Дэлхий дахинд 2.330.967 хүн халдвар авчээ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээллээ хийсэн.

Өнөөдрийн байдлаар дэлхийд 2.330.967 хүн халдвар аваад байна. Үүнээс 160700 хүн амь насаа алдаад байгаа юм. Одоо эмнэлэгт 1.5 сая хүн эмнэлэгт хэвтүүлэн эмчүүлж байна. АНУ, Иран, Итали, Испани, Швейцар улсууд голомт болон вирус тархаж байна. Манай хойд хөрш ОХУ-д халдвар эрчимтэй тархаж байгаа нь түгшүүр төрүүлж байна. Сүүлийн 24 цагт ОХУ-д 1785 шинэ тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 36793 боллоо. Энд 113 хүн нас бараад байна. Сүүлийн нэг өдөрт Эрхүүд 57, Буриадад 115 халдварын тохиолдол илрээд байгаа. Гэхдээ ОХУ-ын эрдэмтэд эдгэрсэн өвчтөний цуснаас плазма гарган авч, гурван өвчтөнд эмчилгээ хийж үзэхэд үр дүнтэй болсон. Тиймээс эдгэрсэн хүмүүст цусаа өгөхийг уриалж байгаа юм.

Сүүлийн үед Япон улсын Токио, Осака гэсэн том хотуудад халдварын тохиолдол ихээр илэрч байна. Японд нас барсан хүний тоо 712 болсон. Голланд, Бельгид халдварын тоо нэмэгдсээр байна.

Шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас нийт 191 оронд боловсрол, сургалт бүрэн зогсож, нийт 1.5 тэрбум суралцагч хичээл, сургуульдаа очиж чадахгүй болсон байна.


Сэтгэгдэл

MOGEUH [202.9.46.58] 2020-04-19 06:01:36

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

zochin [202.9.46.106] 2020-04-19 05:17:51

edgesen khun darkhlaa togtokhgui ergej uvduj b.gaa ni auyl bolood b.na.

Зочин [202.9.46.197] 2020-04-19 05:05:58

ДАВТАН ШИНЖИЛГЭЭГЭЭР ГАРДАГ ЗЭВҮҮНЭЭС ЗЭВҮҮН ВИРҮС ЮМ ДАА


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.