Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын Ерөнхий сайд Прают Чан-о-чад бараалхав

Ц.Анударь / Нүүр

Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрхүлэгийн Төгсбилгүүн эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатайгаа холбогдуулан Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд генерал Прают Чан-о-ча-д 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр бараалхав.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Прают Чан-о-ча Элчин сайд Т.Төгсбилгүүнийг үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэсэнд нь баяр хүргээд түүнийг Тайланд Улсад 4 гаруй жил ажиллахдаа хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь тэмдэглэв. Мөн тэрээр 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож, Монгол Улсад айлчилснаа халуун дотноор дурсан ярив.

Түүнчлэн Тайландын Ерөнхий сайд КОВИД-19 халдварт өвчний тархалтыг урьдчилан сэргийлж, тогтоон барих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч буй үр дүнтэй арга хэмжээг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглээд нөхцөл байдал тогтворжсоны дараа хоёр улсын нийслэл хоорондын шууд нислэг сэргэж иргэд хоорондын солилцоо өргөжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Т.Төгсбилгүүн үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь Тайландын Хаант Улсын Засгийн газраас түүнд дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд хоёр талын харилцааны өнөөдрийн байдлын талаар товч танилцуулав. Тухайлбал, хоёр тал Монгол, Тайландын Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны зөвлөлийн анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулснаас гадна Улаанбаатар, Бангкок хотууд ах дүүгийн харилцаатай хотууд болсныг онцлов.

Мөн уулзалтын үеэр Элчин сайд Т.Төгсбилгүүн Ерөнхий сайд Прают Чан-о-чагийн удирдлага дор Тайландын Хаант Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахлыг тогтоон барих чиглэлээр авч буй оновчтой, шуурхай арга хэмжээний үр дүнд сүүлийн өдрүүдэд уг өвчний тархалт тогтворжиж буурах хандлагатай болж байгааг тэмдэглэв. Хоёр улс цар тахлыг ойрын хугацаанд тогтоон барьж, ялах болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:20:41

PA7E01 http://pills2sale.com/ levitra nizagara

hiZ [5.188.210.52] 2020-05-19 23:33:10

http://reyna.userbet.xyz Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://otzasada.com/eto-koi-sa-pette-nay-neprilichno-bogati-zashtitnitsi-na-sveta#comment-1118 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://money.yandex.ru/payments/checkout?requestid=333838363531373832365f66653937323337393239626162663938613630633433333231633763656365636362636133393931 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://naydenov.fitness/product/vitamin-c-600mg-60tab/comment-page-1/#comment-1213 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах 0f519ea

MOGEUH [202.55.188.41] 2020-04-20 14:23:12

Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

цэцэг [103.212.118.66] 2020-04-20 10:47:59

за тэр тайландын хаан маанаар бол очоод мөргөөд баймааргүй юм билээ .монголчууд хаан өндөр алба хашдаг баян тарган гэвэл яахаас буцахгүй мөргөх байтугай юм болж мэднэ .

dabaa [66.181.189.131] 2020-04-20 10:02:44

ene gaigui ajiltai elcnin said baisan gej sonsson, orond ni tegeed uamar um ocnih gej bgaa bold oo, bas neg tsunh barigcn uabah bh daa

yam [59.153.113.130] 2020-04-21 00:54:58

ene ch dee hooson tolgoi etsgiin buyand yavj baigaa amitan daa

Зочин [103.26.192.22] 2020-04-20 09:40:07

Монголчууд том биетэй гэж ярьдаг ч улстөрч, ЗГ-нхэн элчин сайдууд зэргийг хархаар дандаа намхан хүмүүс байх юмаа. 1990 оноос хойш хэдэн ч ерөнхий сайд үзэв тэднээс өндөр нь гэвэл Д.Бямбасүрэн, Ч.Сайхан билэг хоёр байх бусад нь бүгд намхан, ерөнхийлөгчдөөс Н.Энхбаяр дундаж нуруутай бусад нь бас бүгд 170 ч хүрэхгүй намхан. Сайд нараас гэвэл Буянгийн Жаргалсайхан, Байгаль орчны сайд Адъяасүрэн, Мэндсайхан нар 180-с дээш өндөр байсан бусад яамдын сайд нар бас л намхан. Намхан хүн хор шартай, амжилтад хүрдэг гэж үнэн болтой.

Зочин [202.21.115.165] 2020-04-21 02:24:30

Чухам үнэнийг хэллээ. Нэг хэсэг төрийн 3 өндөрлөг одой хүмүүс байсан. Элбэгдорж, Алтанхуяг, Зи.Энхболд байлуу? Тэгснээ Баттулга гэж бас нэг одой.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.