Эрчимт эмчилгээний тасаг бүрэн шинэчлэгдлээ

Aдмин / Эрүүл мэнд

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг нь нийслэл төдийгүй орон нутгаас ирсэн хрүнд өвчтөнүүдэд үйлчилдэг. Тус ьасаг бүрэн засвар хийж шинэ аппаратттай болжээ.

Анх 1977 онд Эрчимт эмчилгээний тасаг байгуулагдсан ба хүнд өвчтөнийг оношлох, эмчлэх III шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд мэргэжлийн чиглэлээр улсын хэмжээний сургалт судалгааны лавлагаа төвийн үүрэг гүйцэтгэдэг.

image


2007 оноос хойш бүрэн хэмжээний их засвар хийгдээгүй байсан ба энэ удаад дулааны шугам сүлжээ, цэвэр бохир усны шугамыг шинээр сольж, цахилгааны угсралт, барилгын бүрэн засвар шинэчлэл, хүчилтөрөгчийн шугамын ажлуудыг хоёр сарын хугацаанд бүрэн хийж өнөөдөр хүлээлгэн өгчээ.

image


Энэхүү барилгын засварын ажлыг ЭМЯ-аас дэмжиж дулаан, цахилгаан, усан хангамжийн ажлыг "Жаргалан дулаан" ХХК-ийнхан хийж гүйцэтгэсэн ба барилгын бусад их засварын ажлыг “Алтан хийц” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн хөрөнгөөр хандив болгон хийж өгчээ. Үүнд бүх цонх, хаалга сольж, хана таазны будаг, бүх өрөө коридорын гэрэлтүүлэг болон шалны хулдаасыг бүрэн шинэчилсэн.

image


Ийнхүү үндэсний компанийн хөрөнгө оруулалтаар засвараа дуусгаж, Эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагаа өргөжиж 12 ортойгоор ажиллахаар болж байна.
Монгол Улсын нийт хүн амд үйлчилгээ үзүүлдэг улсын төв эмнэлгийн үйл ажиллагааг өөрсдийн сэтгэл зүрх, санхүү хөрөнгөөр дэмжиж буй хувийн хэвшлийн байгууллагууддаа нийт хамт олны өмнөөс талархал илэрхийлье.


Сэтгэгдэл

Зочин [66.181.185.102] 2019-08-17 00:16:16

Эмнэлгийн талаар Солонгосыг дуурайхад алдахгүй байхаа. Тэдний бүх стандар, хэв маяг нь америк байдаг гэсэн.

Irgen [126.233.204.24] 2019-08-16 14:02:29

Tanai hamt olond bayar hurgej ulam ih amjiltiig husie

Зочин [66.181.189.239] 2019-08-16 11:23:56

Энэ зохион байгуулалт нь өвчтөнг хянахад. Хялбар бдаг гэсэн шүү

Зочин [202.179.31.38] 2019-08-16 10:08:04

Solongosiig duuriagaad neg zaaland ingeed boonddog bolson bailee emnelguud.

IRGEN [202.126.89.233] 2019-08-16 07:28:34

Hubiin hebshliin kompanii erkhem zahirluudad bayar hurgii, uneheer saihan tuslamj shuu


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.