ мэдээллийн мөрөөр зарим барьцаалан зээлдүүлэх газруудаар орж хэдэн зүйлийг тодруулж асуусан юм. Ломбардуудын байршил ихэвчлэн баар цэнгээний газруудын ойролцоо байх ба өглөөгүүр онгойхгүй оройн 17 цагаас үүдээ нээж, өглөөний 06 цаг хүртэл ажиллах цагийн хуваарийг үүдэндээ хаджээ. Гэтэл ломбард бүрт хүний хөл тасрахгүй байх бөгөөд хамгийн багадаа хоёр хүн эд зүйлээ ломбардах зорилгоор үйлчлүүлж байгаатай таарлаа. Ихэвчлэн гар утас, үнэт эдлэл, зурагт, компьютер зэрэг эд зүйлсийг барьсан байв.

Харин бид ломбардны эздээс иргэдийн ихэвчлэн тавьдаг эд зүйл юу байна хэмээн асуухад: Иргэд ихэвчлэн гар утас ломбарддаг. Ямар хүн орж ирж байгаагаас шалтгаална. Хувцас муутайхан хүмүүс орж ирвэл их муухан юм барьсан 5 мянган төгрөгөөр эд зүйл тавих тохиолдол бий. Эмэгтэйчүүд орж ирэхээр их өрөвдмөөр байдаг. Ихэвчлэн гар утас өгдөг ч гэсэн гар утасгүй эмэгтэйчүүд улсаас өгдөг алдарт эхийн одонгийн мөнгөний дэвтэр, хүүхдийн 20 мянган төгрөгийн дэвтэр, иргэний үнэмлэх, гэрийн тавилга зэргийг ломбардах хүсэлтэй байдаг. Сүүлийн жил ахмад настангууд бас их эд зүйлээ ломбарддаг болсон. Тэд мөн л хуучны эдлэл, өөрийн иргэний үнэмлэх зэргийг өгдөг. Авахгүй гэхээр олон цагийн турш гуйгаад зогсдог. Үнэхээр мөнгөгүй байна гээд л гуйна их хэцүү гэв.

image

Бид хулгайн эд зүйл авдаг гэх ломбардуудад хяналт шалгалт хийсэн талаар Цагдаагийн ерөнхий газрын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодрууллаа:

-Энэ сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагийн зүгээс Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газрууд буюу ломбардуудад гэнэтийн шалгалт хийсэн. Шалгалтаар нийтлэг зөрчил болох барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах зохих зөвшөөрөл байхгүй, цаг хэтрүүлэн ажилласан зэрэг байдал илэрсэн.

Журмандаа МХЕГ, цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл авч бүртгүүлэхдээ өглөөний 10:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл ажиллана хэмээн заасан байдаг. Гэтэл дээрх газрууд оройн 17:00 цагт нээж үүрийн 06:00 цаг хүртэл ажиллаж байна. Мөн баар цэнгээний газруудын хажууд ломбард ажиллуулдаг, хулгайн эд зүйл тохиролцож авдаг сүлжээтэй болсон байсан.

Хулгайн эд зүйл авдаг ломбардуудад цагдаагийн байгууллагын зүгээс Эрүүгийн хуулийн 18-р бүлгийн зургаадугаар зүйлд зааснаар тухайн хулгайчдыг өөхшүүлж байгаа этгээдүүдэд хариуцлага тооцно. Харин энэ зөрчилд нь 500 мянган төгрөгөөр торгож байна. Үйл ажиллагаа явуулах тусгай зөьшөөрөлгүй байсан ломбардуудыг хаах хүртэл арга хэмжээ авсан. Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтэй бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх 684 газар бий. Үүнээс гадна зөвшөөрөлгүй олон салбартай барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон.

Зөрчилгүй стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг 130 гаруй л барьцаалан зээлдүүлэх газар байгаа. Бусад нь хуулийн дагуу ажиллаагүй. Хулгайн эд зүйл авдаг нь тогтоогдоод байгаа юм. Энэ байдал нь эргээд мөнгө хүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгт тооцогдоод явдаг гэв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.130] 2019-02-17 09:57:18

yostoi neere

Зочин [202.131.225.197] 2019-02-17 09:56:54

ail amitnii ger tseverlej, hashaa horoog ni ni shuurdeh, hoolnii yumii ni beldeltseh, amjihgui bga ajild ni yavj uguh, ed yumii ni unencheer harj uguh geed zunduu ajluud bna daa. gevch orkuud hezee ch hiij chaddaggui yum

Гуц [64.119.21.193] 2019-02-14 14:20:47

Гуц гуц энэ бол монгол хүний доройтол. Явж угаагч цэвэрлэгч ч болтугай хий.

