УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга С.Бямбацогт: Эрх зүйт төр үндсэн хуулиасаа эхэлж төлөвшинө

Aдмин / Улстөр

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ долоо хоногт хэлэлцэж эхлэхээр төлөвлөжээ. Ардчилсан намтай зөвшилцөлд хүрсэн гэж ойлгох уу?

-Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол болохгүй нь гэдэг асуудал бүр 2008 оноос л яригдсан зүйл шүү дээ. Гурван парламент дамжин яригдаж, олон янзын төсөл боловсруулагдаж, эцэст нь эцэг хуулиа илүү сайжруулж байж төрийн түгжээ гацааг арилгах юм байна гэдэг дээр бүгдээрээ санал нэгтэй болсон. Тэр тусмаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэ удаагийн төслийг бүхэл бүтэн хоёр жилийн турш ард нийтээр хэлэлцүүлж, үг саналыг нь авч, маш их тооцоо судалгаа хийж, усыг нь шахаж, хийг нь гаргачихаад одоо ингээд орхичихвол дэндүү хайран. Ингэвэл бид дор хаяж дахиад 8 жил Үндсэн хуулийн өөрчлөлт ярихгүй байх хуулийн заалттай. Дахиад олон жил хөгжихгүй байгаа шалтгаанаа, төрийн эрх мэдлийн хуваарилалтын алдаагаа, УИХ-д барьцаалагдсан тогтворгүй гүйцэтгэх засаглалаа, төсвийн хяналтгүй үрэлгэн байдлаа, хараат бус нэртэй ч ачир дээрээ хараат болчихоодбайгаашүүхээ халаглан ярьсаар л байх болно. Дахиад л “Давхар дээл”-ийг шүүмжилж, нийтийн өмч эрх мэдэлтэй, мэдээлэлтэй цөөхөн хүний хоол болж буйд бухимдаж, Улаанбаатараас бусад нь хот болон хөгжих боломжгүйд харуусаж, хариуцлага дээрээсээ эхлэхгүй байгаад эгдүүцэн дороо хий эргэсээр л байх болно. Тийм болохоор Ардчилсан намтай ч, Ерөнхийлөгчтэй ч зөвшилцөлд хүрч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө хэлэлцэн батлах нь зөв гэж үзсэн. Одоо хэлэлцээд явж байгаа Үндсэн хуулийн энэ төсөлд Ардчилсан нам эрх барьж байх үед боловсруулсан Үндсэн хуулийн төслийн үзэл санааны дал наян хувь нь орчихсон явж байгаа. Тэгэхээр үүнээс хойш суугаад, ойрын зайн улс төр хийгээд суух хэнд хэрэгтэй гэж. Улс гэрийнхээ нийтлэг том эрх ашгийн төлөө Үндсэн хуулиа улам үнэ цэнэтэй, хүчтэй, хийдэлгүй болгох түүхэн үйл хэрэгт идэвхтэй оролцох нь ард түмний итгэл хүлээж сонгогдсон УИХ-ын гишүүн бүрийн хувьд хамгийн чухал, эн тэргүүнд хийх ажил гэж би ойлгож байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэдийд эцэслэн батлагдах бол?

-Яг тэдэнд гээд хугацаа хэлэхэд арай л эрт байна. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөрМонголУлсынЕрөнхийлөгч "Арднийтийнсаналасуулгаявуулах, МонголУлсынҮндсэнхуулийннэмэлт, өөрчлөлтийнэхийгбатлахтухай" УлсынИхХурлын 73 дугаартогтоолдхоригтавьсан. Энэ хоригийг 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийнхуралдаанаарааУлсынИхХуралхүлээнавсан. ИнгэснээрҮндсэнхуулийгарднийтийнсаналасуулгаарбатлахУлсынИхХурлыншийдвэрхүчингүйболж, улмаарарднийтийнсаналасуулгадоруулахэххүчингүйболсон гэсэн үг. ХаринҮндсэнхуульдоруулах нэмэлт, өөрчлөлтийнтөслийн 2 дахьхэлэлцүүлгийндараахУлсынИхХурлын 57 гишүүнийдэмжлэгавсаннийт 19 зүйлийн 35 заалтбүхийтөсөл 3 дахьхэлэлцүүлэгторохоорбайгаа гэдгийг тодотгож хэлье. Зарим нэг улс төрчид үүнийг мушгин гуйвуулж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх нь буруу гэж ярьж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэдгийг хэлчихье. Энэ бол өөрт ашигтай улс төрийн тоглолт хийх гэсэн санаархал төдий зүйл.

-Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлснээр ямар давуу талтай вэ?

-Маш зүйтэй асуулт. Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, сонгодог парламентыг төлөвшүүлэх, гишүүдийнхариуцлагыгдээшлүүлэх талаар олон жил ярьсан. Одоо л үүнийгээ жинхэнэ ажил хэрэг болгох цаг хугацаа ирчихээд байна. Монголд нүүрлээд байгаа засаглалын хямралын үндэс нь хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх эрх мэдэлдээ хутгалдсан, гүйцэтгэх засаглал нь УИХ, Ерөнхийлөгчдөө барьцаалагдсан явдал гэдгийг би дандаа хэлдэг. Засгийн газрынхаа хөлийг нь тушчихаад ташуурдаад байж болохгүй гэдэг үгийг мөн ч олон хэлсэн дээ. 1992 онд Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 27 жилийн хугацаанд 17 Засгийн газар ажиллаж байна. 4 жил насладаг Засгийн газар гэж байхгүй болсон. Арван Засгийн газар хугацаанаасаа өмнө огцорсон байна. Гүйцэтгэх засаглалын энэ тогтворгүй байдлаас болж улс орны эрх ашиг хохирч, хөгжлийн бодлого бүү хэл Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжиж чадахгүй болчихоод байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөрУИХ зарим бүрэн эрхээсээ зоригтой татгалзах ёстой гэж үзсэн.Эн тэргүүнд УИХ сайд нарыг томилдог томилгооны эрхээсээ татгалзах хэрэгтэй байгаа юм. Хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийсайдадсайднараатомилж, чөлөөлөхэрхийголгох асуудлыг 52 гишүүндэмжижсаналөгсөнчхарамсалтай нь 57 гишүүнийбосгодаваагүйтулэнэсаналунасан. Одоо Зөвшилцлийн ажлын хэсгийн саналын томьёололд Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна гэсэн агуулгаар орсон. Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх эрх мэдлийг өгөхгүйгээр түүнээс зоримог шийдэл, бүрэн хариуцлага нэхэх нь утгагүй л дээ. Ингэж байж л Засгийн газар бие даан танхимаар ажиллах, хариуцлага хүлээх боломж саябүрдэнэ.

-Ардчилсан намын зүгээс холимог тогтолцоог бий болгох нь зүйтэй гэх саналыг дэвшүүлсэн. Энэ тухайд?

-УИХ-ын сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулахтай холбоотой АН-ын санал 2 дахь хэлэлцүүлгээр унасан. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн тухайд бол Сонгуулийн тогтолцоо журмыг хуулиар тогтооно гэсэн заалт л бий. Зөвшилцлийн ажлын хэсэг дээр одоо “Улсын Их Хурлын сонгуулийг олонхийг төлөөлөх болон хувь тэнцүүлэх зарчмыг тэнцүү хослуулан явуулна” гэсэн байдлаар яригдаж байна. Хөгжиж буй орнуудад сонгуулийн ийм тогтолцоог илүү хэрэглэж байгаа жишээ бий. Чухам аль тогтолцоог сонгох вэ гэдэг хэлэлцүүлгийн үр дүнд тодорхой болно.

-2020 оны сонгууль дөхсөн. Үүнээс өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барихад бэлэн болжээ. Хуульд орж буй гол зохицуулалтаас дурьдахгүй юу?

