Хүмүүс сайн дураараа хүнсний хомсдол үүсгээд, юмны үнэ хөөрөгдөөд байна

Н.Саранчимэг / Нийслэл

Өнөөдөр нэгдүгээр сарын 28. Албан ёсоор сургууль, цэцэрлэг хаагаад гурав хонож байна. Хөрш зэргэлдээ БНХАУ-д коронавирус гэгч шинэ тулгар өвчин гарч, тэр нь маш хурдацтайгаар тархаж байгаа учраас манай Төр, засгаас яаралтай арга хэмжээ авч, олон нийтийг хамарсан арга хэмжээг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоогоод байгаа.Энэ хүрээнд их дээд сургууль бүгд хамрагдсан. Шинэ вирусын талаар иргэддээ өдөр болгон албан ёсны мэдээлээл өгч, сэрэмжлүүлж байгаа. Хамгийн түрүүнд хувийн ариун цэврийг чанд сахиж, тогтмол гараа угааж, амны хаалт хэрэглэхийг зөвлөсөн. Энэ зөвлөгөө үр дүнгээ өгч, зөрж өнгөрөх хүн бүрийн ихэнх нь амны хаалттай яваа. Харин нөгөө талдаа амны хаалтны бизнес хоромхон зуурт цэцэглэн хөгжив. Эрэлт ихсэх тусам бараа ховордов. Үнэндээ тавхан хоногийн өмнө дотроо 50 ширхэгтэй, нэг боодол амны хаалтны бөөний үнэ 2000 төгрөг байсан бол өчигдрийн байдлаар ширхэг нь 500 төгрөгт хүрч, үнэ тэнгэрт хадсан ч, олдоц нь нүдний гэм хэвээр. Ямар үед ашиг хонжоо олох вэ?
Ямар үед хүнлэг, энэрэнгүй байх вэ? гэдгээ бид мэдэхээ больчихсон нь туйлын эмгэнэлтэй. Чухам ийм үед нэр дэвшихийг горилогчид амны хаалтан дээр нэрээ бичээд үнэгүй тараавал жинхэнэ оноо шүүрэх байлаа.

Коронавирустэй холбоотой эхний хомсдол өнөөгийн нөхцөлд зайлшгүй шаардлагатай амны хаалт байсан бол хоёр дахь нь юу гээч. Гурил, бас дахин гурил байв.Хүмүүс гурил,гурилан бүтээгдэхүүн их хэмжээгээр авч нөөцөлж байна гэсэн яриа өчигдөр үдээс хойш сошиал ертөнцөөр тархаж эхэлсэн юм.

image

Эхэндээ ч итгэсэнгүй. Ямар нөгөө ертөнцийн сүйрэл болж, түнэр харанхуй нөмөрнө хэмээн лаа шүдэнзээ базааж, лагерьт гарахыг зөвлөсөн 2012 оны арванхоёрдугаар сарын 12 биш дээ. Тэгэхэд “хулхидуулсан” улс хашраа байлгүй, бас ичсэн биз гэсэн шүү юм бодоод байж байлаа. Гэтэл үнэхээр дэлгүүр, худалдааны төвүүд хүмүүсийн хөлд дарагдаад байна гэцгээв. Төрсөн дүү минь утасдаад “Танайх гурил, будаатай юу”гэж асууж байна. “Байгаа. Яасан бэ” гэтэл “Дүүхээ”-д хүмүүс бөөн дараалал үүсгээд гурил бөөндөж аваад байна. Гурилан идэх юм ч алга. Бүгд дуусчээ” гэх нь тэр. “За худлаа байлгүй” гэтэл гар утаснаасаа зураг явуулж байна. Тэртээх картын барааны бараан өдрүүдийг санагдуулсан хоосон лангуу. Гайхлаа.Ажлаас тараад гэр лүүгээ харих замдаа хорооллын эцэст байрлах “Дүүхээ” худалдааны төвөөр орлоо. Үнэхээр цэмцийсэн хоосон лангуу угтсан. Дүүгийн явуулсан зураг өдрийн 16 цаг орчмынх бололтой. Оройн 19 цагт ороход үнэхээр гурил болон гурилан төрлийн бүтэээгдэхүүнийг хуу хамсан байсан. Зам зуурт тааралдсан “Номин”, “Оргил” зэрэг худалдааны томоохон төвүүдэд “Алтан тариа”-гийн дээдийн дээд,дээд, зэрэг кг-аар савласан гурил л цөөн тоогоор үлдсэн байсан шүү. Харин гурил үүрсэн, мөрлөсөн, дамжилсан хүмүүстэй бол алхам тутамд таарч байлаа.

