Л.Хасар: Энэ бол хагацал. Би өнөөдөр эцгийнхээ халуун гарыг атгаж чадахгүй

Б.Гэрэлмаа / Боловсрол

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом” наадмын дөрвөн удаагийн тэргүүн шагналт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсаны хүү “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Хасартай ярилцлаа. 

-МИНИЙ ААВ ТЭНД ХЭЗЭЭ Ч ДААРАХГҮЙ, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ АГУУ ИХ, ХАЛУУН ХАЙР ААВЫГ МИНЬ ТЭВЭРЧ БАЙГАА-

-Уншигчдынхаа өмнөөс танд гүн эмгэнэл илэрхийлье. Монголын ард түмний гашуудсан сэтгэл, төр засгийн хүндэтгэл салах ёс гүйцэтгэх үед танд болон таны гэр бүлд их хань болж байв уу? Та тэр их хүндлэл хайрыг хараад ааваараа их бахархсан байх даа?

-Би бахархсан, ааваараа. Миний аав эх газрынхаа элгэнд шингэсэн ч тэнд хэзээ ч даарахгүй. Миний аавыг Монголын ард түмний агуу хайр тэвэрч байгаа учраас би аавыгаа хамгийн азтай, хамгийн жаргалтай хүн гэж хэлж чадна. Би ааваараа бахархахаас гадна Монголын ард түмнээрээ бахархсан. Энэ харгис хүйтэн ертөнцөд Монголчууд халуун дулаан сэтгэлтэйгээрээ үлдсэн ард түмэн юм гэж баярлаж суусан. Монгол хүн хэзээ ч зовлонд унасан нэгнээ хаяхгүй, тийм их гэгээн сэтгэлтэй ард түмэн. 

image-Та салах ёс гүйцэтгэх үеэрээ “Энэ бол хагацал биш” гэж хэлсэн. Юуны учир ийн хэлэх болов оо?    

-Ааваа, бид жамын үүдэнд, хагацлын босгонд зогсч байна. Энэ хагацал биш байгаасай, зүүд байгаасай, сэрүүн зүүд байгаасай гэж хүсч зогсоо юм. Айж л байгаа хүний арга ядсан үг шүү дээ. Миний эцгийгээ хайрлах хайр багтаж ядахдаа, түүнээсээ хагацмааргүй байгаа гэдгээ уйлан хайлж, дуулж илэрхийлж буй минь тэр шүү дээ. Түүнээс хагацал гэх ертөнцийн агуу, мөнх жамыг үгүйсгэж би чадахгүй. Хүний ертөнц чинь хагацал, учралаас бүтдэг. “Үхэгсэдийг үдэх, ирэгсдийг угтах эх нутгийг минь бүтэн үлдээгээрэй” гэж миний аавын сүүлийн ярицлагад байгаа. 

-Тэгвэл би их ташаа ойлгожээ. Явж байгаа хэдий ч хагацаж байгаа биш. Бидний оюун санаанд амьдарсаар байгаа гэдэг утгыг олж харсан юм. 

-Яг өөрийн бодь биеэр хагацаж байгаа хагацал юм. Би өнөөдөр эцгийнхээ халуун гарыг атгаж чадахгүй, байхгүй. Энэ чинь хагацал. Энэ ертөнцөд хүний мэдэрч болох хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэгээр би дутаж байгаа юм. Тэгэхээр энэ чинь хагацал шүү дээ. Амьдралд хүн дурладаг, шунадаг. Гэтэл түүн дотроос ганцхан заяадаг цөөхөн зүйлийн нэг нь миний аав, миний ижий. Харин олон хүнийг бодвол би их азтай. Аавтайгаа 40 гартлаа хамт амьдарч, цуг байна гэдэг их хувь заяа. 

-Олон хүний хайрладаг аавтай байна гэдэг бүр их хувь тохиол байхдаа? 

-Их сонин л доо. Аав бол аав л байдаг. Миний аав бүх хүний аавтай ив ижил. Инээх өдрөө инээж, уурлах өдрөө уурлаж, хайрлах өдрөө хайрлаж, загнах өдрөө загнана. Аав минь ухаантай хүн болохоор хэлж байсан үг, шүлэг бүтээл бүхэн, зүрхний цохилт амьсгал бүхэн нь ямар их үнэ цэнэтэй байж вэ гэдгийг одоо бодохоор дотор шархирч, хэцүү санагддаг. Ухаалаг байна гэдэг үлдээсэн үнэ цэнэдээ байдаг юмуу гэж ойлгодог.  

