Дотоод хяналтыг сайжруулах сургалт явагдлаа

Aдмин / Нийгэм

Санхүүгийн зохицуулах хороо, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Бичил санхүүгийн байгууллагыг чадавхжуулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд хадгаламж, зээлийн хоршоодын дотоод хяналтыг сайжруулахад чиглэгдсэн сургалтыг бүсчлэн зохион байгуулж байна. Ээлжит сургалт Улаанбаатар хот болон Архангай аймагт есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 11-ний өдрүүдэд болж, төв, хангайн бүсийн 27 ХЗХ-ныхон оролцов. Өнгөрөгч тавдугаар сард говийн 4 аймагт тус сургалтыг явуулсан билээ.

Сургалтын хөтөлбөрт хадгаламж, зээлийн хоршооны эрсдэлийн удирдлага, түүнийг хэрхэн удирдах, хяналтын зөвлөлийн үүрэг, дотоод хяналтыг хэрэгжүүлэх, комплаенс, түүний хэрэгжилт, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах зэрэг сэдвүүд багтсан ба оролцогчид өөрийн хоршооны сүүлийн 4 жилийн санхүүгийн тайланд шинжилгээ хийн танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн харилцан туршлага солилцов.

Хадгаламж, зээлийн хоршоо нь хамтын удирдлага, хяналт бүхий гишүүнчлэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг онцлогтой байгууллага тул дотоод хяналтын үүрэг нэн чухал юм. ХЗХ-дын хяналтын зөвлөлийг чадавхжуулах сургалтыг бүсчилсэн байдлаар үргэлжлүүлэн зохион байгуулна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.