-Мэдээж хэрэг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрхэн батлагдахаас Сонгуулийн тухай хуульд ямар өөрчлөлт орох вэ гэдэг илүү тодорхой болно. Энэ 11 дүгээр сард багтаад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл батлагдчихвал дагаад Сонгуулийн тухай хууль орж ирж таарна байх. Тэр үед л илүү тодорхой ярих боломж бүрдэх биз.

-Иргэдийн саналыг гараар тоолох зохицуулалт орж байгаа юу. Гараар тоолох нь баталгаатай биш гэх үндэслэлээр машинаар тоолохоор шийдвэр гаргаж байсан. Буцаад гараар тоолохоор болж байгаа нь ямар учиртай вэ?Нөгөөтэйгүүр машинаар тоолох нь мөн л иргэдийн эргэлзээг төрүүлдэг. АНУ-д ч энэ нь нотлогдсон учир халсан байдаг. Энэ тухайд та байр сууриа илэрхийлээч?

-Өнгөрсөн хугацаанд сонгогчдын саналыг машинаар тоолох нь эргэлзээнгүй юм байна гэдгийг бүгдээрээ ойлгосон. Тийм болохоор үүнийг өөрчлөх, гараар тоолох гэж зүтгээд байх нь утгагүй. Өмнөх сонгуулиудын адил машинаар тоолсон саналыг санамсаргүй сонголтоор зарим хэсгийн хороонд хяналтын байдлаар гараар тоолох зарчмаараа л явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр буцаад бүх саналыг гараар тоолдог болох гэж байна гэдэг ташаа мэдээлэл байна.

-АМНАТ-ийн хуультай холбоотой Цэцийн шийдвэр гарсан. Үүнээс үүдэн татвар хуримтлуулах, дотоодын аж ахуйн нэгжээ дэмжих гэсэн хоёр байр суурь дээр хуваагдчихсан мэт харагдаж байна. Таны хувьд юу гэж харж байгаа вэ?

-Энэ асуудал дээр маш болгоомжтой хянуур хандах учиртай. ҮХЦ нэгэнт шийдвэрээ гаргасан учраас бид ойрын хугацаанд нэг талаар татварын орлогоо тасалдуулахгүй байх, нөгөөтэйгүүр дотоодын аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдээ дэмжих бодлогынхоо алтан тэнцвэрийг олох учиртай. Түүнээс үүнийг улс төрийн оноо авах сэдэв болгож болохгүй. Өндийж байгаа эдийн засгаа нураачихаж болохгүй. Сангийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас байгуулагдсан ажлын хэсэг хурдан зөвшилцөлд хүрч энэ 7 хоногт багтаан зөв шийдэлд хүрч хуулийн гаргалгааг олох хэрэгтэй болж байна. Уг нь Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан ч нэгдсэн ойлголтод яаралтай хүрэхгүйгээр энэ хууль батлагдаж чадахгүй.

-АМНАТ-аас болж үнэхээр төсөвт хүндрэл үүсэх үү?

-Хэрвээ энэ асуудлыг зөв зүйтэй шийдэж чадахгүй бол ирэх оны төсөвт хүндрэл үүсэх нөхцөл бүрдчихээд байгаа нь үнэн. Сангийн сайд ч энэ талаар байр сууриа удаа дараа илэрхийлж байна билээ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ямар хувь хэмжээгээр, хэрхэн давхардуулалгүй ногдуулах тухай зохицуулалтаа маш ойлгомжтой хийх хэрэгтэй. Хуулийн зохицуулалтаа буруу хийчих юм бол Монголбанкинд тушааж буй алтны хэмжээ буурч, дахиад л далд эдийн засаг үүсгэх эрсдэл бий. Зввхөн алт гэлтгүй нүүрс, зэс, төмрийн хүдэр , цайр гээд бусад ашигтмалтмалын экспортодсөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Энэ нь эргээд төсвийн орлого тасалдахад хүргэх учраас маш чамбай хандах л ёстой болж таарч байна.