-Хүн эцгийнхээ хэлсэн бүхнийг хожим хойно ойлгодог бас л амьдралын нэг жам юм болов уу? 

-Хүн гэдэг өөрөө болхи бодьгал юмдаа. Хэдхэн хоногийн өмнө ертөнцөд надад дутуу юм байсангүй. Дутуу байна гэдэг их сонин ойлголт. Хувцасгүй байна, гуталгүй байна гэдгээ дутуу байна гэж ойлгодог. Харин эцэг эхтэйгээ байна гэдэг бүтэн гэсэн үг.

image

-НАЙМАН САРД ААВТАЙГАА ХАМТ ӨНЖҮҮЛ НУТАГТ НЬ ОЧСОН-

-Бид их найрагчтайгаа Улсын драмын эрдмийн театраас салах ёс гүйцэтгэсэн. Ажил амьдралын гараагаа эхэлсэн тэр дурсамжит газрыг нь та бүхэн сонгосон уу? 

-Миний аавын ажил амьдралын гараа эхэлсэн газар Хүүхэлдэйн театр. Маршал Х.Чойбалсангийн санаачлагаар байгуулагдсан Монгол улсын Хүүхэлдэйн театрт 1960-аад онд аав 16 настай дагалдан жүжигчин болж орж байсан. Гэхдээ энэ театртай үүнээс ч өмнө холбогдсон нандин дурсамж бий. Хүүхэд байхад нь Залуучуудын соёлын ордон /одоогийн УДЭТ. сурв/-ыг анх байгуулаад, улс орон даяар хандив цуглуулсан байдаг юм. Тэр хандив Лүн сумын сургууль дээр ирэхэд миний аав, нэгдүгээр ангийн жаахан хүү босоод “Би зуун төгрөг өгнө” гэж хэлсэн гэдэг. Нэгдүгээр ангийн ийм жаахан хүүхэд 100 төгрөг өгнө гэлээ, ямар учиртай юм бэ гээд багш нь манай өвөө эмээ дээр очиж. Харин өвөө “Миний хүү хүсч байгаа бол тэрийг нь бид хандивлах ёстой” гээд хандивлажээ. Тэр нялхад нь ч тийм совин байсан юм уу, бүх ажил уран бүтээлийн гараа нь энэ театртай холбоотой байдаг. УДЭТ-т аавын минь “Тамгагүй төр”, “Атга нөж”, “Үгүйлэгдсэн хайр” гээд олон жүжгүүд тавигдсан. Тиймээс ч энэ театртаа маш их хайртай. Ямартай, нэг удаа нялх багын найз жүжигчин Г.Мягмарнаран ах театрыг “Лхагвасүрэнгийн сүүтэй улаан үнээ” гэж хэлж билээ. Монголын урлагийн голомт, сэтгэлийн ариун сүм юмдаа. 

-Өөрийгөө элээж, өрөөлийг ирлэж дуусах Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий гэж... Өнжүүл нутгийнхаа талаар шүлэглэсэн нь их бий. Өнжүүлд нутаглуулах санаа өөрийнх нь санаа байв уу? 

-Аавын минь шүлгэнд хүртэл байдаг шүү дээ. 

Өртөө илүү үргэлжилсэн

Өнжүүлийн хөх ууланд

Өөдсийн чинээ намайг багтаах

Өвс ширэлдсэн зай бий

Тэнд намайг

Тэнгэрт толгойг минь ойрхон

Өтөнд хөлийг минь ойрхон

Өтгөсийн жамаар гээнэ бизээ....

Найман сард аавтайгаа хамт Өнжүүл нутагт нь очиход өөрөө ерөнхийдөө газраа заасан, энэ хавь их сайхан газар шүү. Аавыгаа “Алтан өлгий”-д битгий тавиараа гэсэн. Хуучин ёсонд тойм болгож хэлэхээс газраа яг энд гэж заадаггүй. “Энэ хавьцаа сайхан юмаа, харагдах байдал нь ийм юм” гэж хэлснийх нь дагуу аавыгаа нутагт нь хүргэсэн дээ. 

