Фермерүүдэд ариутгал халдваргүйтгэл хийжээ

Н.Алтанцэцэг / Нийслэл

Суурин маллагаатай фермерийн аж ахуйд МХЕГ-аас ариутгал халдваргүйтгэл хийжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан даалгавар, 2020 оны А/12 дугаар тушаалаар батлагдсан урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах төлөвлөгөөний дагуу Мал, амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлж Ховд аймгийн Жаргалант, Буянт сумдын нутагт байрлах суурин маллагаатай фермерийн аж ахуйд Мал эмнэлгийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэлийг хийлгүүлж, хяналт тавьж ажиллажээ.

image

Ариутгал, халдваргүйтгэлийг Фермерийн аж ахуй /үхэр, гахай/ эрхэлж байгаа 5 аж ахуйн нэгж, 2 иргэний аж ахуйн байр, орчин, хэвтэр бууц, хашаа саравч, тоног хэрэгслийн талбайд ариутгалын бодисын уусмал, хлорын шохойн хуурай бодисоор хийлгүүлж, фермийн аж ахуйн малчин, туслах ажилчдад хувийн ариун цэврийг сахих, гар угаах, халдваргүйтгэх, орчны хог хаягдлыг тогтмол цэвэрлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласан байна.

Аж ахуйдаа мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөж, мал, амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг малчид, фермерүүдэд зөвлөж өгчээ.


Сэтгэгдэл

Иргэн [103.229.120.251] 2020-02-17 12:10:21

Фермийн эзнийг фермер гэдэг гэж энэ сэтгүүлчдэд заагаад өгдөггүй юм байх даа,

Зочин [202.21.96.76] 2020-02-17 10:54:03

Фермер гэж хүнийг хэлдэггүй юм уу. Фермерт ариутгал хийсэн гэх


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.