MEDEE.MN сайтын уншигч танд-ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ

Д.Тулга / Эрүүл мэнд

ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: WWW.MEDEE.MN САЙТ 2019.06.26-НЫ ӨГЛӨӨНИЙ БАГЦ МЭДЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА

ЯМАР НОМ БЭСТСЕЛЛЕР БОЛЖ БАЙНА ВЭ?

image

Нью-Йорк таймсын дуулиан тарьсан бестселлерийн хоёр дахь боть дэлхийн өнцөг булан бүрд аж төрж буй охид, том мөрөөдөж, илүүд зорин, шаргуу хөдөлмөрлөх урам зориг өгөх болно. Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд 2 ном нь, Нефертитиэс эхлээд Бейонсе, Розалинд Франклин, Ж.К.Роулинг гэх зэрэг ер бусын эмэгтэйчүүдийн тухай зуун бяцхан түүхийн цоо шинэ түүвэр юм. Хатан хаан болон тэмцэгч, балетчин хийгээд хуульч, далайн дээрэмчнээс авхуулаад компьютерийн мэргэжилтэн, сансрын нисгэгчээс зохион бүтээгч хүртэлх энэхүү гайхалтай эмэгтэйчүүдийн түүхийг зэрэгцүүлэн өгүүлснээр, боломжийг бодит болгож чадах сэтгэл хөдөлгөсөн мэдрэмж төрөх учиртай аж.

Ургамлын тоосны харшлаас сэргийлэх боломжтой юу?

image

Эдгээр ургамлууд нь цэцэглэж, дохиурын тоос нь агаарт дэгдсэнээр хүн амд харшил үүсгэх, үр нь газарт унаж дараа жил дахин ургах шалтгаан болдог тул цэцэглэхээс өмнө арга хэмжээ авснаар үрийн нөөцийг бууруулах, харшлаас сэргийлэх ач холбогдолтой. Иймээс ургамлын үр боловсрохоос өмнө тохиромжтой үед тайралт хийх хэрэгтэй. Шарилж, луулийн төрлийн ургамлууд нь харилцан адилгүй хугацаанд ургадаг ба цэцэглэлтийн үе нь янз бүр байдаг. Мөн тайралт хийсний дараа дахин ургадаг учир 6-р сарын сүүлээс 8-р сарын дунд үе хүртэл гурван үе шаттайгаар тайралт хийнэ.

НЭГДҮГЭЭР ҮЕ: 6-р сарын 20-ноос 7-р сарын 1

ХОЁРДУГААР ҮЕ: 7-р сарын 15-наас 7 –р сарын 25

ГУРАВДУГААР ҮЕ: 8-р сарын 05-наас 8-р сарын 15

Тайралт хийснээр тухайн газрын ургамлын тоосны хэмжээ буурах, ногоон зүлэгт талбай нэмэгдэх, хөрсний нөхөн төлжилт, ургамалжилт дахин бүрэлдэх нөхцөл бүрдэж, хөрсний чийгшилтийг хэвийн хэмжээнд барих ач холбогдолтой тул зулгаах, шатаах, сэндийчэх зэргээр хөрсийг эвдэхгүй байх нь чухал юм.

Тайралт хийх арга:

-Шарилж луулийн ургамлыг 7-10 см урттай байхад тайрах

-Бороо орсны дараа эсвэл ус цацаж чийгшүүлсэний дараа тайрах

Хэрэглэгдэх багаж, хэрэгсэл:

-Тайралт хийх хайч, бээлий, маск Ургамлын тоосны харшлын үед илрэх шинж тэмдгүүд:

• Шингэн нус их хэмжээгээр гоожих

• Хамар битүүрэх

• Ойр ойрхон хүчтэй найтаалгах

• Нүд улайх, загатнах, эсвэл хорсох

• Нүд гэрэлд мэдрэмтгий болж, нулимс гоожих

Ургамлын тоосжилт агаарт дэгдсэн үед авах арга хэмжээ:

• Хаалга цонхоо хаах, тор байршуулах.

• Машин болон гэртээ агаар чийгшүүлэгч хэрэглэх.

• Гадуур хувцсаа битүү орчинд /шүүгээ, уут/ хийх.

• Угаасан хувцсаа гадаа хатаахгүй байх.

• Гадуур явахдаа амны хаалт зүүх.

• Ургамалтай ажиллах шаардлага гарвал амны хаалт зүүх.

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

image

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Дорноговийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө Дорноговийн нутгаар 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААРЫН 5 ХОНОГИЙН МЭДЭЭ

ӨГЛӨӨ АЛХАЛТЫН АЧ ТУС

image

Өглөөний оргил цаг. Замын түгжрэл, их хотын багшралын улмаас үүссэн зогсоолын олдоц. Өглөө бүхэн нүдээрээ харж, уушгиараа амьсгалдаг тоос шороо, нүүрсний угаар, ургаагүй өнгө алдсан модод. Эдгээрийн араас банкны лизинг, гэртээ болон ажлын ширээн дээр дэлгэсэн дуусгаагүй ажил уншигч Таныг бухимдуулж байж магадгүй юм.

Тэгвэл агаар, орчны бохирдол, орчин цагийн завгүй монгол хүн бодлын ачааллаасаа хумслах гарц бол өглөөний алхалт билээ. Өглөө гэрээсээ гараад, өөрийн мэдэлгүй таксинд гар өргөн зогсож байдаг. Автомашины дугаар явдаггүй өдөр ихэвчлэн энэ тохиолдоно. Хэрэв автомашингүй бол өдөр бүр энэ муу дадлаа дагадаг гэсэн үг. Муу дадал юутай холбоотой гэхээр хүний далд ухамсар, өдөр хийдэг үйлдлээс улбаатай. Үүнийгээ өөрчлөөд, нэг долоо хоног хөлийн хөшсөн булчингаа ажиллуулаад нэг үзээрэй дараах үр дүн гарах болно.

Нэг дэх өдөр: Хамаг бие шархирна, нэг л мэдэхэд орчин хотын сайн сайхныг олж харна.

Хоёр дахь өдөр: Хамаг бие шархирна, өчигдөр харсан зүйлсдээ дүгнэлт хийж эхэлнэ.

Гурав дахь өдөр: Бие бага зэрэг шархирна, хаврын Улаанбаатар хот ийм байдаг бил үү гэж бодогдоно.

Дөрөв дэх өдөр: Биед ямар нэг зовиур байхаа болино, өдөр бүр алхдаг газраараа алхаж буй мэдрэмж төрнө.

Тав дахь өдөр: Та эхэнд дурдсан бүх стрессээсээ салсан гэдгээ олж мэднэ.


Сэтгэгдэл

Зочин [43.228.131.163] 2019-06-26 05:05:34

Мэдээ найс байна шүү, Баярлалаа,

Зочин [59.153.87.233] 2019-06-26 01:45:49

танай өглөөний мэндчилгээ таалагдаж байгаа шүү.Ялангуяа энэ өглөөний алхалт ...


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.