-Уншигч бидний хувьд найрагчаа Солонгосын эмнэлэгт байснаас нь хойш төдийлөн мэдээлэлгүй байгаад энэ гашуун мэдээг сонссон. Найрагчид маань Монголын ард түмэн туслах чин сэтгэлтэй байгаа юм гэдгийг мэдсэн, бид ч эдгэх нь гэж найдаж суусан. Солонгосоос ирснээс хойш биеийн байдал нь ямар байсан бэ? 

-Миний аавын хамгийн их баярлаж байсан цаг хугацаа тэр. Монголын ард түмэн миний аавд ямар их хайртай вэ гэдгийг мэдэрсэн. Тэр бол миний аавын амьд байсан бас хамгийн их жаргалтай байсан шалтгаан. Монголын ард түмний ерөөлөөр аав минь амьдарч байсан юм шүү дээ. Аав минь Солонгос явахдаа ходоодоо 100 хувь авахуулаад, биеийн байдал үнэхээр хүнд байсан. Монгол түмний хайр энэрэл, олон олон эмч нарын сэтгэл болоод чадвар миний аавыг дахиад нэг жил, хоёр жил амьд байх боломжийг өгсөн шүү дээ. Үнэхээр турж эцсэн, ядарсан, хэцүү байсан. 

image

-ИХ ХАЙРЛУУЛНА ГЭДЭГ ЧИНЬ ИХ ХҮНД АЧАА ЮМ БАЙНА-

-Аавыг тань их хатуу үгтэй гэж ярьдаг. Хүүхдүүддээ ер нь хатуурхдаг уу?

-Хэлж байгаа үг нь хатуу хэдий ч миний аав их зөөлөн хүн шүү дээ. Хүүхдүүдээ асар их эрхлүүлнэ. Намайг хүүхдээ загнахад ч их дургүй. “Хүүхдээ битгий хайраар дутаа, хайранд өлгийдүүлж өссөн хүн тэнэг хүн болдоггүй” гэж захина. Бүх хүүхдээ өөр өөрийнх нь араншингаар хүмүүжүүлж, өөр өөрийн гэсэн ертөнцтэй болгож чадсан. Аав өөрөө айлын ганц хүүхэд болохоор биднийг буруу ярьж, буруу хийсэн ч өмөөрнө. Би гашуун үгтэй, хүн гомдмоор тэнэг юм их хэлдэг. Тэгэхээр намайг “миний хүү яах вэ, яахав” л гэнэ. Тэр нь намайг загнаснаас илүү зөв байлгана. Магадгүй загнадаг байсан бол би бодсоноо нуудаг хүүхэд болох байсан байх. Тэр л биднийг гэсэн хайр юм даа. 

-Хүүхдүүд нь ихэвчлэн урлагийн салбарт ажиллаж яваа шүү дээ. Урлаг их хатуу ертөнц учраас урлагийнхан хүүхдээ энэ салбарт оруулах дургүй байдаг. Та нарт “хэрэггүй шүү” гэж хэлж байсан нь бий юу?   

-Хэлж байсан үе бий. Гэвч нэг л мэдэхэд ийм болчихсон. Хүнд зугтаж болохгүй үйлийн үр гэж бий. Тэгээд л тэр. 

-Аавын тань танд хэлсэн “оройд орсон” үг юу байв?

-Юм хийхгүй байна гэж сүүлд хэлж байсан. Өөрөө бага залуудаа олон хүүхэд өсгөх гэж явсан болохоор “Амьдралын аар саарт түүртсэн ч санаж, хүсч буйгаа бүтээх ёстой. Бүтээж байж л хүн аз жаргалтай байдаг” гэж хэлдэг байсан. Өөрөө нэг өгүүлбэр, нэг үгийг хүртэл бүтээл гэж харна. Энэ нь л “Бүтээнэ гэдэг алдаршихаас үнэтэй” гэсэн сургаал нь юм даа.  

-Юм хийсэнгүй гэж зэмлэж байна гэдэг танаас их зүйл хүлээж байсны илрэл юм болов уу?

