Абдулах хааны нэрэмжит наадмаас ардын урлагийнхан Гранпри хүртжээ

М.Амаржаргал / Энтертайнмент

Саудын Араб улсын нийслэл Рияд хотод болж байгаа Абдулах хааны нэрэмжит олон улсын ардын урлагийн наадам “King Abdulaziz Camel Festival-Word”-д 100 гаруй орны ардын урлагын авьяастнууд оролцож байна. Уг наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон уран бүтээлчид хоёр номинацид Гранпри шагнал хүртжээ. Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, уртын дууч МУГЖ С. Цогтсайхан уртын дуугаараа “Ethno hit” номинацид  Гранпри шагнал, “Монгол костюмс” салоны хамт олон "Ethno fasion" номинацид гранпри шагнал тус тус хүртсэн байна.

Мөн спортын төрөлд манай бөхчүүд алт, мөнгө, хүрэл медаль хүртэж бүх төрлийн барилдааны аваргуудын дунд зохиогдсон 10 мянган долларын төлөөх шилдэг бөхчүүдийн барилдаанд Монгол Улсын начин Д.Анар, Б.Серик, аймгийн арслан Ө.Бат-Орших нар шалгаран барилдаж, улсын начин Д.Анар түрүүлж, Б.Серик үзүүрлэжээ.

image


Сэтгэгдэл

Зочин [112.72.12.14] 2019-03-20 12:24:24

Hogiin laliin shashintai orond ugsenee hiij yawaa humuus we

Зочин [202.9.43.206] 2019-03-20 10:01:08

SAIHAN MEDEELEL BN BYGDED N BAYR HURGEY

Д. БЯМБАА [43.228.128.22] 2019-03-20 08:56:00

БАЯР ХҮРГЬЕ. УРАН БҮТЭЭЛЧИД, БӨХЧҮҮДДЭЭ УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Зочин [202.179.27.205] 2019-03-20 05:37:01

Энэ лалынхан мөнгөөр юуг ч худалдаж авахад бэлэн улсдаа. Манайхан мөнгөний үнэрээр хошуурч хөөрцөглөөд л. ..."Мөнгө цагаан, нүд улаан" гэдэг.

зочин [66.181.160.73] 2019-03-20 04:46:23

Ямар сайхан мэдээлэл вэ. Мундаг охид залуустаа баяр хүргэж улам шинэ их амжилт , эрүүл энх сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.