Хатгалгаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Aдмин / Эрүүл мэнд

Уушгины хатгалгаа гэдэг нь амьсгалын замын хамгийн жижиг хэсэг гэмтэж тэр хэсгүүд амьсгалд оролцож чадахгүйд хүрснээс үүсдэг уушгины үрэвсэл юм. Дараахь шинж тэмдэг нь уушгины үрэвслийн үед гол төлөв ажиглагддаг,.

Хамгийн түгээмэл үндсэн шинж байдаг

  • Амьсгаадах, амьсгалын тоо олшрох
  • Цээж хонхолзох
  • Өндөр халуурах

Бусад шинж тэмдэг

Үүнд:

  • Чичрүүдэс хүрэх,
  • Амьсгалын замын вирусын хурц халдвар, томуугын үеэр ахин гэнэт огцом халуурах
  • Хамрын ханиад туссан үед удаан хугацаагаар хуурай, эсвэл цэртэй ханиалгах
  • Идээ, эсвэл цустай цэрээр ханиалгах
  • Гүнзгий амьсгалах, ханиалгах үед цээжээр өвдөх,
  • Тайван үед амьсгаадах, зүрх дэлсэх
  • Бие сулрах, хөлрөх, толгой ба булчингаар өвдөх.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Амны хаалт тогтмол хэрэглэх;
  • Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх;
  • Ханиад, томуутай үед даарахгүй байх,
  • Цэвэр агаарт тогтмол гарах
  • Шим тэжээлтэй хоол, унд хэрэглэж байх
  • Ханиад томууны шинж илэрсэн тохиолдолд яаралтай эмчлүүлэх
  • Өндөр халуурах, ханиах зэрэг уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах зэрэг болно.

Эх сурвалж: НЭМҮТ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.