Нийслэлийн сурагчдын амралтыг ДОЛОО хоногоор сунгана

Ц.Анударь / Боловсрол

ЭМЯ-наас томуу, томуу төст өвчинтэй холбогдуулан ЕБС-ийн сурагчдын II улирлын амралтыг сунгах саналыг БСШУСЯ-нд албан тоотоор хүргүүлсэн.

Энэ жил томуугийн B вирус давамгайлан амьсгалын замын синцитиаль вирус, энтеровирус, риновирус зэрэг 5-6 вирус давхар эргэлтэд байна. Ялангуяа томуугийн В вирус нь богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа өвчин үүсгэж удаан хугацаагаар эмчлэгддэг өвөрмөгц онцлогтой юм. Тархвар судлал, лабораторийн тандалт өвчлөлийн хандлагаар цаашид томуугийн өвчлөлийн оргил үе 2-4 долоо хоног үргэлжлэх магадлалтай тул сурагчдын амралтыг ийнхүү сунгах саналыг хүргүүлсэн билээ.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн: “Энэ жилийн хувьд B вирусын өвчлөл эрт орж ирсэн. Хүүхэд ханиад хүрээд маш хурдан хугацаанд хатгалгаа болж байна гэж эмч, эцэг эхчүүд ярьж байгаа. Энэ бол үүсгэгчийнхээ онцлогтой холбоотой. В вирусээр үүсгэгдэж байгаа нь өнгөрсөн жилүүдэд маш ховор байсан. Гурван сард голдуу гардаг байсан бол энэ жил нэлээдгүй байна. Мөн хөрш зэргэлдээ Хятад улсын Ухань хотод шалтгаан тодорхойгүй хатгалгааны өвчлөл гараад байгаа талаар хэвлэлээр мэдээлж байна. Энэ бүхэнтэй уялдуулан сурагчдын амралтыг сунгах санал хүргүүлсэн. Өвчлөлийн нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын амралтыг 14 хоногоор сунгах саналыг БСШУСЯ-нд хүргүүлсэн. Нийслэлийн засаг даргын захирамжаар нийслэлийн сурагчдын амралтыг эхний ээлжинд долоон хоногоор сунгахаар боллоо” гэв.


Сэтгэгдэл

Кх! Шаал хуурамч зураг байна. [202.131.225.53] 2020-01-07 10:04:51

Энэ хүүхдүүгийн маскийг ЯАГААД уутнаас нь гаргахгүй байгаа юм бэ? Зураг авчихсаных нь дараа хураагаад авах гэж байгаа юм уу? Кх!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.