Төв цэнгэлдэхэд хүүхэд хамгааллын түр байр ажиллаж байна

Б.БУРМАА / Нийгэм

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эцэг эх, олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, эрсдэлт өртсөн хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Түр хамгаалах байр”-ыг Төв цэнгэлдэх хүрээлэнд 07 сарын 11,12-ны өдрүүдэд Нийслэлийн Цагдаагийн газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран ажиллуулж байна.

Түр хамгаалах байранд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр бага насны хүүхдүүдэд эцэг эхийн утасны дугаартай бугуйвч зүүж өгөх, эцэг эх асран хамгаалагчдад зөвлөгөө мэдээлэл өгөх, төөрсөн орхигдсон, эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж ажиллаж байна.

Эцэг, эхчүүд та бүхэн баяр наадам, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж төөрөхөөс урьдчилан сэргийлж гарын бугуйвч зүүлгээрэй.

Мөн хүүхэд тань төөрсөн тохиолдолд ойр байгаа Цагдаагийн албан хаагчид мэдэгдэн, Цагдаагийн байгууллагын 102, Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсаар холбогдож мэдээлнэ үү.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.