Гал түймрийн аюулаас 126 хүний амь насыг авран хамгааллаа

Aдмин / Нүүр

Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 320 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 1,4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Мөн 13 хүн нас барж, 35 толгой мал хорогдож, 188 гэр, орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 126 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 7.0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 20 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 10 хувь өссөн байна.

Нийслэл хотод нийт 199 удаагийн гал түймэр гарч, 741 сая төгрөгийн хохирол, орон нутагт 121 удаагийн гал түймэр гарч, 617 сая төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Гал түймрийн 32,5 хувь буюу 104 нь ил галаас, 27,5 хувь буюу 88 нь яндангийн цонолтоос, 25,3 хувь буюу 81 нь цахилгааны буруу ашиглалтаас, 7,8 хувь буюу 25 нь технологийн горим зөрчигдснөөс шалтгаалсан байна.

This image has an empty alt attribute; its file name is 5.jpg

ХОЁР. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР

Энэ хугацаанд 1674 байгууллага, аж ахуйн нэгж, 9551 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 7953 зөрчил дутагдал илрүүлэн, 3935 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 473 заавал биелүүлэх албан шаардлага, 453 мэдэгдэл, 18 танилцуулга, 506 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 1 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 40.2 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг 325 удаа, сэрэмжлүүлэг мэдээг 153 удаа явуулсан байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


Сэтгэгдэл

Өрл [203.91.115.56] 2020-01-31 02:56:12

1 САР ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНД 13 ХҮН ГАЛД ХМИА АЛДАН ГЭДЭГ БОЛ ГАМШИГ ОНЦГОЙ БАЙДЛЫН ДАРГА НАР УЛСЫН МӨНГӨ ЦОХИЖ ТЭНДЭР ШААЖ ДАРГА САЙДЫН БӨГС ДОЛООЖ ГЁНЁРАЛ ЦОЛ АВЧ ӨӨРСДИЙГӨӨ ХЭДЭН САЯАР ШАГНАХААС ӨӨРИЙГ ХИЙХЭЭ БОЛИОД УДАЖ БНА .БҮР ГЭР БҮЛЭЭРЭЭ 5 АРВААРАА ГАЛД ӨРТДӨГ БОЛЖЭЭ.ӨМНӨ НЬ ХЭЗЭЭ Ч ИЙМ БАЙГААГҮЙ.ТЭД ЮУ Ч ХИЙХГҮЙГЭЭС ГАДНА МЭРГНЖИЛИЙН БУС ДАРГА НАР БОЛСОН БҮР ХУЛГАЙЧ НАР ДАРГА БОЛСОН. ӨМНӨ НЬ ЯЛ АВСАН ДАШ НЬ ТӨВИЙН ДАРГА ХИЙЖ БНА. ЗУДАНД ӨРТСӨН МАЛЧИН ТҮМЭНД ГАДНЫ УЛСААС ТУСЛАМЖААР ИРҮҮЛСЭН БАРААНААС ХУЛГАЙ ХИЙЖ БАРИГДААД ҮРЖИН ГЁНЁРАЛЫН ТУШААЛААР ХӨӨГДСӨН ЧҮЛТЭМСҮРЭН ГЭХ НӨХӨР ХОТЫН ОНЦГОЙН ДАРГА БОЛЧИХСОН БАЙХ ЮМ. ИЧЭЖ ҮХМЭЭР ТЭР ШУДРАГА ЁС ХААНА БАЙГАА ЮМ БОЛ ДОО.БАДРАЛ ТЭРГҮҮТЭН ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДААД ОДОО ЯЛАА АВАХ БХЙЛГҮЙ ДЭЭ ИЙМ ХҮМҮҮС ОНЦГОЙГ УДИРДАЖ БАЙХАД ИРГЭД ОЛНООРОО ҮХЭХ НЬ ГАРЦААГҮЙ ТЭДНИЙГЭЭ АЖИЛТАЙ БАЙЛГАХ ГЭЖ ИРГЭДИЙГ ҮХҮҮЛСЭЭР БАЙХУУ.БАДРАЛ АРИУНБУЯН МЭТИЙН ЦОЛЫГ ХУРААЖ ШОРОНД ГЬ ЯВУУЛАХ ЁСТОЙ. ДАШ ГЭДЭГ НӨХӨР ГЁНЁРАЛ ЦОЛОО ХУРААЛГАСАН АТАЛ ОДОО ОНЦГОЙД АЖИЛЛАСАА

Зочин [50.7.93.83] 2020-01-31 02:40:59

цалингаа авч ажлаа хийчихээд реклам цацдагаа болил доо энэ газар. Мэс засал хийчихээд, яаралтай тусламж үзүүлчихээд тэд эдэн хүний амь аварлаа гэдэггүй биз дээ эмч нар, эмнэлэгийхэн. Яг адилхан шүү дээ. Тангараг өргөж төр түмэндээ зүтгэж байгаа хүмүүс.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.