МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болсон “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг хааж үг хэллээ.

image

Морин цэргийн уралдаан анх удаа болов

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг Олон улсын цэргийн наадам энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 38 төрлөөр наймдугаар сарын 3-10-ны өдрүүдэд болж байгаа юм.

Өмнөх наадмуудад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Цэргийн хээрийн гал тогоо” тэмцээнд оролцож байсан бол энэ жил анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгууллаа.

Уралдаанд оролцогчоор Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Хятад Улс, Бүгд Найрамдах Зимбабве Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс ажиглагчаар оролцсон юм.

Гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээг цаг алдалгүй хий шаардлагатай

image

Орхон аймгийн Онцгой байдлын аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Үнэнбат өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт гарсан ойн түймрийг унтрааж яваад хүнд бэртсэн юм.Түүний биеийн 70 хувь түлэгдсэн бөгөөд БНСУ-д арьс нөхөн сэргээн, засах эмчилгээнд явахаар зэхэж байна.

Одоогоор биеийн бусад хэсэг эмчилгээний явцад сорвижон эдгэрч байгаа ч хоёр гарын арьс таталдаж хугацаа алдах тусам үхжин хатангиршиж байгаа тул яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэдгийг эмч нар зөвлөж байгаа.

Иймд БНСУ-ынмэргэжлийн эмч нар манай улсад ирсэн бөгөөд түүнийг эмчилгээнд хамруулахаа мэдэгдсэн. Тэрбээр өнөөдөр БНСУ-ын эмч нарт биеийн байдлаа үзүүлж, цаашид ямар эмчилгээ хийлгэх талаараа тодорхой мэдээлэл авч,зөвлөлдөхөөр Орхон аймгаас иржээ. Дашрамд дурдахад Засгийн газраас Э.Үнэнбатын эмчилгээнд 100 сая төгрөг олгохоор болсон юм. Түүнтэй уулзаж цөөн хором ярилцлаа.

Олимпийн нээлт, хаалтад Монгол уран бүтээлчдээс оролцуулахыг хүслээ

image

- БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Япон улсад айлчилж байна -

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид энэ долоо хоногт Япон Улсад ажлын айлчлал хийж, салбарыг хөгжүүлэх олон асуудлаар чухал уулзалтуудыг хийлээ.

Энэ үеэр Токиогийн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Шүничи Сузукитэй уулзаж олон асуудлаар санал солилцож, дэмжлэг хүслээ. Тухайлбал, Элчин сайдын яамны зүгээс Монголын үндэсний олимпийн хороо, Монголын Паралимпын хороо, Биеийн тамир, спортын газартай хамтран хэрэгжүүлж буй Японы хотуудын "Хост таун" хөтөлбөр, олимпийн наадамд оролцох Монголын тамирчид, Олимпын үеэр Токиод Монголын талаас нээж ажиллуулахаар төлөвлөж байгаа "Монгол хауз" соёлын сурталчилгааны төсөл, олимпийн нээлт, хаалтын аль нэг тоглолтод Монголын уран бүтээлчдээс оролцуулах зэрэг асуудлаар санал солилцсон байна.

Ё.Батзандан: Томоохон хэргүүдийн шүүх хурлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй явуулахыг шаардана

image

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Түр хорооны гишүүний хувьд Монгол Улсын олон иргэдийг эрүүдэн шүүсэн хэрэг УИХ-д ирсэн. Эрүүдэн шүүсэн бичлэгийг түр хорооноос олон нийтэд үзүүлснийг санаж байгаа. Эрүүдэн шүүлттэй холбоотой, эрүүдэн шүүсэн албан тушаалтнуудтэй холбоотой шүүх хурал наймдугаар сарын 12-нд буюу ирэх долоо хоногт Төв аймгийн шүүхэд болно. Эрүүдэн шүүсэн хулхи генерал, хулхи профессорууд, мөрдөн байцаагч, прокурорын ажилтнуудад хуулийн хариуцлага тооцох ёстой. Эрүү шүүлтэд орж яргалал, тамлалын дор зовж эцэстээ хэрэг хүлээсэн болоод ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яаралтай суллах хэрэгтэй гэсэн байр суурьтаа Түр хороо хатуу зогсож байгаагаа хэлье. Олон Улсын парламентын холбоо, парламентын гишүүд ч энэ асуудалд хатуу байр суурьтай байгаа. Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын хийсэн хууль бус ажиллагаанууд ил болсоор байна. Наймдугаар сараас эхлэн МАНАН бүлэглэлийн хийсэн гэмт хэргүүд шүүх танхимд очно. УИХ-ын таван гишүүн 23 том хэргийг шалгуулахаар УЕП-руу хүсэлт явуулсан. 23 хэргийн 10 нь өнөөдрийн байдлаар шүүхийн шат руу орж байна. Монголын шүүх, хараат бусаар, шударгаар ажиллаж чадах уу үгүй юу гэдгийг харах үлдлээ. УИХ-ын гишүүн бид 23 том гэмт хэрэгт холбоотой шүүх хурлыг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй явуулахыг Улсын дээд шүүхийн дээд шүүх болон холбогдох хуулийн байгууллагад хүргүүлсэн. Шүүх хуралд сэтгүүлчдийг, шударга эх орончдыг ажиглагчаар оруулах ёстой" гэлээ.

ТЕГ-аас 60 тэрбумын бичлэгтэй холбоотой хэргийг прокурорт шилжүүллээ

image

2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө олон нийтэд ил болсон дуулиант 60 тэрбумын хэргийг ТЕГ-аас өчигдөр шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зүйл ангиар буруутгасан бол иргэн Г.Доржзодовт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.