image

Оройн 19.45 минутын орчимд Хорооллын хүнсний захаар ороход хэдийгээр зах хаах цаг болсон байсан ч, гурилын тасгийн дараалал нэлээд шахуу харагдсан. Тэнд хамгийн багадаа нэг хүн таван кг-аар савласан гурил авч байхад, 25 кг-ын шуудайгаар, эсвэл тус бүр нь хоёр кг-аар савласан гурилыг багцаар нь авч байх нь энүүхэнд. Худалдагчаас юм асуух гэтэл надад хариулах завтай хүн алга. Харин хажуу талынх нь хиамны тасгийн худалдагчаас “Энд юу болоод байна вэ” гэтэл “Мэдэхгүй ээ. Хүмүүс аюултай вирус гарсан. Хөл хорио тогтооно гэж байна. Нарантуулыг хаана гэсэн. Удахгүй бүгдийг нь гэр гэрт нь хорих юм байх. Хүнсээ нөөцөлж байна гээд л шуугиад байна шүү дээ” гэдэг байгаа. Хорооллын төвд хоёр хүнсний зах мөр зэрэгцэн оршдог. Нэг нь “Таван эрдэнэ” гэдэг нэртэй. Нөгөө нь зүгээр л “Хороолол”. Яагаад ч юм бэ, нэг нь ажилласангүй. Тиймээс ажиллаж байгаа зах дээр хүмүүс гуриланд оочерлож байгаа нь тэр. Захын хүнээс “Танайх гурил дуусаа юу” гэж хэрэгт дурлатал “Мэдээгүй юм уу,хөл хорио тогтооно гээд байгаа юм биш үү, цаана чинь” гэлээ. Зүс таних өөр нэгнээс асуутал их л тээршаангуйгаар “Хүмүүс хүнсээ нөөцлөх хэрэгтэй гэхээр нь нийтийн жишгийг дагаад л гурил авч байна” гэчихээд цааш эргэв. Бодит байдал ийм л байлаа. Манайхан Мааяачуудын он тоолол төгсөхөд ертөнцийн төгсгөл ирнэ гэдэгт найман жилийн өмнө итгэж байсан хэвээрээ ажээ.Одоо коронавирус ороод ирэх нь гэх айдастаа автаад гурил, хүнсээ базааж аваад гэртээ бүгэх бололтой. Тиймдээ ч хүмүүс өөрсдөө сайн дураараа хүнсний хомсдол үүсгээд, юмны үнэ хөөрөгдөөд байх юм даа.

image

Тэгвэл цахим орчинд хүмүүс юу гэж байна гээч. Хятадын хѳл хорио тогтоосон хотын иргэд дуусч буй хүнсний нѳѳцѳѳ хуваалцаж, ууттай будаагаа шавар хашаа давуулан шидэж, нэг нэгнийхээ цонх руу утас татан хүргэж ядаж байхад Монголчууд энд тоглоом шоглоом ѳвчин зовлонгийн сургаар хамаг юмныхаа үнийг нэмж, нэгнээ шулах боломж болгон бахаа хангаж сууна.Хятадын хѳгжлийн нууц энэ. Бидний доройгийн шалтгаан бас энэ” гэсэн нэгэн байхад Migga AceМонгол хүний мэдээлэл хүлээн авах онцлог нь яг хадны цуурай шиг.Тархай бутархай оршин нүүдэллэж ирсэн учраас таарсан хүнээсээ мэдээлэл авах маш дуртай. Бас тэр хэрээрээ мэдээлэл түгээх маш дуртай. Аливаа мэдээллийг яг л цуурай шиг аваал тараагаал явдаг учраас мэдээллийн үнэн зөв болон мэдээлэл өгөгчийн найдвартай эх сурвалж эсэхэд огт ач холбогдол өгдөггүй. Гол нь ямар нэг мэдээлэл (сонирхуулаад ярьчих юм) байхад л хангалттай. Сэтгэл нь ханана.Коронавируст ч бас яг энэ сэтгэхүйгээрээ хандана. Бусдаас авч байгаа мэдээлэл аль болох сүртэй, аль болох олон хүн үхсэн, ер нь огт эмчлэгдэхгүй ингээд бүр олон хүн үхэх юм гэсээн гэх маягийн мэдээллийг илүү их сонирхоно.Сүртэй мэдээлэлд дуртайнхаа хэрээр цааш нь түгээхдээ бүр их нус наана. Цус хольж өтгөрүүлнэ. "Муу хужаанууд амьтнаас авсан тахлаа хүн төрөлхтөнд тарааж маш олон хүн алах гээд нуугаад байна. Тэр тусмаа монголчуудыг л алах гээд нууцаар бэлдээд байна" гэж гол нуруугаа босгоол, наана цаана нь элдэв хачир нэмээд явчина.Өвчин, эмнэлгийн талаар чацга алдвал фатлазол ууна гэх төдий мэдлэг ойлгоцтой гарууд хүртэл вирус мутац яриал, лайвдаж нтр дүйвээн дундаас од болчих гээл шааж алдана. Ерөөсөө л хамгийн хачирхалтай мэдээ сонинг сонсоол, цааш нь бүр хачирхалтай "гоё болгож" хүнд сонирхуулах гэсэн ганц л хүсэлтэй. Маск аптект алга болжээ! гэж орилж байгаа нь хүртэл сонин мэдээ дуулгасан маягтай.Зохих эрх бүхий мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг яс дагаал мөрөөрөө сууна л биз. Эмнэлэгт итгэхгүй мөртлөө юу ч бичсэн нь бүү мэд, арзайсан ханз үсэгний зургийг "энэ дээр ингэж бичсэнийг орчуулсан байна" гэсэн ямар ч баталгаагүй эх сурвалжийн постонд үнэн голоосоо итгээстэй шэйрлэцгээнэ.Үнэхээр аюулаас сэрэмжлээд байна уу? гэхээр шал худлаа. Гараа угаах нь байтугай маскаа ч бараг зүүхгүй. Хөл хоривол бөөн хэрүүл тэмцэл болоод,хорьсон хаасны наагуур цаагуур яаж гүйж харайх бол. Аюулыг нэгэндээ хачирхуулах гэж дэвэргэсэн л болохоос, үнэхээр сэрэмжилсэндээ цуурайтуулаад байгаа хэрэг огт биш.Гадаад дотоод хэл устай, орчин үеийн мэдлэг боловсролтой залуу хүн гэж өөрсдийгөө үнэлэх ч, яг үнэндээ ноолуурын мөнгөөрөө хужаа зурагттай болоод хорвоогийн хов сонсдог болж дэвшсэн төдий”гэж үнэнийг яг голоор нь хэлсэн нөгөө нь ч байна.