B [64.119.23.147] 2019-02-14 12:09:39

Shaagaad bgaarai. Hezee haana yamar lombard teneg yum shig yamar hereggyi devter avdag bolciin. Tegj avbal doroo dampuurna biz

Arai ch bas yamar ch taamaggui tsuurna [66.181.186.122] 2019-02-14 09:30:31

Gaduur haigad yavbal ajild avna gesen zar zunduu bna da daan ch uursduu zalhuu tejeelgeel hevtjiih bodoltoi humuus ih bna lombard tegee l huuhdiin mungunii devtriig avaa l baiv gej AN iin ued bol harin ch amidral bugdeeree dor oroh gej bsan shu yamar azaar 2016 ond MAN nam yalav da tegeegui bol duusaa duusa

azaa [64.119.26.95] 2019-02-14 06:11:04

evii dee...iim tsag ve ireh ch gj dee..

zochin [124.158.107.88] 2019-02-14 04:20:36

Mongolchuudaa huvsgal hiigeechee bayachuul oligarhuudiig nam darh tsag n bolson hun neg torj neg uhne aih baihgui zorigtoi baitsgaa

Zochin [202.21.124.21] 2019-02-14 04:05:56

Ardiin khuukhed khooson khonood, khulgaichiin khuukhduud 20000 avakh geedl . . .

Зочин [203.91.115.41] 2019-02-14 03:26:02

LOMBARDAND BOL NAAD BICHIG BARIMT CHINE BARITSAA BOLHGUI L DEE CHAAVAS OROVDOOOD BAGA HEMJEENII ZEEL OGSON BH L DOOOOO.

зочин [202.9.43.49] 2019-02-14 03:25:32

та нарын амьдрал хэнд хамаатай юм.

Зочин [203.91.115.41] 2019-02-14 03:24:54

TERNII OROND TSAGDAA NAR HULGAICHUUDAA BARIACHEEE YAGAD AJ AHUIN NEGJIIN DOTOOD HEREGT OROLTSOOD YVAAD BGAAN BEEE.

Зочин [203.91.115.41] 2019-02-14 03:22:57

archaaagui humuus bnashdeeeee gaduur ajil zondoo l bna yahav tsalin baga l bgaa baih tehdee l ajil bnshdeeeeee

Зочин [203.217.139.228] 2019-02-14 03:07:10

Er ni busdaas buruu haij, ternees enenees bolloo gej baihin orond uursduu yaalaa, yu hiilee gej neg bodmoor. Hediigeer amidralin urtug undur tsalin mungu baga baigaa ni unen ch bolovsrol, ezemshsen mergejiltei, hiih ajiltai hun tiim yaadagtaa tulsan ym haragdahgui l baina. Surch bolovsor, medleg chadvar ezemsh, tegeed hudulmurlu!

Зочин [202.126.89.177] 2019-02-14 02:00:10

Элбэгдорж, Миеэ 2 шиг ерөнхийлөгч, ерөнхий сайд нар байхдаа хуйвалдаад улсаа тэрчигээр нь луйвардчихдаг хулгайчууд энэ хорвоо дээр байхгүй дээ. Ёстой хага шаасан байгаам даа! Монгол хүн л лав тэгэж чадахгүй, совесть нь хүрэхгүй дээ! АНус чинь бас тэр чигээрээ луйварчид юм байгаам шдээ!! Бузрын муухай амьтад!

зочин [103.57.94.208] 2019-02-14 01:55:45

Үндэсний статистиkийн хороо гэгч этгээдүүд дандаа худалаа мэдээлэл гаргаж өгч байх юм.энэ газрын хэрэг алга даа.улсын хэмжээгээр 32,0 иргэн ажилгүй бна гэж тоо хэлдэг энэ тоо шал худал болж таарлаа.905,0 хүн ажилгүй бгаа юм бна.800.0 хүн ажил эрхэлж бусад ни хүүхэд,хөгшчүүл юм даа.ийм улс орон ядуу тарчиг байхаас өөр яаах уу.үйлдвэр байхгүй орон ямар юмаараа хөгжих үү.

Зочин [103.212.118.100] 2019-02-14 01:53:09

Энэ бол жам ёсны зүйл. Монголд халамж биш, хүн ажил хийж амьдрах сэдэл төрүүлэхүйц хөдөлмөрийн хуультай байх хэрэгтэй. Ажил олгогч гэж хэзээч байдаггүй тул тэдний эрх ашигт таарсан хууль хэрэггүй. Хүн өөрийн ашиг сонирхол байгаа учир ажилладаг юм.

Зочин [103.212.119.55] 2019-02-14 00:57:44

Элбэгдорж Буйр нуур дээр очоод мушик тоглож байгаа авгай нарын хормойн доогуур 100000 төгрөг хийгээд гүйгээд байдаг ......Энэ ер нь хэн юм бэ? Нохойн жргорхойг толгой дээрээ залдаг ийм ард түмэн хэзээ ч өөдлөхгүй. Шоронд нь хийгээч чацга царайтай 3.2 сая малуудаа!!!!

Зочин [150.129.140.176] 2019-02-14 00:37:41

Ийм бологсон Элбэгдорж оорийгоо бараг ундэстний баатар мэт бологчихсон ярилцлага огоод сууж байх юм мон ч зэвуун санагдаж байлээ шуу

Зочин [182.160.37.12] 2019-02-14 00:32:54

12-16 онд АН-хан самарч энэ бүх гай тотгорын үндсийг тавьсан шүү дээ. бүх юм өргөс авчихсан мэт гэнэт зүгээр болохгүй. аажмаар сэргэж байна. одоо АН-ханыг идсэн уусан бүх юмтай нь шалгаж тогтоох ёстой. бас элбэгдоржийн бүх луйвар өмч хөрөнгийг гаргаж ир. хурааж ард түмэнд өг.


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.