-Одоо бодож суухад аав минь надаас маш ихийг хүлээдэг байж. Над руу муухай ч харалгүй, дэндүү их хайрладаг. Гэвч их хайрлуулна гэдэг чинь их хүнд ачаа юм байна. Хайртайгаа хамт итгэл найдвар, хариуцлагыг хамт үлдээдэг. Хайрлана гэдэг зөвхөн эрхлүүлэхийн нэр биш юм. 

-Та өөрөө бичгийн хүн. Аав тань Монгол түмний хүндэтгэлийг хүлээсэн их найрагч, зохиолч болохоор бичиж, туурвихад өөрийгөө чамлах үе бий юу?  

-Хэн ч эцгээсээ алд дэлэм дутуу байдаг. Би өөрийгөө бичгийн хүн гэхээсээ илүү аугаа их аав гэдэг уулын энгэрт нь чулуун тоглоомоор тоглоод, эрхэлж суугаа хүүхэд шиг л төсөөлдөг. Эцэг шигээ бүтээлч байна гэдэг дэндүү хол, биелэхгүй мөрөөдөл шиг санагддаг шүү. Харин би өөрийнхөө хувьд бүтээлч амьдарч чадна. 

-Хоёр өөр уран бүтээлчийг харьцуулах мэт бүдүүлэг асуулт ч гэлээ таныг аавынхаа үргэлжлэл болно гэж олон хүн ярих юм?

-Хүн гэдэг цаг тооны үргэлжлэл, цагаан сүүний ургамал. Хүн болгон өөрийн гэсэн цаг хугацаа, орон зайтай, давтагдашгүй. Аав минь Монголын ард түмний хайр ерөөлд талархахдаа ихийг хийж бүтээх гэгээн хүсэлд автаж байсан. Гэвч бие нь дийлэлгүй дутуу үлдээсэн юмнууд бий. Түүнийг нь гүйцээн ном болгож, ард түмэндээ барих л миний хувьд маш чухал ажил, үргэлжлэл байх гэж би бодож сууна. 

-Сүүлд бичиж байсан бүтээлүүд нь хэзээ бидний гар дээр ирэх бол?  

-Тодорхой тов хэлж чадахгүй байна. Сүүлд яг өөрөө бэлдсэн ном бий. Хэд хэдэн шүлэг нь дутуу байгааг тэмдэглэлийн дэвтрээс нь шүүж олох, янзлах ажил байна.

image

-ААВ МИНЬ ИХ НӨМӨР НӨӨЛӨГТЭЙ УУЛ БАЙЖЭЭ-

-Аав тань та нарыг хүүхэд байхад цаг заваа хэр их зарцуулдаг байсан бэ? Их завгүй хүн байв уу? 

-Аав их сонин, хүүхдүүд хажууд нь шуугиж байхад л бичээд сууж байдаг. Ямартай л гурилын гамбанзан дээр хүртэл шүлгээ бичиж суух вэ дээ. Хүнтэй ярьж байхдаа юм тэмдэглээд л байна, сүүлд нь үзэхээр ярьсан сэдвээсээ тэс өөр шүлэг биччихсэн байдаг. Олон ач нар нь уйлж дуулаад л, инээгээд л, ээж минь хоолоо хийж, махаа чанаад л байхад тэр дунд бас л бичээд сууж байна. Аавын гэрт хүний хөл тасрахгүй, хөлхөж л байна, аав бичиж л сууна. Харин өвдөөд тэнхэл муутай болчихсон хойноо олон хүн ирэхээр ядардаг болсон. Тэгсэн мөртлөө л хүн үгүйлнэ. Насаараа олны дунд бужигнаж амьдарсан хүн эцэст нь ярихаас ч ядардаг болсон тэр үе л их хэцүү байсан.

-Та аавтайгаа холбоотой бага насны дурсамжаасаа хуваалцаж болох уу?

-Олон бий. Нэг удаа хичээл дээрээ онц авчихаад гэртээ иртэл ээж “Аавынхаа нэр хүндээр л онц аваа биз” гэж хэлэхэд нь жигтэйхэн их гомдож билээ. Тэгээд аавыг ирэхэд нь хэлнэ дээ гээд хүлээтэл, байдаггүй. Тэгэхээр нь жижигхэн цаасан дээр гомдлоо бичиж гэрийн багана дээр наагаад унтчихсан. Аав тэр үгийг орой нь ажлаасаа ирээд уншсан. Инээдтэй ч юм шиг энэ дурсамж санаанаас ер гардаггүй.