XXI зуун хэдийнэ гарч бүтэн 20 жил өнгөрчихөөд байхад тэртээх XIX зууныхаа хэв маягаар л амьдарч байх юм даа, хөмөрсөн тогоон доторх хөөрхий бидний монголчууд. Хүн чанарын “зуд”, тархины” тураал” хоёроосоо нэг болно шүү.


Сэтгэгдэл

Зочин [202.131.227.178] 2020-01-31 19:41:09

зүгээр байгаа хүмүүст үймээн тарааж байга хүмүүсээ олж хорь. цуу тараагаад үнэ нэмэхэд түлхээд байгаа бол хорь

зочин [66.181.164.214] 2020-01-31 12:48:25

том дунд жижиг сажиг хувийн дэлгүүр мухлаг лангуу гар дээрхи наймааг болиулаад дүүрэг хороо бүрт албан ёсны зөвшөөрөлтэй мах сүү гурил будаа боов хувцас гутал гэх мэт төрөл төрлийн чиглэл чиглэлийн дэлгүүртэй болгомоор юм доо

Зочин [43.228.131.42] 2020-01-30 11:58:49

эцсийн эцэст хүмүүс өөрсдөө л юмны үнэ өсгөх шалтгааныг нь өгдөг шдээ, юм юм дагаж савсагнадагаа л болих хэрэгтэй шдээ. дандаа хүний үгээр үг хийнэ хов зөөнө. хүний үгээр хүнийг газар дор ортол муулна хэзээ ч нэгнийгээ дэмжиж урам өгнө гэж байхгүй мул хүмүүс шдээ

Мягаа [202.9.40.107] 2020-01-30 11:53:59

Тэнэг монголчууд...бараа,идэж уух юм нөөцөлж болно. Насныхаа хоолыг нөөцөлж чадахгүйгээс хойш харин ч нөгөө хэд хоногийн нөөцтэй авсан барааныхаа үнийг улам хөөрөгдөж тэнэгтээд байх юмдаа хөөрхий

irgen [103.14.38.134] 2020-01-29 09:57:50

Yamar teneg hvmvvs ve. Odoohondoo guril budaa avch nuutsluh hereg baihgvi tenegvvd yumnii vne huurugduud languu tvreeselj bga hvmvvsiin delgvvrvvdiin yavuulga oilgov uu

зочин [202.21.116.11] 2020-01-29 09:54:34

энд сандрах хэрэггүй энд манай иргэд ямар мэдээлэлтэй ямар боловсролтой эрүүл мэндийн яам, эмч нар хир ажилласныг л харуулж байна юу ч ойлгоогүй учир өөрийн хэмжээнд амьд үлдэх аргаа л хайж юу ч гэсэн хэд хоног идэх хоол нөөцлөх тухай л бодож байгаа нь өрөвдмөөр байна ш дээ сонс ямарч аюул болохгүй манайх Монгол орон хэзээ ч Монголд байгалийн сүйрэл өвчин тахал дэгдэхгүй унаган дархлаатай дээд тэнгэрийн хүмүүс шүү энэ үлгэр биш домог биш бид тэнгэрийн элч нар бүү сандар

засс... тэнэгт [66.181.161.62] 2020-01-31 12:10:17

ийм сэнсэрсэн эргүү юм бичихээ болиочээ. дэлхий ертөнцийг нэг хараад өөрийгөө нэг хэр. тогооноосоо ганц удаа гарч үзчихвэл арай өөрөөр сэтгэнэ биздээ. бид агуу том ертөнцийн нэгээхэн хэсэг. бидэнд онцлог байгаа ч гэсэн онцгой бол бишшүү.

