Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирлын орлогч Карл Браунертай уулзав

Aдмин / Нийгэм

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын Ерөнхий захирлын орлогч Карл Браунертай 2019 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр ДХБ-ын байранд уулзав.

Уулзалтаар Монгол Улс, ДХБ хоорондын хамтын ажиллагаа, олон талт худалдааны тогтолцоо/ДХБ-ын тулгамдсан болон шинэчлэлийн асуудлууд, Монгол Улсын олон талт хэлэлцээн дэх оролцоо, ирэх оны зургаадугаар сарын 8-наас 11-ний өдрүүдэд Нурсултан хотноо болох Сайд нарын ээлжит чуулга уулзалт болон үндэсний чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцов.

image

Монгол Улс худалдааны хамгаалалтын арга хэмжээний талаар үндэсний хууль, тогтоомжтой болох чиглэлээр ажиллаж байгаатай холбогдуулж, мэргэжлийн туслалцаа авах, сургалт зохион байгуулах асуудлыг тусгайлан хөндөж ярилцав.

ДХБ нь 164 гишүүнтэй, олон улсын худалдааг зохицуулагч гол байгууллага. Монгол Улс ДХБ-д 1997 онд нэгдэж орсон.


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.195] 2019-11-14 06:16:24

Манай Монголд худалдааны асуудал эрхэлсэн ямар ч байгууллага байхгүй юм чинь гаднаас тусламж хүсэхдээ тулж байна даа. Монголдоо хариуцах байгууллагатай болмоор юм даа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.