-Энэ жилийн төсвийг “Сонгуулийн төсөв боллоо, гишүүд тойргоо услахад чиглэгджээ” гэж шүүмжилж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Сонгуулийн жилийн өмнө төсөв хэлэлцэх бүрт л ийм шүүмжлэл гардаг. Энэ ярианд үнэний хувь ч бий. Зарим талаар улс төрийн зорилгоор хэт дэгсдүүлсэн зүйл ч бий. Энэ бүхний цаад учир шалтгаан чинь явж явж мөнөөх л сонгуулийн тогтолцоондоо хамаг учир байгаа гэдгийг бүгд л мэдэж байгаа. Нэгэнт тойргоос сонгогдсон гишүүн тухайн тойргийн иргэдийн өмнө хүссэн ч хүсээгүй ч үүрэг хүлээж таарна. Тэнд сургууль , цэцэрлэг, эмнэлгийн асуудлыг нь шийдэх хэрэгтэй болно. Түүнийг төсвийн хөрөнгө оруулалтаар л шийднэ шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг засахад миний яриад байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг том агуулга чиглэгдэж байгаа биз. УИХ-ын гишүүд төсөв хэлэлцэх үед төсвийн зардлыг дураараа нэмдэг эрх мэдлийг Үндсэн хуулиар хязгаарлаж өгч байгаа юм. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төслийг танигдахгүй болтол нь өөрчилж , тамтаггүй их зардал бий болгодог гажуудлыг засах л гэж зориод байгаа хэрэг. Сонгуулийн холимог тогтолцооны тухайд ч хөгжлийн бодлого дан ганц тойрог тойрсон жижиг асуудал болон хувирдаг алдаанаас ангижирч, улс орны холыг харсан томоохон бодлогын төлөө явдаг, дуугардаг УИХ-тай, Засгийн газартай байхад чиглэгдэж байгааг ойлгох ёстой. Сонгуулийн ямар ч тогтолцоонд ололттой хийгээд дутагдалтай зүйл бий. Харин яавал ололт нь дутагдалаасаа илүү жин дарах вэ гэдгийг олж харах нь зөв байгаа юм.

-Цэцийн даргын үйлдэлд та юу хэлэх вэ. Таныхаар төрийн албан хаагч ямар ёс зүй, зарчимтай байх ёстой бол?

-Цэцийн даргын гаргасан гэх үйлдэлд би та нартай л адилхан хэвлэлийн мэдээлэлтэй байгаа. Үнэн худал нь эцэслэгдээгүй шалгагдаж байгаа асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлэх нь зохисгүй. Ер нь өнгөрсөн хугацаанд гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх асуудалд багагүй анхаарал хандуулж ажилласан. Үүний нэг жишээ бол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан явдал мөн. Үр дүнд нь гишүүд биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууныхаа хээгээр ирцээ бүртгүүлж, саналаа өгдөг болсон. Бусдын өмнөөс кноп дардаг асуудал эцэс болсон. Ирц бүрдээгүй байхад хэдхэн гишүүн сууж байгаад хууль баталдаг гажуудал арилсан. Энэ хэрээр УИХ-ын чуулганы болон байнгын хорооны хуралдааны ирц илт сайжирч, гишүүдийн хариуцлага дээшилсэн гэж үзэж байгаа. Одоо үүнийгээ Үндсэн хуулиар улам баталгаажуулж асуудлыг олонхиор шийдэх ардчиллын зарчмыг хангах заалт дэмжигдээд явж байна. Тухайлбал “...Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж төсөлд тусгасан. “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол УлсынИх Хурлын нийтгишүүний олонхийн саналаархуулийг эцэслэн батална” гэж хуульчлахаар зорьж байна. Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухайд 29.3-т “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийгУлсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэсэн хариуцлагын тов тодорхой заалт оруулаад байгаа. Ёс зүй дээрээсээ эхэлж төлөвшиж байж нийгэм эрүүлжинэ. Мод ургамал үндэс нь эрүүл байж цэцэглэдэг шиг эрх зүйт төр Үндсэн хуулиасаа эхэлж төлөвшинө.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

zochin [185.39.141.24] 2019-11-12 10:36:05

elbegdorj mi ovogtiin saltaanii hvvhed . amaa hamhi .

