Ж.Ганбаатар: 300 сая хүртэлх төгрөгийн зээлийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаар дамжуулж олгоно

Т.Хулан / Улстөр

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр /2019.06.06/ -ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийг баталсантай холбогдуулж УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ж.Ганбаатар сэтгүүлдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Хуулийн гол зорилго бол зээл олгох биш юм. Үндсэн зорилго нь ажлын байр бий болгож, олон айл өрхийн амьжиргааг авч яваа хүмүүсийг дэмжихийн зэрэгцээ шинээр бизнес эрхлэх сонирхол, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, мөн гадаадад ажиллаж байгаад ирсэн иргэнд бизнес эрхлээд явахад нь тулгардаг хүндрэлийг арилгах, төрийн зүгээс дэмжих дэмжлэгийг тодорхой болгоход чиглэж байгаа.

Бизнесийг дэмжих төрийн зохицуулалтын хүрээнд бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлсэн. Ингэснээр төрөөс үзүүлж буй дэмжлэгийг бизнес эрхлэгчдэд ангиллын дагуу оновчтой хуваарилах боломж бүрдлээ.

Мөн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх зүйн байдлыг хуульчилсан. Ингэснээр институцийн тогтвортой байдлыг хангаж өгсөн гэж үзэж байна.

Зээл олгох, сонгон шалгаруулах журмыг салбарын сайд биш Засгийн газар батлахаар өөрчилсөн. Ингэснээр зээл зорилтот бүлэгтээ хүрэх, ил тод, нээлттэй байдал сайжирч байна” гэлээ.

Үргэлжлүүлэн, өрсөлдөх чадварыг сайжруулж, хөгжих, өргөжих боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд ажилчдын тоо, борлуулалтын хэмжээ нэмэгдэх тусам боломжтой зээлийн хэмжээ нэмэгдэж байхаар зохицуулалт хийснийг тэмдэглэв.

Тухайлбал, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээс жижиг рүү шилжсэн тохиолдолд боломжит зээлийн дээд хэмжээ 300.0 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөг болж нэмэгдэх, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа тохиолдолд арилжааны зээлийн хүүгийн 5 хүртэл хувь хэмжээнд төрөөс татаас авах боломж нээгдэж байгаа гэв.

Бизнес эрхлэгчид кластерийн хэлбэрээр хамтран ажиллах тохиолдолд төрөөс тэргүүн ээлжинд санхүү, татвар, дэд бүтцийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр мөн хуульд тусгасан байна.

Харин ажлын байр шинээр бий болгох, татварын бааз суурийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд борлуулалтын жилийн орлого 300 сая төгрөг хүртэл бол орлогын албан татвар 1 хувиар ногдуулах, татварын хялбаршуулсан тайлан гаргадаг болох, жил бүрийн улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-д 2030 он хүртэл төвлөрүүлэх, цаашид сан бие даан ажиллах боломжийг бүрдүүлэхээр тусгажээ.

300 сая хүртэлх төгрөгийн зээлийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаар, түүнээс дээших 2.5 тэрбум хүртэл төгрөгийн зээлийг банкаар олгохоор хуульд тусгасан байна.

Хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газарт шаардагдах хөрөнгийг 2020 оны төсвийн төсөлд тусгах, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сангуудыг шинээр байгуулагдах агентлагийн бүтцэд шилжүүлэхтэй холбогдуулан холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж ирэх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг цахимаар бүртгэх, цахим мэдээллийн сан бий болгох үүрэг өгсөн байна,


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.60] 2019-06-07 03:52:08

Бид ЖДҮ-г дэмжинэ л гээд байдаг гэтэл бидний урьд тараасан өчнөөн зээлүүд эргэж төлөгддөггүй зарим нь бүүр цайрсан явж байдаг энэ бас л үүний нэгэн адил болж Төсвийн хөрөнгө хзальжин этгээдийн гарт орж ямарч үр дүнгүй болох вий. Хэмжээ нь арай их биш үү төлж чадахааргүй ААНнэгжид , иргэнд олговол бас л нэг үлгэр болоод дуусна шүү дээ. Маш их шалгууртай,бас баталгаатай байх хэрэгтэй шүү.

Иргэн [66.181.191.182] 2019-06-06 14:17:30

Та нар наад ЖДҮ-ийн зээл авах материалтйг үзсэн болов уу.Хэр баргийн ххк авах боломжгүй.Ийм балай юм хийгээд дэмий.Ямар ч амьдралгүй

Зочин [66.181.185.243] 2019-06-06 11:48:25

нээрээ сонгууль дөхцөн билүү. даанч сайн сайхан мэдээ энд тэнд үзэгдээд амьдрал сайжирч бгааг зурагтаар харуулаад бсын. олон ч жил яг ийм бдал давтагдаж ирлээ дээ. өдийд арабууд шиг баян тансаг амьдарч байх боломжтой байсан хүмүүс дахиад л нөгөө хоёрынхоо нэгийг сонго доо тэгээд. жил ирэх бүр нөгөө олон хэрүүл тэмцэл дундаа өнөө буруу хандлагатай хүмүүсээрээ удирдуулаад явах дуртай бол одоо яахав. эзэн хичээхгүй бол заяа хичээхгүй гэдэг.

Иргэн [64.119.16.63] 2019-06-06 11:34:13

Энэ яахав ээ. ЖДҮ-ийн тэр олон тэрбум төгрөгийг эрх мэдлээрээ луйвардсан МАН-ы УИХ-ын гишүүд, сайд нарт эхлээд хариуцлага тооцохыг бүгдээрээ шаардая. Эд хулгайгаа нуух гэж нэг их сүрхий буянтан болох гээд байна. БҮҮ МАРТ. МАРТВАЛ УДАХГҮЙ БҮГДЭЭРЭЭ ЯДУУРАЛ ДАМПУУРАЛД автана.

Зочин [202.55.188.40] 2019-06-07 04:54:34

Ene sanaa zub shyy Ard tymnee.

зочин [66.181.161.63] 2019-06-06 09:50:36

жидүү гийн дээд хязгаар 20 сая гээд яриад байхад 300 сая болгож яах гээд байгаа эргүү вэ дахиад жидүү идэх нь үү

zochin [185.39.141.4] 2019-06-06 08:04:24

odoo naad 65 lalar chin nuutsaar gidarsan . odoo il tod uursdiin hamaatan tanil taldaa zuuchlan tonono shvv . tolgoitoi bvhen zeel avah gej shaard .

Zochin [172.58.45.154] 2019-06-06 07:32:03

Eruul sogtuu n medegdehgui hachin utsan huuheldei tolgoi bolovsrol bol 00 oroo gejugaa, hyamdhan huuhen sonirhono, jijhen boojgoitoi


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.