Сургууль, цэцэрлэг маргааш дараах ЦАГИЙН ХУВААРИЙН дагуу ажиллана

М.Амаржаргал / Нийгэм

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргаж, энэ сарын 25-ны өдөр Нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10.00, дуусах цагийг 19.00 байхаар тусгасан.

Иргэдийн дунд энэ өдөр сургууль, цэрлэгүүд амарна гэх яриа гараад байгаа юм. Энэ талаар холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад "Хуваарийн дагуу буюу 10.00 цагаас ажиллаж эхэлнэ" гэлээ. Харин хувийн хэвшлийн цэцэрлэгүүд дотоод зохицуулалтаараа зарим нь амрах юм байна.

Нийслэлийн боловсролын газрын Удирдах ажилтны шуурхай хурлаар онцгой байдлын иж бүрэн сургуулилалтын хоёр дахь өдөр буюу маргааш сургууль, цэцэрлэгүүдийн ажиллах хуваарийг баталсан. Үүнийг танилцуулъя.

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

  • Нийт албан хаагчид 10:00-19:00 цагийн хооронд ажиллана.
  • Цэцэрлэгүүд 10:00-19:00 цагийн хооронд хүүхдээ хүлээн авч, ажиллана.
  • Ерөнхий боловсролын сургуулиуд 10:00 цагаас эхлэх бөгөөд IV цагаас хуваарийн дагуу хичээллэнэ. 1, 2, 3-р цагийн хичээлийг дараа нь агуулгаар нөхөх ажлыг сургалтын менежерүүд зохион байгуулна. II ээлжийн хичээл 13:30 цагаас хуваарийн дагуу хичээллэнэ.
  • 07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын бүх замын хөдөлгөөнийг хааж, нийслэлээс тээврийн хэрэгсэл гаргахгүй, оруулахгүй байх юм.


Сэтгэгдэл

Tae [66.181.161.111] 2019-04-24 13:09:02

Манай хүүхэд хол сургуульд сурдаг маргааш өнгөрсөн юм бна л даа.

Гамшиг [202.21.108.129] 2019-04-24 12:24:00

За нэг өдөр хоцроол биз дээ. Өөрийн буруугүй юм чинь. Хоцроогүй гарууд харин тэр газар хөдлөлтийн цугларалтын газарт очсон нь юу л бол.

Irgen [203.91.115.42] 2019-04-24 12:18:29

Awtobusaar ybdaggvi hvn ene tsagiig batalsan bololtoi. Yamar ch amidralgvi tsag be. Margaash l hariya daa

баатар [119.40.103.6] 2019-04-24 11:57:31

энэ их сүр дуулиантай болоод л байдаг. зохицуулалт байхгүй. 10 цагаас хичээл эхлэнэ гэнэ Багш нар нь холоос очдог унаа 09.30 цагаас бүгд хөдөлбөл түгжрэл яах вэ үнэндээ бодлого алга даа Яг газар хөдөлбөл ийм байж чадах болов уу зөгнөөд ч байгаа юм шиг

Зочин [202.9.44.171] 2019-04-24 12:15:58

Аюулгүй байх үүднээс ямарч л байсан хуулиа дагаад биелүүлэх хэрэгтэй болж бүтэх талаас нь харж үзэх нь зөв болов уу.бидний л төлөө шүү дээ.дараа нь элдэв юм болвол өөрсдийгөө бэлтгэх нь зөв өө

Зочин [103.57.92.58] 2019-04-24 12:00:03

ШААГАА. ХҮҮХДЭЭ ХҮРГЭЖ ӨГЧИХӨӨД АЖИЛДАА ОЧ

Иргэн [66.181.161.108] 2019-04-24 11:23:10

Манайхаан яаж бодож сэтгэхээрээ ингэж юмыг хийдэг байнаа. 10:00цаг хүртэл зам хаана гэж гаргачихаад, сургууль цэцэрлэг 10:00цагаас ажилаа эхлүүлэнэ гэхийн. Ямар мундаг ой толгойтой гэхлээрэй ийм юм гаргадаг байнаа новш юм аа. Бид нар ямар нисдэг морьтой байгаа биш дээ. Харъяа хорооныхоо заасан газарт очих хүмүүс хаа байгаа ажилруугаа яаж очих болж байна аа, ямар гэх ажил нь харалдаа байгаа биш дээ. Ийм юм зохион байгуулах гэж байгаа бол сайн төлөвлөх хэрэгтэй ш дээ. 10:00цагаас хойш хүн бүхэн л ажилруугаа яарна бөөн түгжрээ л болоод ажилаасаа хоцроно ш дээ новш юм аа. Ийм махан толгойтнуудыг зайлуулах юмсан. Хэлэх үг алгаа

Зочин [202.9.42.97] 2019-04-24 11:02:23

Эд нарын ирээдүй бүрхэг байна. Монгол удахгүй хятадын колони болно.

Зочин [64.119.19.76] 2019-04-24 22:10:08

Хятад хэзээ ч ийм мяа улс колоничлохгүй.

би [64.119.27.78] 2019-04-24 11:01:28

Ямар ч ойлгомжгүй сонин ажил зохиосон нэр зүүх юм дөө

Зочин [64.119.25.183] 2019-04-24 09:45:02

Энэ хооронд автобус явах юм уу

тийм [122.201.22.247] 2019-04-24 09:15:01

10 цагт хөдөлгөөн нээгдэнэ. Ид шид л 10 цагт хүнийг ажил дээр нь хүргэж өгөх байх даа

09:30 цаг хүртэл зам хаана [198.16.70.27] 2019-04-24 09:07:22

07:00-09:30 цагийн хооронд зам хаана

Зочин [103.26.193.241] 2019-04-24 09:06:40

11 цагт л хамгийн ойрын ажил цуглана холынх бол 13 цагаас найшгүй маргааш харья

Иргэн [202.9.42.34] 2019-04-24 08:45:20

10 цаг хүртэл зам хаана гэчихээд 10 цагт ажил хичээл цуглана гэдгийг ер ойлгохгүй бна, хүнд ойлгохоор зохион байгуулах хэрэгтэй.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.