-Аавтайгаа хамт 40 нас хүртлээ байсан, азтай гэж та өөрийгөө хэлсэн шүү дээ. Эцэгтэйгээ өссөн хүүхэд бардам, өөртөө итгэлтэй гэдэг. Танд тэгж санагддаг уу?

-Аав минь их нөмөр нөөлөгтэй уул байжээ. Аавын минь тэр их нөмөр нөөлөг, өөрийн хэдэн хүүхдээсээ гадна Монголын уран зохиолд хэсэг үе орж ирсэн залуусыг ч нөмөрлөж байсан шүү дээ. Одоо Монголын уран зохиол бас нэгэн агуу их хүний нөмөр нөөлөг дор оршиж, цаг хугацаа ахиад л тийм агуу хүнийг бүтээх байх.

-Хамгийн сүүлд миний эмээж, таны дүлж байгаа ганц асуулт бий. Уучлаарай, шинийн нэгний өдрийн талаар та ярихгүй гэж боддог уу? 

-Энэ асуултанд хариулалгүй өнгөрье.

-Цаг заваа гарган бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа.

-Та бүхэнд бас баярлалаа. Аавыг минь тэнгэрт даатгаж, газарт оршооход сэтгэл юугаа зориулсан Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол улсын Засгийн газар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Төв аймгийн ЗДТГ, Баян-Өнжүүл сумын ЗДТГ, БСШУСЯ, Монголын зохиолчдын эвлэл, Улсын драмын эрдмийн театр, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, чин сэтгэлээ зориулж оролцсон ах дүү, хамаатан садан, найз нөхөд, хамт ажиллаж байсан нөхөд, хагацлын хүйтэн шуурганд халуун сэтгэлээрээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэр дотроо, эцсийг нь хүртэл хамт байдаг Монгол хүний нүнжиг гаргаж үргэлж хамт байсан “Hero” энтертайментын хамт олон, Б.Баатартаа их баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:58

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:58

зочин [202.55.188.34] 2019-03-01 02:41:41

Гадна, дотногүй аав,өөр хэлэх үг алга, сайхан байна.

zochin 111111111 [202.179.31.242] 2019-02-28 09:13:46

Би аавыгаа алдсанаас хойш энэ сайхан аавын үг сургаал шүлэг номыг уншиж бишэрч дагаж явсан. Тэр өдөр их хүнд байсан. Төрд гашуун үнэнийг хэлж, түмэн олондоо зүрх тархи нь болж явсан их найрагч их соён гэгээрүүлэгч . Монгол тулгатны 100 ЭРХЭМ нэвтрүүлэгийг үзсэн олон мянган үзэгч түмний гэрийн хойморт тухалсан түмэн олны эцэг .

AA [45.72.153.103] 2019-02-28 05:15:57

Mongol helnii yaruu saihan, huch chadliig setgeld shingetel sonsgoj chaddag shidten bailaa, Lhagvasuren guai. Bidnii dund odoo negent baihgui gehed daanch unenshmeergui. Huu ni aaviinhaa shiiriig hataaj olon saihan buteeleer bidniig bayarluulah biz ee, amjilt erooe!

Зочин [150.129.143.118] 2019-02-28 05:15:55

Etseg ekhee busdaar tejeelgegch

Зочин [43.228.131.77] 2019-02-27 06:58:47

сайхан хүн байсан би тийм аавтай ч байсан өолоосой,,дүү минь чи азтай хүү

Zochin [202.55.188.46] 2019-02-27 02:40:21

Bvh hvnii aavyyd agyy shvv de.chinii vg aavyydaa mardadgvi hvmvvsiin heseghen ni bolov yy.aavdaa bid hairtai...

Zochin япон улсаас [106.186.233.133] 2019-02-26 13:04:06

Сайхан яриа байна.

