Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг хойшлууллаа

Ц.Анударь / Улстөр

БНСУ-аас иргэдээ татан авахаар энэ сарын 17-нд тусгай нислэг хөөргөхөөр төлөвлөөд байсныг УОК-ын өнөөдрийн хуралдаанаар бэлтгэлээ сайтар хангасны дараа эцэслэн шийдвэрлэхээр тогтжээ.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгаарлах байрны хүрэлцээ, нөөц бололцоо хязгаарлагдмал байгааг харгалзан 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийхээр төлөвлөж байсан Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг түр хойшлууллаа.

Дээрх нислэгийг энэ сардаа багтаан зохион байгуулахаар ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Дэлхийн 43 улсаас 7624 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Үүнээс БНСУ-аас 2000 гаруй, АНУ-аас 1270, Австралиас 906, Казахстанаас 560, Энэтхэгтээс 549, Туркээс 437, Их Британиас 365, Японоос 300 монгол иргэн хүсэлт ирүүлжээ.