зочин [66.181.160.98] 2020-01-29 19:11:17

Энэ бас нэг цус нь ойртсон тэнгэрийн элч монгол

зочин [202.9.40.107] 2020-01-29 01:03:32

Дэлгүүрээс гурал будаа авч нөөцөлж байгаа хүмүүсд буруу байхгүй.Харин ч нийгэмдээ идэвхтэй байна.Ямарваа нэг аюул тохиолдоход гарах гаргалгаа урьдчилан сэргийлж чадаж байна.Мөн дотоодын үйлдвэрээ дэмжиж гурил л авч байна даг.Гурилыг монголдоо 100% үйлдвэрлэж байгаа нөөц ч хангалттай байгаа 7 хоногийн хэрэгцээ авдаг байсныг 2.3 сараар нөөцлөөв биз.Тэглээ гээд үнэ нэмэгдсэн юм алга.Худлаа нээх мундаг хүмүүс болох гэсэн аюул болвол төр туслаарай гэсэн хэдэн үнэгүй юм горлогсод л ийм юм бичиж байгаа.Монголчууд хүнсээ нөөцлөх буруу биш аюул болоогүй ч хэдэн сар идэх хоолтойгоо тайван амьдрна ш дээ.Муу бүхэн холуур байг.Монголчууд ухаантай хүмүүс шүү.

Irgen [202.170.68.162] 2020-01-29 09:47:03

Ustoi UHER MONGOL bna daa .. uuruu USD homsdol yysvel bas USD dartsgaah uu? hansh ni usduud bugd hohirdog um...Benzinii nuuts bga bna gevel bas uher shig dairtsgaah uu? tegdeggyi um...Soyuolt urtuntsud yyniig MAL instinkt gedeg um...

Зочин [66.181.176.201] 2020-01-28 23:11:07

aрчаагүй төрийн гутамшиг хүмүүс мэдрэмжтэй л байна

манан [66.181.161.55] 2020-01-28 22:10:27

үхрүүд тэнэглэж бна сургаар ийгэж байгаа юм чинь ороод ирвэл сүйрэхнээ аминчихан малууд

Зочин [64.119.17.154] 2020-01-28 18:46:31

Хотын дарга шаардлагатай бол зах худалдааны төвийг хаанаа гэж мэдэгдсэн тэгэхээр хүнсээ базаах нь буруу юмуу мөнгө нь байвал авч л байхгүй бол гай таараад хаачихвал хэн май танайх өлсөж бна уу гээд хоол өгдөггүй байхгүй юу тэгээд хүмүүсийн авч бгаа юм нь гурил будаа л бна ш дээ яахав дээ хэдэн үйлдвэр мөнгөтэй л болно биз

Зочин [66.181.178.90] 2020-01-29 00:37:44

Арай ч дээ хэлэх ч муу үг алга.Ариун цэврээ сахиад л амны хаалтаа зүүгээд л болоо

Zaluu [183.177.98.34] 2020-01-28 23:18:41

Unen mal orkuud

иргэн [103.229.122.7] 2020-01-28 17:36:33

тэнэг юм даа их сенсаац дэгдээж тодорхой ашиг олдог бас бизнэс байна тэнэгтээд л явах юм да

Зочин [202.21.108.223] 2020-01-28 17:31:14

Энэ боловсрол нимгэний шинж

Зочин [66.181.161.100] 2020-01-28 22:51:10

u

Зочин [202.9.40.189] 2020-01-28 17:10:36

Гурил будаагаа зараад мөнгө ахиухан олвол вирус халдахгүй гэж бурхан багш айлдаж байна шүү

Зочин [202.9.46.219] 2020-01-28 15:43:59

ЛАНГУУ ТҮРЭЭСЛЭГЧИД Ч ЦААШАА ХАРЖ ЖУУМАЛЗААД ОВОО ХЭДЭН ХАЛТАР ЦААС ОЛЖ БАЙГААМ БАЙНА ДАА. ТЭДНИЙ ТАРААСАН ЦУУРХАЛ ҮНЭ ХҮРЧ БАЙНА ШҮҮ. ИДЭЖ БУЙ МАЛААСАА ДОР УХААНТАЙ АМЬТАД ИЧМЭЭР ЮМ.

Зочин [139.5.217.240] 2020-01-28 15:37:13

Монголчууд хийморьлог оюунлаг ард түмэн , тайван байцгаагаарай. Муу бүхэн холуур тойрч арилах болтугай.

