Нийгмийн даатгалын сангийн орлого 9.7 хувиар өcчээ

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний 2 сард 440.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 39.1 тэрбум төгрөг, зарлага 428.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 57.9 (15.6хувь) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 39.1 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 35.7 (12.1хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Харин эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 1.1 (2.2хувь) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 1.0 (15.8хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.

Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 57.9 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 49.9 (17.1хувь) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 6.4 (37.3хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв. Харин ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 3.0 (30.5хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.

Энэ оны 2 дугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 231.2 тэрбум, зарлага 224.8 тэрбум болж, өмнөх сараас орлого 21.6 (10.3хувь) тэрбум төгрөгөөр, зарлага 20.7 (10.2хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2020 оны эхний 2 сард 301.6 мянган хүнд 48.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 8.6 (2.9хувь) мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 6.7 (16.1хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүний тоо нэмэгдэхэд “Нийгмийн халамжийн тэтгэмж” авсан хүний тоо 4.5 (6.9хувь) мянгаар нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2020 оны эхний 2 сард 52.9 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 1.9 (3.6хувь) мянгаар нэмэгдэж, олгосон тэтгэврийн хэмжээ 3.0 (18.1хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭРТ 2020 ОНЫ ЭХНИЙ 2 САРД 52.9 МЯНГАН ХҮН ХАМРАГДСАН

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2020 оны эхний 2 сард 52.9 мянган хүн хамрагдсаны 67.5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.5 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 5.8 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 оны эхний 2 сард 69.9 мянган хүн хамрагдсаны 72.1 хувь нь асаргааны тэтгэмжид, 27.9 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 оны эхний 2 сард 13.0 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 3.4 (34.8хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

18 хүртэлх насны 1.1 сая хүүхдэд 44.3 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны эхний 2 сард олгожээ


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:40:27

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:40:26

Ганбат [202.179.27.204] 2020-03-13 08:01:31

Бодлогын үр дүнд өсч байгаагаас ажил олгогчдын сайхан сэтгэлээр өсөөд байгаа юм биш.

Зочин [64.119.26.68] 2020-03-13 08:30:13

тэгэхээр зөв бодлого нь зөв л байна шд.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.