zochin [202.126.88.46] 2019-11-12 06:43:21

Tor ard tumnii hogjliin esreg huuli bus uilbajillagaa hiisen hund HUULIIN HATUU SHIITGEL HULEEDEG BHAAR GANTSHAN OORCHLOLT HII esbogoos oorchlolt hiigeed hereggui Tor ard tumen ulsiin hogjliin esreg huuli bus uil ajillagaa hiisen hund 4-5 dahin hatuu shiitgel uzuulne geed gantshan ug oruul

иргэн [192.82.66.196] 2019-11-12 06:37:13

өөрсдийгөө ч засаж чадаагүй хулгайчид юун хууль сайжруулах вэ

Үндсэн хуулийг өөрчлөх ёсгүй Их Хурал [202.131.225.53] 2019-11-12 06:25:18

Хогийн юмнууд Үндсэн хууль баталвал энэ нь Хогийн хууль л болно. Энэ Их Хуралд ЖДҮ-чин 10, огцорсон балайрсан сайд дарга 5-6, одоо АТГ-ын хаалга татах гэж байгаа 2-3, Их Хурлын хуралдаанд ер оролцдоггүй 1, хүүхэн хүчиндэгч 1 гээд сонин сонин хүмүүс байгаа. Иймд энэ бүрэлдэхүүн Үндсэн хуулийг өөрчлөх ёсгүй. Дараагийн Үндсэн хуулийг бузар хууль болгочихно шүү.

Иргэн [202.179.4.250] 2019-11-12 06:05:43

Үндсэн хууль болохгүй байна гэж худлаа хуцахаа болих хэрэгтэй. өөөрсдөө хуулийг гажуудуулж өөрсдөдөө зориулан хууль баталчихаад их мэддэг дүр эсгэх юм. МАН үндсэн хуульд дордуулсан долоон өөрчлөлт хийж бүхнийг баллаж хаясан биз дээ. одоо 7-н өөрчлөлтөө буцаагаад хуулиа мөрдөөд явбал болно. Эд нараар үндсэн хуулиар тоглуулж хэрхэвч болохгүй. Иргэдээ толгойгоо ядаж өөрийнхөө төлөө ажиллуулаач. Луйварчдын үгэнд хэдий болтол итгэж суух юм бэ? МАН-ы луйварчдыг зайлуулах хэрэгтэй.

иргэн [103.212.116.32] 2019-11-12 05:13:53

Энэ Баярцогт огцом тэнэгтээд үсэрээд мөнгөжөөд онгироод мантайж байж.Эгц унавал босохгүй унана шүү.Ховдийн ардуудийг болгидож ханахгүй бүр хотод даналзаад.мөнгө одоохондоо хүч өгч магад. Ард нь хууль хариуцлага баыдагийг мартаж онгирох юм даа.гэнэт мөнгжөөд л АТХ -- сонсохгүй байгаа юм байхдаа.

зочин [183.177.100.10] 2019-11-12 04:34:54

хууль яах вээ ,,та нар өөрсдөө эхлээд төлөвшчих

irgen [202.21.127.170] 2019-11-12 03:22:54

Бямбадорж бол зүгээр МАН-ын байранд дэлгүүр ажиллуулж байсан наймаачин. Авилгач төрийн завсраар сүйхээлж төрд гарсан луйварчдын нэг. Энэ нөхөр эрх зүйт төр энэ тэр гэж донгосох мэдлэг боловсрол, сэтгэл зүрх байхгүй. Удахгүй төрөөс арчигдах ёстой манангийн бөглөөс.

Зочин [66.181.161.8] 2019-11-12 03:17:15

Huuli duremee uursduu bieluuleed surchihaa olon yum hutsalgui Uchigdur albanii mashinaar huuheduudee zuudgiig zunduu harlaa sh dee


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.