ШӨХТГ-аас үнэ бууруулаагүй компаниудад шаардлага хүргүүллээ

М.Амаржаргал / Нийгэм

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас өнөөдөр /2019.06.14/ мэдээлэл хийлээ. Тус газраас 37 компанид шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлж байгаа юм байна. "Роснефть" компанийн гадаад хилийн үнэ 2019 оны зургаадугаар сард А-80 автобензин 640 ам.доллар /тонн, АИ-92 автобензин 670 ам.доллар/ тонн, дизель түлш 639 ам.доллар/тонн болж өнгөрсөн тавдугаар сартай харьцуулахад А-80, АИ-92 автобензин тонн тутамдаа 25 ам.доллар, дизель түлш нэг ам.доллараар тус тус буурсан байна.

Тиймээс ШӨХТГ-аас гадаад зах зээлийн үнэтэй уялдуулан шатахууны үнийг бууруулах шаардлагыг импортлогч 37 компанид хүргүүлжээ. Энэ сарын 17-н гэхэд шатахууны үнээ бууруулаагүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг ШӨХТГ-аас УУХҮЯ-нд хүргүүлэх гэлээ.


Сэтгэгдэл

зочин [203.91.117.8] 2019-06-15 01:56:43

энэ байгуулага овоо сэргэхнээ инээд хүргэчихлээ яг буулгаж харагдаач саваагүй нохой саранд хуцав гэгч болохнээ

зочин [103.20.152.50] 2019-06-14 08:29:19

Энэ байгуулага ер нь байдаг юм уу татан буусан юм л байх гэж боддог байсан шүү юу хийж байгаа юм бол доо зайлуул

зочин [139.5.217.253] 2019-06-14 07:26:12

Төр төмөр нүүрээ гаргах юм бол тусгай зөвшөөрөл битгий хэл НИK koмпаниа буцааж авчих хуули,эрх зүйн ч бгаа гэдгийг алхам дутамдаа, санаж яв,ямарваа нэгэн зүйл эзэнтэй байдаг юм,эзэнгүй юм энэ дэлхий дээрээс чи олоод ир гэвэл чадахгүй дээ,эзэнгүй юм хэрэглэж сурсан хулгайч чи хаанаас бардам ам хэлэв,эзэн юмаа мэдэж,эргэн усаа хашдааг гэж дуулсан уу

Зочин [203.91.112.198] 2019-06-14 06:12:59

наранд нь унтаж саранд нь бөөсөө түүв гэгчээр ийм байгууллагга байдаг юм уу татан буулгасан гэсэн юу болсон бэ

Штс [103.26.193.171] 2019-06-14 05:38:28

Тусгай зөвшөөрлийг маань хураагаад авчихыг чинь харья. Муу бааснууд минь. Битгий хуц. Та нараас даан ч нэг айхгүй юм байхаа. Та нар нефтийн үйлдвэр барихыг чинь харья. Битгий горьд!!!!

зочин [66.181.190.219] 2019-06-14 05:35:47

шударга өрсөлдөөний газар гурван жил чимээгүй хаана байв


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.