зочин [64.119.18.170] 2020-01-28 15:36:07

Мэдрэмжтэй л байна. Мэдрэмжгүй нь хохь. Монголд өвчин орж ирэхгүй гэсэн баталгаа алга болж байна. Монгол хүн өвчилсөн л байна. Хаана гэдэг сонин биш. Энэ бол түүх. Харин монголд битгий орж ирээсэй гэж дотроо залбирах үлдлээ. Мөнгө байвал юмаа базаасан нь хожно. Уриалж байгаа бус амьдралд мэдрэгдээд байна. Лав л хямдрахгүй нь.

Зочин [66.181.178.90] 2020-01-29 00:43:13

Эдийн засгийн хувьд ямар хөнөөлтэйг тооцоолж үзээч худлаа далдайгаа л баахан юм авчихдаг.зохиомол хомсдол үүснэ. Хомсдоод ирэхээр үнийн хөөрөгдөл болно нэгэнт өссөн үнэ буцаж буухгүй тэр цуглуул ан юм аа насан туршдаа мэрж амьдрах уу

Зочин [183.177.98.34] 2020-01-28 23:20:20

Orkoo laa shudenzee avaad lagerluu ork tarailaad zail

Зочин [66.181.191.181] 2020-01-28 15:42:27

Ха ха. Лагер яваач.

зочин [202.131.229.246] 2020-01-28 14:36:33

короно гэдэг чинь хорооно гэсэн үг ш дээ

Зочин [66.181.183.74] 2020-01-28 16:17:05

Эргүү дагз орк

zochin [66.181.161.87] 2020-01-28 14:12:08

enehvv baidal 2 taltai avah geehiin uhaanaar hand vneheer virus tarhah um bol manaihan jeneggvi uchir haldvar mash amarhan tarna bolgoomj ilvvdehgvi gejdee davs hujirii n taaruul

Zochin [66.181.176.209] 2020-01-28 13:54:28

Yahu humuusiin huvid buruu bish, harin hotiin darga hariutslagagui medegdel hiij emh zambaraagui bdal uusgej bna, zahiig haah mash ayultai, bj bolohgui, hunsnii homsdol uusvel surug ur dagavar bii bolno.

Зочин [202.179.2.210] 2020-01-28 13:53:25

Худалдапны тев хvнсний захууд хаахгуй гэж ард тvмэнд зарлаачээ

Yum [66.181.185.47] 2020-01-28 13:29:13

Za yahav dee avah ni avaad avahgui ni ter biz dee enuuhen hoorond uher gahaigaar bi bienee duudah ni haashaa yum dee.

Зочин [150.129.140.238] 2020-01-28 12:46:40

лам нар номоо уншаач ээ.

Зочин [202.126.89.152] 2020-01-28 15:15:11

Арай л юмаа.ийм хүмүүстэй амьдардаг гэж бодохоор уйлмаар .

Иргэн [202.126.89.239] 2020-01-28 12:38:55

Өвгөдийн бошго Удахгүй хоол н байвч идэх хүнгүй хувцас н байвч өмсөх хүнгүй орон гэр н байв ч амьдрах хүнгүй алт мөнгө н байвч эдлэж хэрэглэх хүнгүй болно гэсэн гэнлээ.

зочин [203.91.119.42] 2020-01-28 12:19:50

Эхрэм Монголчуудаа бид чинь Дэлхийн их хааны үр удам биз дээ. Ийм тэнэг байж болдог юм уу

Зочин [66.181.161.28] 2020-01-28 12:09:46

худалдааны төвүүдийг хааж арай тэнэгтэхгүй байлгүй дээ. хүмүүсийг өлбөрч үхүүлэх гээгүй л юм бол.

Зочин [64.119.21.105] 2020-01-28 14:49:48

Хаавал хаана биз хүнийхээ тоогоор картын хоолоо аваад сууж байтал арга нь олдоно наймаачид гөгөө болно.

Зочин [66.181.161.28] 2020-01-28 12:08:13

гүйлгээ сайн байгаа энэ л үед нь нийлүүлэлтээ сайжруулаад өгөх хэрэгтэйшдээ. хүнсээ нөөцтэй аваад гэртээ бүгээд суух нь халдвар тараахгүй байх сайн талтай. нийгмийн хариуцлагатай л бна. харин энэ үед нь хангамжаа сайжруулаад үнэ хөөрөгдөхгүй байх тал дээр нь анхаараад өгвөл ямар ч асуудалгүй. хэсэг ингэж бгаад л гайгүй болно шдэ. сүржигнэчих юм.

Зочин [64.119.24.232] 2020-01-28 12:06:06

НАЙМААЧИД Л ИЙМ ЮМ ХИЙЖ БАЙГАА.

иргэн [202.9.46.167] 2020-01-28 11:58:05

Угаасаа манайхан даруулга.хүмүүжилгүй. бардам.онгироо сак хүмүүс.гэнэт дайн болвол шууд ухаан адаж үхэцгээх байх даа.юм сонсож чадахгүй!!!!!!мууг илүү ярих дуртай!!!!!!Сайнийг ярих гэхээр сонсохгүй дэггүй монгол!!!!!!!!ядаж нус цэрээ бүү хая!!!!!!!!!!Гудамжинд бүү шээ эрчүүдээ!!!!!!!!!!"!!