ө [202.9.42.22] 2019-02-26 12:17:26

хүүгээ би согтуу явахыг үзлээ. азгүй хүн ээ би... гэж

зочин [202.179.24.164] 2019-02-26 09:28:31

Сайн хүний үр, сүүтэй гүүний гэдэг , Хасар хүү үнэн хэлсэн байна. Хэзээ ч даарахгүй монгол хүний зүрх сэтгэлд хонгшин үлдсэн бид шүлгийг , номыг уншина жүжгийг нь үзнэ, зохиолоор нь л амьдраад явах болно шүү дээ үнэнхүү сэтгэсэн байна. Аавын хүү мөн байна даа. Хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Зочин [202.179.25.181] 2019-02-26 04:11:45

Агуу хүний үр сад , Мундаг сайхан аавуудын үлгэр дуурайлал. Танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Үр хүүхэддээ Монгол эх орондоо эргэн эргэн төрөөрэй .

Bayarmaa [78.112.172.130] 2019-02-25 22:01:27

Minii duu uhaantai shuu , yamar goyo yaria ugsun ve

Зочин [182.160.32.180] 2019-02-25 15:57:19

Олон мод тарьж яруу найрагчийн цэцэрлэг байгуулаарай

ZOCHIN [106.69.61.118] 2019-02-25 15:32:41

AAVIINHAA DUTUUG N GUITCEEJ ,GER MUZEIG N NUTAGT N BAIGUULJ SHULGUUDEER N SAIHAN HOSHOONUUD BOSGOVOL IH OLON GOE MORUUD BIISHUU. MONGOL HUMUUST NUTAG N NUDEND HARAGDAHAAR MORUUDIIG BOL MONHLOH L ESTOI. HUMUUSIIN SANAA OLON BAIGAA...AVAH GEEHIIN UHAANAAR L..

zochin [185.39.141.21] 2019-02-25 13:59:27

ih nairagcjiin bvteegiig franc .angil heleer huvrvvlen gargasan gej sonsson ..yaaj olj avah ve ???

Уншигч [103.212.116.31] 2019-02-25 13:07:43

Сайхан найрагч байсан даа. Жирийн яриа нь хүртэл. Үлэмжийн сайхан Монгол хэлээр ямар ч юмыг тултал нь хэлдэг санагддаг. Үгийн сонголт нь "Номыг хүмүүс нүдээрээ залгиж, тархиараа зажилдаг" гэж номын рекламанд хэлсэн үг нь ГОЁ.

Зочин [94.30.168.62] 2019-02-28 08:16:42

тиим ээ

Сэтгүүлчээ [66.181.181.169] 2019-02-25 12:51:06

Дөлөх гэж бичнэ.Дүлэх бол өөр утга шүү дээ

уншигч [66.181.160.9] 2019-02-25 13:00:24

яг зөв. гэхдээ асуулт хариулт сайхан байлаа.

зочин [202.55.188.46] 2019-02-25 12:19:02

Сайн хүний үр, сүүтэй гүүний унага...

Зочин [202.179.26.103] 2019-02-25 10:56:15

Ухаантай хүний үрс бас л ухаантай бх юм . Аргагүй биз дээ. Ухаан муутай уг муутай хүний үрс хаа ч явсан мууг ярьж муухайгаар сэтгэдэг бололтой . Сайхан ярилцлагын дор санаа муутай юм сараачиж суудаг .

Zochin [202.126.89.210] 2019-02-25 10:26:44

Uhaantai hunii huuhed uhaantai l bdg. Ajlin ih undur amjiltig husie. Setgelee vhanga barij yavaarai. Aavinhaa urgeljlel bol yavarai.

Зочин [66.181.184.163] 2019-02-25 18:14:56

доод малд зориулсан шүү

Зочин [66.181.184.163] 2019-02-25 18:14:09

мал юм дааа.Чи хэзээ ч тэр хүн болж чадахгүй!!!!

