БАЙНГЫН ХОРОО: Хэнтийн нөхөн сонгуулийг хойшлуулсан ҮХЦ-ийн дүгнэлтийг дэмжсэнгүй

Т.Хулан / Улстөр

Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлосон тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас шийдвэрлэсэн.

Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дээрх шийдвэрийг хүлээж авах эсэх асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн М.Энхболд: -Өмнө нь 2018 онд нөхөн сонгууль явуулахад зардлыг Засгийн газрын тусгай сангаас гаргасан. Засгийн газрын тусгай сангаас зардлыг нь гаргаж, сонгогдсон 52 төлөөлөгч байгаа. Тэгэхээр энэ нөхөн сонгууль хүчингүй гэсэн үг үү?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан: -Засгийн газрын нөөц сан улсын төсвөөс гадна гадаадын тусламж, тусгай сангууд бүрдэнэ гэж ҮХЦ тайлбарлаж байна. Улсын төсвөөс гэнэтийн асуудал гарна гээд Засгийн газрын нөөц санд хуваарилдаг. 2018 онд ч энэ чиглэлээр явсан гэсэн тайлбар хэлсэн. Гэтэл ҮХЦ 2019 онд нөхөн сонгууль болох нь тодорхой байсан учир улсын төсөвт суулгах байсан гэсэн хариултыг өгөв.

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн нь гэх ҮХЦ-ийн дүгнэлтийг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ. Мөн УИХ-ын нөхөн сонгууль явуулах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх ҮХЦ-ийн дүгнэлтийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэнгүй.

Дараагаар нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдаанд хэлэлцүүлэх юм байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.