Irgen [183.90.37.118] 2020-01-28 11:50:43

Estoi zevuun humuus shu manaihan iim sanaatai bolood l hugjihgui uudluhgui baiga ym shu de.Sain sanaj yavsan hunii uils delgereh ym shde. Sain sanaanii uzuurt tos

Зочин [66.181.161.28] 2020-01-28 12:33:03

үнэ хямд байвал хүмүүс бөөн бөөнөөр нь аваад дуусгачих гээд бга юм бгааз. үнэтэй бвал тэгж олноор авахгүй арай цөөнөөр авдаг биз.

Зочин [122.201.28.8] 2020-01-28 11:12:33

Муу эр дайнд хөөрнө гэгчээр арай юм аа.

Зочин [202.9.46.116] 2020-01-28 10:54:20

ЯАСАН ЮМ ОЙЛГОДОГГҮЙ МАЛУУД ВЭ ЧЕНЖ ДЭЛГҮҮР ЛАНГУУНЫ ЭЗЭД ХОГ НОВШОО ТҮРГЭН БОРЛУУЛЖ ДАЛД ОРУУЛАХ ГЭЖ ЦУУРХАЛ ТАРААЖ БАЙГААГ МЭДДЭГГҮЙ МАЛУУД ЮМ ДАА

Зочин [202.9.46.116] 2020-01-28 10:52:17

ЁСТОЙ ҮХЭР МОНГОЛ НЭРЭНДЭЭ ТААРСАН ОРКУУД. ХУРААСАН ЮМ НЬ ХУГАЦАА НЬ ДУУСААД ХОР БОЛНО ДОО. ЮМ ҮЗСЭН ХҮН ШИГ БАЙЦГААГААЧ. ТУРЖ ҮХЛЭЭ ЮУ.

Зочин [66.181.181.62] 2020-01-28 10:44:43

Солиорол гэж энийг хэлдэг юм . Галзуугийн том эмнэлэг бариад бүх оркуудыг хийчих хэрэгтэй

Зочин [57.73.48.37] 2020-01-28 10:41:03

MOngolchuud ugaasaa huvia bodson baliar humuus. Neg negendee tuslah baitugai hudlaa tsuurhal taraaj shulhaa bododog. Yostpi zavaan uhej baival taarna.

Зочин [202.126.88.187] 2020-01-28 10:31:57

ЯНЗ БҮРИЙН БАЙГАЛИЙН ГАМШИГ ДАЙН ХАЛДВАРТ ӨВЧИНӨӨР ДАЛИМДУУЛЖ МӨНГӨ ОЛДОГ ХҮМҮҮС ДЭЛХИЙГЭЭР ДҮҮРЭН БАЙДАГ ХАМГИЙН ГОЛ НЬ ХЯТАДААС ОРЖ ИРЖ БУЙ ХҮМҮҮС БАРААНД ХЯНАЛТАА САЙН ТАВЬ

Зочин [122.201.21.111] 2020-01-28 10:17:44

Үнэн арчаагүй амиа бодсон хогийн хулгайчууд арчаагүы юмнууд дэлгүүр цэвэрлэг гурил хэзээч тасрахгүй будаач гэсэн ганц хя тадаас хамааралгүй орж ирдэг. Тэнэг хүмүүс аваг аваг,

Tamyn togoo [202.131.239.62] 2020-01-28 10:16:37

Bi uheheer chi uh gedeg, hyamralaar ashig hinjoo haidag hun ix bainaa

зочин [192.82.65.72] 2020-01-28 10:16:26

Наймаачдын далд явуулга.Ганцхан хятад байгаа биш өөр улсуудтай манайх чинь харилцаа холбоотой биз дээ.Арай сүржигнээд байх шиг

Зочин [64.119.21.105] 2020-01-28 10:45:55

Гурил эх ороны бүтээгдэхүүн хаяагүй гурилын үйлдвэр байна муусайн ченжүүдийн хийж байгаа ажил.

Зочин [202.126.88.193] 2020-01-28 10:10:10

Нийслэлийн засаг дарга нь худалдааны тев хvнсний захуудын удахгvй хаана гэхээр чинь ард иргэд юмны vнэ нэмэгдэх юм бна гээд юмаа авах нь тэдний vvрэг шvv дээ хомсдолын тер засаг vvсгэд бнаа

Иргэн [119.40.98.106] 2020-01-28 10:06:34

Үхэр Монголоо гэж хэзээ ч үхрээрээ байх юм даа.