Нямка [59.153.84.164] 2019-02-25 07:39:32

Би ч бас өнгөрсөн 8 сард өөрийн эцгээ алдаж хагацал зовлон үзэж одоог хүртэл үнэнтэй эвлэрч чадахгүй байдаг. Хэдий хорвоогийн жам ч гэлээ хагацал гэдэг хамгийн хүнд хүн төрлөхтний шаналал байдаг юм билээ. Нойрсож байгаа аавыгаа амар амгалангийн орондоо тайван нойрсдоо хэмээн үдэх л хэрэгтэй дээ. Ум сайн амгалан болтугай

uuganbayar [103.26.194.187] 2019-02-25 06:27:05

amgalan boltugai ...

unshigch [124.158.90.25] 2019-02-25 05:42:50

40 hurtlee aavtaigaa baisan bi aztai gedeg ug saihan sonsogdoj b na shuu ... bi aavtaigaa 20 hurtlee b san bol gedeg haruusal bainga teedeg ym

Зочин [202.55.183.110] 2019-02-25 05:16:41

Агуу хүний үр удам шүү. Үр хүүхэд, ач нараас нь ганц нэг нь сайн явж байгаа харагдах юм. Энэ хүнийг чадлынхаа хирээр үргэлжлүүлээрэй та хэд минь.

Зочин [202.21.102.138] 2019-02-25 05:11:21

Их бичгийн хүн буян хишиг, онгодоо хайрлах болтугай. Ум ма ни бад ми хум.

Зочин [64.119.18.130] 2019-02-25 04:45:13

ХҮНИЙГ АНГИЛАН ЯЛГВАРЛДАГ ТЭР ГАЗАРТ БИ ДУРГҮЙ ГЭЖ АЛТАНӨЛГИЙГ ХЭЛЖ БАЙЖ БИЛЭЭ ИХ НАЙРАГЧ МААНЬ .

2 bers. [45.117.35.13] 2019-02-25 04:13:48

aavdaa zoriulj Qnjuuld mod tarij BAVUUgiin tcetcerlegt hureelen baiguulaarai,,,saihan boloh baihaa... UM SAIN AMGALAN BOLTUGAI

Зочин [103.229.120.226] 2019-02-26 00:16:25

Тэгвэл үнэхээр их баярлана шүү... Бас найрагчийн минь үргэлжлүүлж яваарай...

Өнжүүлд цэцэрлэгт хүрээлэн байгуулаарай [66.181.189.86] 2019-02-25 05:14:49

Сайхан санаа байна

зочин [43.242.243.221] 2019-02-25 04:06:45

Муу аав ,гэж ,байдаггүй ,юм ,байна. Та ,хоцрогдож ,байна. гээд шүүмжлэлийг ,авах ,дургүй ,би ,зогсолоо. Хүн амирласан ,хойноо ,үнэд ,ордогийн учир хаана байна. аавууд ,мөнх оршиг.

Зочин [124.158.110.82] 2019-02-25 03:59:56

хүн бүхэн эрт орой хэзээ нэгэн цагт буцдаг нь хорвоогийн жам. хамгийн гол нь түр ирсэн хорвоод бусдынхаа мууг үзэх хэрэггүй!

Зочин [103.57.93.117] 2019-02-25 03:45:03

Mundag nairagch bla aguu.

ЗОЧИН [103.10.21.82] 2019-02-25 03:15:38

Та минь эрин цагын агуу найрагч уран бүтээлээрээ ард түмэндээ мөнхрөн үлджээ

Zochin [66.181.185.98] 2019-02-25 02:53:29

Gaihaltai ene uyedee ch hovor nandin odoo ch ireeduid ch turnu gehed ergelzeh,khuchirheg hunii urgeljlel uuruu aav shigee ihiig helj surgaj buteegeerei ireeduin huuhed zaluustaa aav shigee une tseniig medruulsen tiim l orgil baij urgeljilehiig chin setgeleesee husiy!

Зочин [66.181.185.195] 2019-02-25 02:25:49

хорвоогийн амьдрал мөнх биш. ирээд буцдаг нь жам. хэн ч тойрч чадахгүй

z [202.126.89.147] 2019-02-25 02:09:30

Үнэхээриин сайн аав гэж байдаг бол танйи аав шүү.мэдсэн ойлгосон биш мэддэг байсан гэвүүл үнэнд ниицэх байх бас харгис хүйтэн ертөнц гэвүүл энэ дэлхиииг хүмүүс бидл тиим болгож байгаа байх гэж бодлоо.сайн аавиин нэрииг сайн авч яваарай .гэж ард түмэн хэлэх байх

Аз [122.201.22.142] 2019-02-25 02:07:24

Яг ээж юмаа. Аз жаргал хүсье

Зочин [64.119.16.226] 2019-02-25 02:03:31

Аав тань давтагдашгүй аугаа ухаантан бичгийн хүн байсныг үеийн үед ард түмэн мартахгүй. Бид азтай юм даа. Нэг цаг хугацаанд амьдарч явж дээ.

Зочин [202.170.68.162] 2019-02-25 01:47:28

Аав хүний орон зай гэж агуу юм байдаг юм байна, муу Аавыгаа яваад өгсөн хойно нь л мэдэрч сууна даа...

mongol hun [66.181.164.214] 2019-02-25 01:46:58

mongol hun ene huniig nasan etseslehed zarim neg humuus mash muuhaigaar helj baisan hen negendee tegj ataarhaj bolohgui ldee Lhagasuren guai bol tarhi oyun oor hunl dee TAMaggui tor Atga noj busad buteel tuurvil bol aguu aguu

Зочин [103.57.93.249] 2019-02-25 01:41:25

аавууд агуу шүү дээ

Очирбат [150.129.143.48] 2019-02-25 01:33:49

Би аавыгаа бодохлоор сэтгэл өмрөх шиг болдог. Аав маань өндөр насалсанч байвал байхл шүү дээ гэж бодохлоор харамсаад байдаг Ай аав гэдэг ямар их агуу хүн байгаа вэ? Өнгөрсөн хойн тэгэх минь ч яалаа ингэх минь ч яалаа гэж бодох зүйл их гарч өөрийнхөө тэнэгийг гайхаж суудаг. Одоо харуусаад харуусаад ч яая гэхэв дээ нэгэнт хожимдсон юм. Уучлаарай Хасараа чиний ярилцлагыг уншаад аавыгаа санаж явдаг миний сэтгэл өөрийн эрэхгүй догдоллоо гашуудлаа. Өтгөс буурлууд минь Ум сайн амаглан болтугай

Зочин [64.119.27.33] 2019-02-25 01:22:47

Таньд болон танай гэр бүлд гүн эмгэнэл илэхийлье. Чи бол мянга мянган хүнээс хамгийн азтай хүн шүү. Ийм сайхан мундаг аавтай .

Жамига [112.72.11.109] 2019-02-25 01:21:54

Агуу хүний хүү болж төрсөн чамд одоо ээжийгээ асарч явах л үлдлээ хорвоогийн жам тойрч гарах биш дайрч гардаг болохоор тэр хүний үлдээсэнийг авч дааж явах л үлдлээ

za [103.206.195.166] 2019-02-25 00:59:19

sain baina uu Hasar aa, tanihgui ch gesen hamgiin hund hetsuug ur huuhduud bid tuuldag, ter bol nomor noolog, baihguin oron zai, gantsaardal, hagtsaliin gashuun unen, eejiigee gantsaardahiig uzeh bur hetsuu shuu, ih hairiin hariud ih hagatsal baih baih daa, gehdee baharhaj davah chini hamgiin goyo yum da, zugeer l huvaaltsmaar sanagdlaa, bi jiriin l negen unshigch shutten bishregch ni, olj unshuul bayarlah bolno oo

Энхээ [59.153.113.83] 2019-02-25 00:57:27

Танай гэр бүлд гүн эмнэгнэл илархийлье маш сайхан яруу найрагч миний шүтээн байсан юм шүү эргэж хүүдээ төрнөө ээжээ сайн хараарай

зочин [203.217.139.225] 2019-02-25 00:41:07

залуучууд минь аавтай байх, ер нь элэг бүтэн байх хамгийн том аз жаргал шүү, мөнгө, өнгө хоёр олдох дээрээ олдоно, Хүн аав, ээж хоёртойгоо өтлөх, зүгээр нь нүдэнд чинь харагдаад байж байх сайхан. Залуучууд минь мөнгө, өнгө араас өдөр, шөнөгүй амьсгаадан гүйх яахав. нэг нартай өдөр тэнгэр нурах шиг болдог юм даа. өнгөрсөн хойно мянган бурхан бүтээлгээд нэмэргүй шүү

Иргэн [66.181.180.228] 2019-02-25 00:26:16

Хасар ухаантай мундаг залуу юм Та бухэнд сайн сайхныг ероое!

Зочин [103.229.120.213] 2019-02-25 00:24:13

Ум сайн амгалан болтугай


68 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
68 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.