Зочин [202.126.89.152] 2020-01-28 10:02:51

Өрөвдалтэй хүмүүс

Зочин [103.229.120.231] 2020-01-28 09:55:59

Гурилын үйлдвэртэй эздийн санаа байлгүй

Sfhjm [202.126.89.133] 2020-01-28 09:51:05

Naimaachid dalimdyylj une nemj zarj ba. Hun shylsan nowshnyyd. Yadyy tyildsan humuusiig ylam doroityylj ba. Uhriin tsyl 14500 gej ba shuu. Arai bish ba.

Зочин [66.181.185.214] 2020-01-28 09:38:42

ЗӨВ Ш ДЭЭ ХЯТАДРУУ ГУРИЛАА ГАРГААД БА НААД ҮЙЛДВЭРҮҮД ЧИНЬ ЖООХОН ХҮНС НӨӨЦЛӨӨЛ БМЗ ЮУН СҮРТЭЙ ЮМ БЭ ЭНЭ СЭТГҮҮЛЧ

зочин [122.201.19.99] 2020-01-28 09:37:54

Наймаачид гэж хэдэн хогийн лаларууд байна өвчинөөр бизнес хийгээд олсон мөнгө нь хоолойгоор нь зөв л даваасаа

Зочин [203.91.115.56] 2020-01-28 09:28:17

Үхань хотын хүн орж ирээгүй, оруулахгүй байхад 2, 3 сарын дараа бүгд хэвэндээ орно. Хүнсний хомосдол үүсгэхгүй байхахр оростой худалдаа хийж болно. Хамгийн гол нь Монголд хятадын халдварын голомтоос нэг хүн оруулахгүй хөл хорио тогтоох явдал. Бид чинь оросоор дамжаад европ хүртэл худалдаа хийж болно шүү дээ. Бүү сандар, тайван эмх цэгцтэй амьдар.

Зочин [64.119.21.105] 2020-01-28 10:47:47

Яг тиймээ.

Эрдэнэ [202.179.31.125] 2020-01-28 09:20:33

нэг бодлын эрүүл сэтгэж б.Манай төр засагийнхан тайван амгалан байж бай бүх юм сайхан болно бeнзин шатахуун доллар нэмэгдэхгүы Азийн бар болно шудрага ёс тогтоно г.м ээр алхам тутамдаа худлаа ярьж б.Яг ороод ирэх юм бол Монгол чацга алдана гэдэг тодорхоы

хаха [202.126.88.146] 2020-01-28 09:16:15

Яг үнэн нийтлэл байна шүү 90 оноос өмнө оюун ухааны тураал гэж байдгүй байлаа 90 оноос хойж энэ өвчин бүр газар авсан ха ха ардчилсан боолын нийгмийн хүмүүс ийм байхаас ч яахав дээ хөмөрсөн аяган дороо хатаж дуусах байхдаа ирээдүй гэж алга даа хөөрхий

Зочин [192.82.76.189] 2020-01-28 10:01:15

тэр 90 оноос өмнө яриад бгаа хүмүүсчин ямарч мэдээлэлгүй сохор бсан. одоо бол өөр л дөө. наад тал чи гэхэд энд худлаа коммээнт бичиж бх жиүээтэй

Ахмад хуульч [202.126.89.152] 2020-01-28 09:15:34

Pop udirdagchdiin unen nuur tsarai, Niislel Zasag Dargiin хариуцлагагүй, сэтгэл хөөрлөөр хийсэн сүожин мэдэгдлийн гай, ЭМ сайд авгай бна, өөрийнхөө тойргийн 15-р сургуулийг Сүреэгийн голомт болгосон.

Тэнгэр бурхан өршөө биднийгээ [103.26.193.234] 2020-01-28 09:05:06

Та бүхэн ингэж муу үгээр бүү ут л даа. Өөдрөг сайхан байцгаая. Магадгүй түр зуурын хэцүү цаг ирж байж. Тиймээс биeэ биeэ хайрлая. Сайн сайхныг зөгнөe. Бүх зүйл болж бүтнэ. Тэнгэр бурхан биднийгээ ивээнэ гэж итгэe. Эрүүл энх амар амгалангийн төлөө залбирцгаая. Сайхан уужуу байцгаая. Уужуу тайван ухаантай аав ээжийн үрс билээ бид.

Zochin [202.126.89.47] 2020-01-28 08:53:08

Үнэхээр л үхэр монгол нэрэндээ таарсан хүмүүс шүү. Амиа бодсон. Хөгийн аминчхан.. эв найрамдал байхгүй.

Зочин [202.9.40.98] 2020-01-28 20:40:07

Ёстой тэнэгүүд шүү манайхан мах гурил зөндөө л бн даг битгий муу ёролцгоогоод байлдаа манай гурлын үйлдвэрт зөндөө будаа байгаашдээ

zochin [64.119.16.137] 2020-01-28 08:49:30

хүмүүсийг жаахан хүнсний бүтээгдэхүүнийг ахиухан худалдаж авахаар л юмныхаа үнийг нэмдэг хүн чанаргүй наймаачдын байдал тэрдээ. Төр засаг байдаг бол арга хэмжээ авах хэрэгтэй дээ..

Sreenn [66.249.82.134] 2020-01-28 08:48:06

Mundag yag unuugiin orkuudiin dur zuragiig nudend haragdaj setgeld honogshtol heljee Saraa chi shuu !

Зочин [202.126.89.212] 2020-01-28 08:40:52

Мэдээлэлд ойр ажилдаг хүмүүсийн муу тал нь. Хурал дээр ярилцаж гараадл утсаа шүүрч аваадл Аав,Ээж хамаатануудруугаа утасаараа Түргэн зах гар гурил ,будаа ав удахгүй зах хаахгаж б.на гээд яриадл болоо нөгөөдөх нь тааралдсан хүн болгондоо Манай ах ,дүү Засгын газарт ажилдаг юм Зах хаана гэнэ юмны үнэ нэмэгдэнэ гэнэ гэж цуурч гарна шүү дээ Мөн Аюултай шүү.

Зочин [202.21.108.130] 2020-01-28 08:36:05

Эх оронч сэтгэлгүй аймхай сүржин оркууд

Unen ug [98.253.30.34] 2020-01-28 08:36:00

Urdaas orj irdeg iymnuud une osoh n oilgomjtoi bhoo hilee haachihsan niiluulelt bhgui iym chin osoj l taaraashdee. Bid eren arhi guril 2 oos oor iym hiideg iymuu dotooddoo? odoo l iy ch hiij chaddgui huytad aas haraat bgaa gedgee utgaar n medreh tsag irj dee. Gurilaa arhiaraa zuuraad ideed l uzeed bj dee heduulee.

Gommemt [59.153.115.193] 2020-01-28 08:29:22

Mongol humuus iin zan chanar.Zarimdaa mongol hun bolj tutsunduu durgui hurdeg.Mongol uls iim baidlaar hol ywahgui !.

Зочин [202.126.89.212] 2020-01-28 08:29:17

Мэдээлэлд ойр хүмүүсийн тараасан цуурхал ийм түргэн авхуулж б.гаа юм даа.

Зочин [66.181.187.154] 2020-01-28 08:17:26

Наймаачид өргөн хэрэглээний үнэ нэмэх тэдэнд шинэ боломж.Бид ийм муухай монголчууд амны маск их далд хийж үнийн хөөрөгдөл үүсгээд байна.

Бурхан өршөө түмэн олныг минь [103.26.193.234] 2020-01-28 08:12:00

Эвий дээ монголчууд минь. Бид чинь ядуу зүдүү нь олонхи ш дээ. Бас бидэнд өчнөөн нялх нойтон хүүхдүүд байдаг. Тэднийгээ бодоод хэдхэн кг гурил жаахан будаа энээ тэрхэн авна шдээ. Угаас хэн л ихээр нь тэгтлээ авав гэж. Одоо эмчилгээ оношлогоо л мундаг байвал өөр ч хүсэх харах юм алга даа. Түмэн олныг минь бурхан өршөөг. Бүгдээрээ хичээцгээe.

Зочин [64.119.21.105] 2020-01-28 10:55:31

Ариун дагшин газар нутаг бурхад өршөө хурай хурай хурай.

Зочин [66.181.168.131] 2020-01-28 08:11:28

Uher mongolchuud iim bolhoorooo l hugjihgui bga uhamsar doroi malaas dor sdanuud

Зочин [64.119.19.194] 2020-01-28 08:07:53

Үнэн шүү. Монголчууд мөнгөнөөс өөрийг бодохоо больтлоо оюуны хоосролд орж хүн чанараа гээсэн .Үүний нэг төлөөлөл нь наймаачид . Тэд бага ч гэсэн шалтаг гарвал үнээ нэмнэ.бөөн баяр болно..цуурхал тараана. .хульхдана.

Бүр нэг л бишээ [59.153.115.28] 2020-01-28 08:40:52

Яг үнэн, мэдээ орж уншихаас ч дургүй хүрэх юм монголчуудын байгаа байдлыг харахаар. Аятайхан байя гэхээр өөрсдөө ингээд тэнэгтээд дебилтээд унадын. Энэ наймаачдын хийж байгаа новш санаа л даа. Хүн мөлжиж амьдрах гоё уу та нарт????? Энэ нийтлэл бичсэн хүмүүс ч зөв хэлж бичсэн байна. Хэзээнээс хөгжих бол миний үр хүүхдүүд ийм новшийн нийгэм хүмүүс дунд цаашдаа амьдарна гэвэл яааанааааааааааааааа. Яаах ёстой юм болоо. Ийм хүмүүс болгомооргүй байна, ийм нийгэм улс байгуулмааргүй байна.

Зочин [192.82.77.33] 2020-01-28 08:00:51

Үхэж далд орвол таарсан сүгнүүд вэ?


82 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
82 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.